Зочин

Одоогоор 6 зочин холбогдсон

« Аравдугаар сар 2017 »
1 2 3 4 5 6 7
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

A+ R A-

Танилцуулга

Эрдэм шинжилгээний төвийн эрхэм зорилго:
Эрдэм шинжилгээний лаборатори, тоног төхөөрөмж, мэргэжсэн ажилтан, мэдээлэлийн хангамж, түвшинг сайжруулах судалгаа шинжилгээний онол практикийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Эрдэм шинжилгээний төв нь байгалийн нэгдлийн хими, стандартчилал-технологи, эм судлал, байгалийн эмт бодисын баялаг судлалын секторууд болон    лабораторид түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн  туршилт-үйлдвэрлэлийн  зориулалттай эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станци, туршилтын амьтны вивари зэрэг туслах нэгжүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 
Бүрэлдэхүүний хувьд  академич-1, шинжлэх ухааны доктор-1, боловсролын доктор-7, шинжлэх ухааны магистр-5, докторант-2, магисрант-2  ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний төвийн үндсэн чиг үүрэг:
-Уламжлалт анагаах ухааны онол арга  зүйн үндсэн асуудлуудыг иж бүрэн хамарч, түүний дотоод зүй тогтлыг илэрхийлж чадахуйц арга, аргачлал боловсруулах, өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргын шинэ зарчим, үндэслэлийг тогтоох
- Уламжлалт  анагаах  ухааны онол арга зүйн үндсэн зарчимд тулгуурлан хувь хүний эрүүл мэндийн  үнэлгээ, зүрх судас, ходоод гэдэсний замын болон бусад өвчнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх, урьдчилан сэргийлэх үндэслэл тогтоох
- Уламжлалт анагаах ухааны арвин их туршлагад суурилан ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмт бодисын фармакологийн үйлдлийг орчин үеийн био-анагаахын аргуудаар судлан  шинэ  эм, бэлдмэл бүтээж эмнэлгийн практикт нэвтрүүлэх
- Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмт бодисын фитохимийн судалгаа хийх, тэдгээрт агуулагдах биологийн идэвхит бодисыг цэврээр ялгах, бүтэц байгууламжийг тогтоох, эмт бодис, шинэ эмийн  стандарт, технологийн зааврыг  боловсруулах
- Рашаан ус, шавар зэрэг байгалийн хүчин зүйлсийг монгол эм, тантай хослуулж өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх дэвшилтэт арга боловсруулан, эмчилгээний нөлөө, хэрэглэх горимын үндэслэлийг тогтоох.
- Эх орны эмийн ургамлын тархац, нөөц, нөхөн сэргээх онцлогийг судлан, зохистой ашиглах горимыг түүний  бүтээмжинд нь тулгуурлан боловсруулах
- Ховор ба ховордсон хийгээд  гадаадаас импортоор авдаг зарим ургамлыг нутагшуулан, тарималжуулах  арга,  технологийг  боловсруулах
- Нэн ховор амьтан хүдрийг биологи, экологийн онцлогт нь тохируулан үржүүлж,  хүдрээс эмийн түүхий эдийг нь авч ашиглах арга, технологи, стандарт боловсруулах
- Олон, цөөн найрлагатай уламжлалт эм, тан, жоруудыг стандартчилах үндэслэл боловсруулах, үйлдвэрлэх технологийн зааврыг  боловсронгуй болгох
- Уламжлалт анагаахын өв болох ховор ном, судрыг орчуулан нийтийн хүртээл болгох, энэ чиглэлийн  электрон «Мэдээллийн сан», «Лавлагаа» бий болгох зэрэг ажлуудыг хийж байна.
Шинжлэх ухаан, технологийн  17 гаруй төслийг боловсруулж үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу  амжилттай  хэрэгжүүлж  захиалагч байгууллагад  90 гаруй үр дүнг хүлээлгэн өгч эмнэлгийн практикт нэвтрүүлээд байна.

"Толгой нурууны эмгэгийн өвдөлтийн үед хийгдэх УАУ-ны оношлогоо, эмчилгээ" сэдэвт кредит сургалт

УАУТХ-ийн Эмнэлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кредит сургалт энэ удаад "Толгой нурууны эмгэгийн өвдөлтийн үед хийгдэх УАУ-ны оношлогоо, эмчилгээ" сэдэвээр 2016 оны 3-р сарын 28-наас 3-р сарын 31-ний хооронд УАУТХ-ийн Эмнэлэгийн байранд зохион байгуулагдах гэж байна. 2 кредит төлбөр 25000 төгрөг.

("Монголын Уламжлалт Анагаах Ухаан" сэтгүүлийн шинэ дугаар дагалдана)

Зохион байгуулагч: УАУТХ-ийн Эмнэлэг

Холбоо барих утас: 9907-2705, 9916-0125, 9919-4544

‘’Нэгдмэл уламжлалт анагаах ухаан: Ололт амжилт, чиг хандлага болон хэтийн төлөв’’ ОУ-ын 8 дугаар хурал зохион байгуулагдлаа.

Хуралд ОХУ, БНХАУ, Америк, Бельги, БНПУ, Энэтхэг улс, Япон, Казакстан, Хонгконг зэрэг 10 гаруй орны 30 гаруй гадаадын зочин эрдэмтэн доктор, судлаач төлөөлөгч, дотоодын 250 гаруй эрдэмтэн доктор, эмч судлаачид хуран эрдэм шинжилгээ, судалгааны сонирхолтой олон илтгэл өгүүлэл хэлэлцүүлсэн сайхан хурал боллоо.

 

УАУТХ-ийн Ургамал сувилал 2017 оны 6-р сарын 10-наас 8-р сарын 28 хүртэл үйл ажиллагаа явуулна.

УАУТХ-ийн Ургамал сувилал нь 2009 оноос БЗД-ийн 18р хороо Гачууртын Бугатын давааны нутаг дэвсгэрт 50 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сувилал 2017 оны 6-р сарын 10-наас 8-р сарын 28 хүртэл үйл ажиллагаа явуулна.

Монгол улсын хүний гавъяат эмч, Монголын Анагаах Ухааны академийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор, Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит эрдэм шинжилгээ онол практикийн III хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус хуралд УАУТХ-ийн зүү төөнө заслын 1-р курсын резидент эмч Х. Пүрэвдулам Гадна чихний дэлбээгээр хүүхдийн өвчинг оношлох зарим асуудал сэдвээр тусгай байр эзэллээ. Х. Пүрэвдулам эмчдээ баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

Н.Төмөрбаатар багшийн нэрэмжит эрдэм шинжилгээ онол практикийн хурал болно.

Монгол улсын хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит эрдэм шинжилгээ, онол практикийн 3-р хурал 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 09 цагт Эрүүл мэндийн яамны хурлын Б зааланд болно. Оролцогчдыг ЭНЭХҮҮ хаягаар бүртгэх бөгөөд оюутан залуусын оролцоог дэмжих үүднээс бүртгэлийн хугацааг сунгасан тул оюунлаг залуус та бүхэн идэвхитэй оролцохыг хүсье.

 

coming soon

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Монголын уламжлалт анагаах ухаан сэтгүүлийн 2017 оны анхны дугаар гарлаа.

Дэлхий эмч нарын баярын өдрийг тохиолдуулан "Монголын уламжлалт анагаах ухаан" сэтгүүл 2017 оны анхны шинэ дугаараа Уламжлалт Анагаах Ухаан ба Нийгмийн эрүүл мэнд сэдвээр гаргалаа. Сэтгүүлд эрдэм шинжилгээ болон онол, практик зөвлөгөөний нийт 30 өгүүлэл гарсан болно. Нийт эмч судлаачид болон эрдэмтэддээ ажлын амжилт хүсье.
Монголын Уламжлалт Анагаах Ухаан сэтгүүлийн редакцийн хамт олон

"УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН - НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД" сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

УАУТХ-ийн хамт олон 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр БСШУСЯ-ны хурлын зааланд "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН - НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД" сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд эрдэм шинжилгээ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 20 илтгэл тавигдсанаас шилдгүүд тодорч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.