Зочин

Одоогоор 7 зочин холбогдсон

« Аравдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл.

 

1.1.Энэхүү журмын зорилго нь УАУТХ / цаашид хүрээлэн гэх / -ийн захиргаа  ажиллагсадын хооронд хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн зохицуулж  ажилтан , ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, дэг журмыг сахиулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан судалгаа шинжилгээ , эмчилгээ , үйлчилгээ, үйлдвэрлэлийн үр дүн, чанарыг дээшлүүлэхэд оршино.

1.2.Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам / цаашид дотоод журам гэх /-ыг Эрдэм шинжилгээний төв , Клиникийн эмнэлэг , Уламжлалт эмийн үйлдвэр , алба, нэгж  , тасаг , хэсгийн нийт ажилтан , ажилчид дагаж мөрдөнө.

1.3. Ажилтан , ажилчдын хөдөлмөр зохицуулалтын талаар хууль тогтоомжинд заагдаагүй бусад аливаа асуудлыг хууль тогтоомжийн ерөнхий зарчимд нийцүүлэн тогтоосон албан тушаалын заавар , ажил үүргийн хуваарь болон дотоод журмын холбогдох заалтуудыг баримтлан шийдвэрлэж байна.

1.4. Дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг корпорацийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж  Захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

1.5. Дотоод журам нь захиргааны зөвлөлийн хурлаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж корпораци  , ажиллагсадын хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль , эрхийн үндэс болно.

Хоёр. Хөдөлмөр зохион байгуулалт , бүтцийн үндсэн хэлбэр

2.1. Хүрээлэн нь хөдөлмөр зохион байгуулалтын хувьд Эрдэм шинжилгээний төв , Уламжлалт эмийн үйлдвэр , Клиникийн эмнэлэг , Санхүү менежментийн алба , Хүн хүч мэдээллийн алба , Хангамж үйлчилгээний алба тэдгээрт харъяалагдах , тасаг , кабинет , цех гэсэн нэгжтэй байх ба тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл хуваарийг корпорацийн захирлын зөвлөлөөр хэлэлцэн зөвшилцсөний эцэст захирал батална.

2.2.Захирал , Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалын зааврыг гүйцэтгэх захирал , Клиникийн эмнэлгийн ерөнхий эмч , Уламжлалт эмийн үйлдвэрийн ерөнхий технологич , эрхлэгч дарга нар болон хангамж үйлчилгээ , тасаг , цехийн ажилтан , эмч , эрдэм шинжилгээний ажилчдын ажил үүргийн хуваарийг захирлууд батална.

2.3. Хүрээлэн нь төрийн өмнө хүлээсэн үүргээ  хэрэгжүүлэхийн тулд удирлагын хувьд гүйцэтгэх захирал , захирал , Эрдэмтэн нарийн бичгийн дарга , Клиникийн удирдагч , албаны дарга , Лаборатори , Тасгийн эрхлэгч , Эмчилгээ үйлчилгээний албан хаагч гэсэн тогтолцоотой байж удирдлагын нэгдсэн зарчмыг баримтлах ба хариуцлагын хувьд шатлан хариуцах тогтолцоог хэрэгжүүлнэ.

2.4.Үүрэг даалгавар дээрээсээ доошоо түүний биелэлт , шийдвэрлэвэл зохих асуудал , санал доороосоо дээшээ шат дараалан явагдана.

2.5. Хүрээлэн нь байгууллагын дотоод болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хамтын удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор эрдмийн ба захиргааны зөвлөлтэй байх бөгөөд түүний дүрэм , хуралдах дэг журмыг зөвлөлүүдээр хэлэлцүүлж захирлаар батлуулсан байна.

2.6. Хүрээлэнгийн эрдмийн болон захиргааны зөвлөлийн хурлаас протокол  , тогтоол , эрдэм шинжилгээний төв , клиникийн эмнэлэг , алба , үйлдвэр , тасгийн хурлаас протокол гаргана.

Гурав. Ажилтныг ажилд авах , ажлаас чөлөөлөх болон халах

3.1. Ажилд авахдаа уг ажилтны холбогдох материалыг бүрдүүлэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж  захирлын тушаал гаргаж  авна.Жич: Эрдэм шинжилгээний ажилтанг шалгаруулалтаар , Эд хариуцагчийг цагдаагийн хэлтсийн өмчийн төлөөлөгчийн  зөвшөөрлөөр ажилд авна.

3.2 Ажилтныг ажилд авахдаа доор дурьдсан баримтыг бүрдүүлж , үндэслэл болгоно. Үүнд:

а. Ажилд орохыг хүссэн өргөдөл

б. Иргэний паспорт

в. Хөдөлмөрийн дэвтэр , Нийгмийн даатгалын дэвтэр

г. Тусгай мэргэжил , мэдлэг шаардагдах ажилд  мэргэжлийн диплом , үнэмлэх зарим ажилд  эрүүл мэндийн магадлагаа / гал тогоо , хэвийн бус нөхцөл , ариутгалд ажиллах хүн /

д. Хөдөлмөр зохицуулалтаар хувиарлагдсан томилолт

3.3. ажилд авахдаа доор дурьдсан журмыг баримтлана.

Үүнд:

а.Ажилтанг авахдаа батлагдсан орон тоонд үндэслэн захирлын зөвлөлөөр хэлэлцэж тэмдэглэл гаргаж  хүн хүчний асуудал хариуцсан ажилтанд өгнө.

б.Хүн хүчний асуудал хариуцсан ажилтан нь 3.2-д дурьдсан баримт бичгүүдтэй танилцаж, баримт бичгүүд бүрдсэн , ямар нэгэн зөрчилгүй нөхцөлд ажилд томилох тухай тушаал гаргуулна.

3.4. Ажилтанг ажилд авахдаа захирал , алба , тасаг хэсгийн дарга нар доор дурьдсан үүргийг хүлээнэ.

а.Ажилтны гүйцэтгэх ажил , хөдөлмөрийн нөхцөл , хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс , шагнал урамшуулал , түүний эрх үүргийг танилцуулж өгнө.

б.Хүрээлэнгийн дотоод журам , тасаг хэсгийн ажил үүргийн хуваарь , албан тушаалын заавар , корпорацийн болон тухайн ажлын нэгжид мөрдөх заавар журам гэрээг танилцуулах

в. Аюулгүй ажиллагаа , хөдөлмөрийн эрүүл ахуйн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх журам , хөдөлмөр хамгааллын талаар зааварчлага өгч гарын үсэг зуруулсан байна.

3.5. Ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээг  Захиргааны өмнөөс гүйцэтгэх захирал / түүний эзгүйд захирлууд / -тай хэлэлцэн тохиролцож хоёр тал гарын үсэг зурсан байх шаардлагатай ба хөдөлмөрийн гэрээг хоёр хувь үйлдэж  ажилтанд , корпорацийн захиргаанд тус тус нэг хувь хадгалана.

3.6. Ажилтан хөдөлмөрийн гэрээний болзлыг эс зөвшөөрвөл түүнийг ажилд томилохгүй.

3.7. Ажилтан , ажилчид албан тушаал хавсрах , эзэнгүй байгаа хүнийг орлох гэх зэргээр ажилласан нөхцөлд цалинг ажлын үр дүнг  харгалзан 40 хүртэл хувиар нэмэгдэл цалин олгоно.

3.8. Ажилтан , ажилчдын ажил үйлчилгээний зайлшгүй шаардлага онцлогийг харгалзан өөр ажилд түр томилох ,сул зогсолтын үед өөр ажилд дайчлан ажиллуулж болно.

3.9. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу тухайн байгууллагад ажил хийж эхэлсэн өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын дэвтэр олгоно.

3.10. Хөдөлмөрийн гэрээг зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 39 , 40-р зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримтлан энэхүү дотоод журмын дагуу цуцална.

3.11. Дор дурьдсан нөхцөлд ажлаас чөлөөлөх , халах арга хэмжээ авна.

а.Хоёр тал хэлэлцэн тохиролцсон

б. Ажилтан өөрөө санаачлан өргөдлөө өгсөн

в. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч , цаашид сунгах боломжгүй болсон

г. Цэргийн албанд татагдсан , шүүхийн тогтоолоор ажлаа хийх боломжгүй болсон

д. Хөдөлмөрийн гэрээ цуцлахыг МУ-ын хууль тогтоомжинд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага шаардсан

е. Захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг хамаарна.

3.12. Хөдөлмөрийн гэрээг дор дурьдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцална.Үүнд:

а. Аж ахуйн нэгж  , байгууллага болон түүний салбар нэгж  татан буугдсан , орон тоо хасагдсан , эсвэл ажил үүргийн хуваарийг нягтруулж  ажилтны тоог цөөрүүлсэн

б. Ажилтан мэргэжил ур чадвар , эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж  буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

в. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн

г. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл  эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон

д. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан , эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан

е. Сонгуульд томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон

3.13. Дор дурьдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хүнд нэг сарын дундаж  цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Үүнд:

а. Цэргийн жинхэнэ албанд татагдсан

б.Аж ахуйн нэгж  байгууллага болон түүний салбар , нэгж  татан буугдсан , орон тоо хасагдсан , эсвэл ажилтны тоог цөөрүүлснээс ажлаасаа чөлөөлөгдсөн

в. Мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил , албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсоноос ажлаасаа чөлөөлөгдсөн

г. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсан зэрэг болно.

3.14. Ажлаас халагдсан , чөлөөлөгдсөн ажилтан ажлаа хүлээлгэн өгч холбогдох тооцоог захиргаанаас тогтоосон хугацаанд дууссан сүүлчийн өдрөөр тушаал гаргаж нийгмийн даатгалын дэвтэрт нь тэмдэглэл хийж олгоно.

 

Дөрөв. Хүрээлэнгийн захиргаа , ажилтны хүлээх үүрэг

4.1. Хүрээлэнгийн захиргааны хүлээх үүрэг

а. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , тэднийг мэргэжлийн дагуу ажиллуулах , хөдөлмөрийн эрүүл ахуй , аюулгүй нөхцөл , шаардлагатай машин тоног төхөөрөмж , эмчилгээ үйлчилгээнд тохирсон өрөө тасалгаа, эмчилгээ оношлогооны аппарат, багаж хэрэгсэл судалгааны болон үйлдвэрлэлийн түүхий эд, эм урвалж болон хэвийн бус нөхцөлд ажиллагсдыг нэмэгдэл цалин, сүү бусад зүйлээр хангана.

б. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэх , хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах , хөдөлмөр хөнгөвчлөх , бүтэц зохион байгуулалт ажил үүргийн хуваарийг боловсронгуй болгох  , мэргэжил  эзэмших , дээшлүүлэх , сургууль дамжаанд суралцах боломжоор хангах арга хэмжээ авна.

в. Хөдөлмөрийн хөлсийг ангилалын дагуу  , ажлын үр дүнг харгалзан жил бүр шинэчлэн тогтоож , цалингийн санг зөв зарцуулж ажилчдын хөдөлмөрийн хөлсийг тогтоосон хугацаанд нь өгнө.

г. Үйлдвэрийн осол , мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн хөнгөлөлт эдлүүлэх , ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр хангаж тэдгээрийг засварлах , ариутгах , цэвэрлэх ажлыг зохион байгуулна.

д. Хамт олны дунд ажил хэрэгч , хамтач , бүтээлч уур амьсгал бий болгох идэвх санаачилгыг бүх талаар дэмжин хөгжүүлэх , ажилтнуудаас гарсан санал , шүүмжлэл , эрэлт хүсэлтийг цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэр гаргаж  , түүнийгээ  ажилтнуудад мэдээлж байна

е. Шинжлэх ухаан технологийн болон анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилттэй арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн арга барилаа байнга дээшүүлэн ажиллахыг бүх талаар дэмжинэ.

ё. Ажилтны хүсэлтээр ажил , мэргэжил , мэргэшил, албан тушаал , хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг гаргаж өгнө.

ж.Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулах , эмчлүүлэх , эрүүлжүүлэх , бололцоогоор ханган хэвийн бус нөхцөлд ажиллагсдад хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт эдлүүлнэ.

з. Хөдөлмөрийн сахилга бэхжүүлэх  , дэг журам сахиулах  , ажлын цагийн нягтралд хяналт тавина.

4.2.Ажилтны хүлээх үүрэг

а. Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахин ажил үүргийн хуваарийн дагуу  гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.

б. Судалгаа шинжилгээ , эмчилгээ үйлчилгээ, үйлдвэрлэлийн технологийн горимыг хатуу баримтлан эмчилгээ үйлчилгээний болон бүтээгдэхүүний чанарыг  дээшлүүлэн гомдол гаргуулахгүй ажиллана.

в. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм зааврыг чанд мөрдөж ажил үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ.

г. Байгууллагын өмч хөрөнгө , эд материалыг хамгаалж хариуцсан багаж төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж , хэмнэлттэй үр ашигтай зарцуулна.

д. Мэдлэг мэргэжил боловсрол ажлын ур чадвараа байнга дээшлүүж байна.

е. Монгол Улсын хууль тогтоомж  , төрийн удирдах дээд байгууллагын шийдвэрээр өгөгдсөн ёс зүйн хэм хэмжээг сахин хэрэгжүүлнэ.

ё. Хөдөлмөрийн хууль , ажил үүргийн хувьд шууд захирагдах албан тушаалтнаас ажил үйлчилгээтэй нь холбогдуулан өгсөн үүргийг заавал биелүүлж  хариу мэдэгдэж байна.

ж. Ажлын байранд архи уух болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байна.

 

Тав. Ажил амралтын цаг

 

5.1. Эрдэм шинжилгээ, клиникийн эмнэлэг, хангамж үйлчилгээ, удирдлага менежментийн алба, уламжлалт эмийн үйлдвэр болон бусад нэгжүүдэд ажиллагсад долоо хоногт ажлын 5 өдөр / 40 цаг / ажиллана.

5.2. Нийтээр амрах баярын өмнөх өдөр болон бямба гаригт ажлын үргэлжлэх хугацаа цаг, амралтын хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээ эмчилгээг зохицуулан ажиллана.

5.3. Ажлын өдөр өглөө 8.30 цагаас эхэлж 17.30-д дуусна. Өдрийн завсарлага нэг цаг байна.

5.4. Ээлжийн асрагч, слесарь, манаач, жижүүр 24.48 цагаар, гал тогооны ажилчид 2 ээлжээр ажиллана.

5.5. Ажилтан бүр ажилд ирэх, завсарлах, ажлын цагт гадуур ажлаар явахдаа болон ажлын өдөр дуусаад жижүүрт заавал бүртгүүлнэ.

5.6. Ажил таслах, ажлын байранд архидах, эмчлүүлэгчдийн өрөөгөөр  сэлгүүцэхийг хориглох ба энэ тохиодолд ажил тасалсанд тооцно. Ажилтан ажлын өдөр 3 цаг хүртэл хугацаагаар ажлаас хожимдсон, ажил тарахаас 3 цагийн өмнө явсан, ажлын байраа ямар ч шалтгаангүйгээр орхисон зэрэг тохиолдолд тухайн ажилтанг нэг өдрийн ажил тасалсанд тооцож өдөрт ноогдох хөлсийг түүний хөдөлмөрийн хөлснөөс хасаж сануулна.

5.7.Ажилтныг илүү цагаар ажиллуулах тохиолдолд нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

5.8. Захиргаа нь ажилтны хүсэлтээр чөлөө олгох ба шалтгааныг нь харгалзан гурван өдрийн чөлөөг захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 3-аас дээш хугацааны цалинтай болон цалингүй чөлөөг, ажилтны чөлөө олгохыг хүссэн өргөдөл бусад баримт бичгийг үндэслэн Гүйцэтгэх захирал тушаал гаргаж олгоно.

5.9. Ажиллагсдын ажлын цагийн сарын тодорхойлолтыг тасаг , хэсгийн дарга, эрхлэгч нь цагийн бүртгэлийг үндэслэн дараа сарын эхний цагийн бүртгэлтэй хамт гаргаж санхүүд өгч тооцоо хийн цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно. Харин үнэн зөв гаргасан эсэхэд нь Хүн хүчний асуудал хариуцсан ажилтан хяналт тавина.

5.10. Захиргаа ажиллагсдын улсад ажилласан хугацааг тогтоож , жил бүрийн ээлжийн амралт авах саналыг ажилчдаас авч үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан амралтын хуваарийг тухайн жилийн 1 сард багтаан гаргаж  амралтыг биеэр эдлүүлнэ.

5.11. Сургууль төгсөж ирсэн болон өөр байгууллагад ажиллаж байгаад тус корпорацид шинээр ажилд орсон ажилтан 11 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэх эрхтэй. Жирэмсний амралттай байсан хүн ажилдаа эргэн орсноос хойш 6 сар ажиллаж байж ээлжийн амралтаа эдэлнэ.

5.12. Ээлжийн амралт чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн / 7 хоног / бол ажил тасалсанд тооцно.

5.13. Ээлжийн ажилтай хүн дараагийн ээлжийн хүнийг ирэхээс өмнө ажлаа орхиж явж болохгүй ба дараагийн ээлжийн ажилтан ажилдаа ирээгүй бол энэ тухайгаа зохих албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлүүлнэ.

Зургаа. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

7.1. Хөдөлмөрийн гэрээ , албан тушаалын заавар , хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзнэ.

7.2. Сахилгын зөрчил гаргасан  ажилтанд зөрчлийн хүнд хөнгөн , давтагдсан эсэх , тухайн ажилтны хүмүүжлийн байдал , зан төлөв , дутагдлаа хир ухамсарлаж байгаа зэрэг шинж байдлыг нь харгалзан доор дурьдсан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна.

Үүнд:

а. Сануулах

б. Хөдөлмөрийн хөлсийг нь 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

в. Ажлаас халах

7.3. Сахилгын арга хэмжээг дараах нөхцөлд оногдуулна. Үүнд:

а. Хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хүртэл хоног ажил тасалсан

б. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй.

в. Ажлын хариуцлага алдсан

г. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

д.  Өмч хөрөнгө үрэгдүүлж, дутагдуулан бага хэмжээний хохирол учруулсан

7.4. Сахилгын шийтгэлийн хугацаанд шагналд тодорхойлохгүй

7.5. Сахилгын арга хэмжээ оногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд дахин сахилгын зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.

 

Долоо.Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт

 

8.1. Хөдөлмөрийн хуулийн 132,133,135-р зүйлийн заалтыг үндэслэн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Үүнд:

а. Ажилтанууд өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан / захиргааны , сахилгын, эрүүгийн г.м / шийтгэл оногдуулсаныг харгалзахгүйгээр эд материалын хариуцлага хүлээлгэнэ.

б.Картаар хариуцсан эд хөрөнгө , багаж тоног төхөөрөмж, эм урвалж бодис, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, бусад / телевиз, радио, хөргөгч / зүйлийг эвдсэн, үрэгдүүлсэн, санаатайгаар шамшигдуулсан нөхцөлд зах зээлийн тухайн үеийн ханшийг үндэслэн үнийг нь төлүүлнэ.

 

 

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН

ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН