Зочин

Одоогоор 26 зочин холбогдсон

« Дөрөвдүгээр сар 2018 »
1 2 3 4 5 6 7
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

 

Нэг.  Үйл ажиллагааны талаар:

Тус корпорациын үндсэн нэгж болох Эрдэм шинжилгээний төвийн ажилтан, ажилчдын  бүрэлдэхүүнийг дурьдвал:

эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан-3

эрдэм шинжилгээний ахлах ажилтан-3

дэд ажилтан-4

эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан-3

туслах ажилтан-3, бусад ажилтан-6 нийт 22 хүн тайлангийн жилд судалгаа шинжилгээний  ажлыг хамтран гүйцэтгэсэн.  Академич-1, шинжлэх ухааны доктор-1, боловсролын доктор-8, шинжлэх ухааны магистр-10, докторант-3, магисрант-2  тайлангийн  хугацаанд ажилласан  байна.

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа:

Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж 2012 оны 01 сарын 26-ны өдрийн хурлын 04 тоот тогтоолын хавсралтаар үндсэн 17 гишүүн, өргөтгөсөн 5 гишүүнтэйгээр батлагдан ажиллаж байна.

Бүх гишүүдийн хурлыг 5 удаа ( 2011 оны ЭШТ-ийн жилийн үйл ажиллагааны тайлан эрдэм шинжилгээний ажлын 2012 оны үр дүнгийн төлөвлөгөө батлах, судалгааны аргазүй батлах, явцын тайлан, хүлээлгэж өгөх үр дүн г.м) зэрэг 50 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллав.

Тэргүүлэгчдийн хурлыг 8 удаа (эмнэлзүйн судалгааны багуудын явцын үр дүн,гэрээ дүгнэх, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, гэрээ дүгнэх, цаг үеийн асуудал) зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

 

Хоёр. Эрдэм шинжилгээний  ажлын талаар

Шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн

Хэрэгжүүлсэн төслийн тоо: -5

Эрдэм шинжилгээний төв нь тайлангийн хугацаанд дараах эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэв. Үүнд:

1.“Уламжлалт анагаахын эмчилгээний зарим арга, эм тангийн технологийн судалгаа”  ШУТ-ийн төсөл (2010-2012 он)

Санхүүжилт: 83.4 сая.төг

2.”Уламжлалт эмт бодис. шинэ эмийн хими-фармакологи, эмнэлзүйн судалгаа” ШУТ-ийн төсөл (2011-2013 он)

Санхүүжилт: 88.4 сая.төг

3,”Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор биобэлдмэл, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, боловсруулалт”  (2011-2014 он)

Санхүүжилт: 254.9 сая.төг

4,”Уламжлалт эм тан, найруулах зарчим, технологийн судалгаа”  (2012-2014 он)

Санхүүжилт: 69.2 сая.төг

5. “Уламжлалт нийлмэл жорын найрлаганд суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэлзүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” нэртэй  инновацийн төсөл (2010-2012 он)

2012 онд гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлын   жилийн тайланг нэгтгэн дараах загварт оруулан тайлагнаж байна.

 

2.1.“Уламжлалт анагаахын эмчилгээний зарим арга, эм тангийн технологийн судалгаа”  ШУТ-ийн төсөл (2010-2012 он)

Удирдагч: МАУА академич, доктор (Sc.D), профессор  Бэгзсүрэнгийн Дагвацэрэн

Гүйцэтгэгчид: 20

 

Гарсан үр дүн:

2.1.1. “Пиелонефрит өвчнийг уламжлалт аргаар эмчлэх эмнэлзүйн судалгаа”

Гүйцэтгэгчид: С.Хишигжаргал, Д.Энхжаргал, Г.Саранцэцэг, Б.Бурмаа, Д.Мөнхзул, М.Энхбаяр

2010 оны байдлаар монголын хүн амын өвчлөлийн 55 тэргүүлэх шалтгааны 3 байрыг эзэлж  шээс бэлгэсийн тогтолцооны өвчин 10000 хүн амд 881,89 байгаа нь манай оронд энэ өвчлөл хүн амын дунд давамгайлж байна. 2000 оны дэлхийн эрүүл мэндийн үзүүлэлтэд тэмдэглэснээр жил бүр бөөр шээсний замын эмгэгийн улмаас 850.000 хүн нас барж, 15.000 хүн хөдөлмөрийн чадвараа түр алддаг байна.

Бөөрний нянгийн гаралтай архаг үрэвслийн үед антибиотек эмчилгээг 12-21 хоног, шаардлагатай тохиолдолд 1 сар хүртлэх хугацаанд хэрэглэдэг бөгөөд энэ нь зах зээлийн өнөөгийн хүнд үед эмийн эмчилгээнд байнгын мөнгө зарцуулагдах, орны хүлээгдэл гарах зэрэг  ард иргэдэд хүндээр тусч байна.

Бөөрний нянгийн гаралтай архаг өвчний үед  Уламжлалт анагаах ухааны эмийн үзүүлэх нөлөөг харьцуулан судлах эмнэлзүйн судалгааг дуусгаж тайлан бичих, зөвлөмж, эмчилгээний стандарт боловсруулж баталгаажуулах зорилго тавин ажилласан.

Шастины төв эмнэлэгийн  уламжлалт эмчилгээний тасаг, бөөрний тасагт болон УАШУТҮКлиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 20-69 насны бөөрний архаг үрэвсэл бүхий 120 үйлчлүүлэгчдийг түүврийн аргаар судалгаанд хамрууллаа. Судалгаанд оролцогсдод таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, судалгаанд орохыг зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулан, судалгаанд хамруулсан.

Эмчилгээний бүлгийн тангуудыг  УАШУТҮКорпорацийн уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа тан Сүгмэл 10, Сожид 11, Брияга 5, Юна 4,  бөөрний ар үр 10,  марав, тунгалаг 5, Саричунг  нян хавсарсан тохиолдолд мөн  Сэма-3 танг дотор хавантай шээсний гарц бага үед тус тус  сонгож судалгаанд хэрэглэсэн. Хяналтын бүлгийн эмчлүүлэгчдэд Цефозолин, Ампициллин, Гентамецин, Ципрофлаксацин, Фуродонин, Нитрооксолин эмнүүдийг  сонгон  хэрэглэж байсан.

Судалгааны үр дүнг шээсний ерөнхий, цусны ерөнхий шинжилгээ, шээсний нянгийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнүүдээр баталгаажуулсан болно.

Эмнэлзүйн судалгаагаар дараах үр дүн, дүгнэлтийг өгөх боломж бүрдсэн. Үүнд:

- Судалгаанд архаг пиелонефрит онош батлагдсан 20-69 насны нийт 120 хүн хамрагдсаны  80 хүнийг Уламжлалт анагаах ухааны  аргаар нуугдсан халуун болон бөөрний архаг гэсэн 2 бүлэгт  хуваан архаг пиелонефрит онош гэж дүйцүүлэн авч үзлээ. Судалгаанд хамрагдагсдын 30.8%,  хөдөө орон нутгийн, 69.2% хотын харьяалалтай, насны бүлгээр харьцуулж үзэхэд 50-59 насныхан илүү өвчилсөн байна.

-Бөөрний эмгэгийн үед илрэх шинж тэмдгийг судалж үзэхэд нуугдсан халуун өвчний үед ядрах сульдах шинж эмчилгээ хийхээс өмнө  (67.6%), эмчилгээний дараа (5.9%),  нуруу өвдөх шинж эмчилгээний өмнө (85.3%), эмчилгээний дараа (11.8%),  толгой өвдөх шинж эмчилгээний өмнө (76.5%), дараа нь

(20.6%) болж статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар  буурсан байна. (p<0.05). Бөөрний архаг өвчний үед жихүүдэс хүрэх шинж эмчилгээний өмнө (54.3%), эмчилгээний дараа илрээгүй сайжирсан байна. Мөн ядарч сульдах шинж эмчилгээний өмнө (52.2%), дараа нь (2.2%), толгой өвдөх шинж өмнө нь (63.0%), дараа нь (4.3%), нуруу өвдөх шинж эмчилгээний өмнө (47.8%), дараа нь (4.3%) болж тус тус буурсан (p>0.05). Хяналтын бүлэгт нуруу өвдөх, ядрах сульдах, толгой өвдөх шинжүүд эмчилгээний өмнө болон дараа нь мэдэгдэхүйц буурсан нь ажиглагдлаа. Мөн артерийн дээд даралтыг эмчилгээ хийхээс өмнө болон дараа нь харьцуулан үзэхэд  бөөрний нуугдсан халуун өвчинд 2.83%-иар, бөөрний архаг өвчинд 8,69%, хяналтын бүлэгт 7.13% -иар тус тус буурсан байна.

-Шээсний шинжилгээний хувьд  Уламжлалт анагаах ухааны аргаар эмчилсэн бүлгийн шээсний лейкоцитын хэмжээ нь орчин үеийн анагаах ухааны аргаар эмчилсэн бүлгийнхтэй ойролцоо байна. Нуугдсан халуун өвчний бүлэгт 79.4%-д халууны шээс, бөөрний архагийн бүлэгт 82.6%-д хүйтэн чанартай шээс илэрсэн байгаа нь оношийг дүйцүүлэн авах шалгуурт  нийцэж байна.

- Цусны шинжилгээний хувьд эмчилгээний өмнөх цусны лейкоцитын тоо эмчилгээний дараах үзүүлэлттэй харьцуулахад нуугдсан халууны бүлэгт 1.04%-иар нэмэгдсэн, бөөрний архагийн бүлэгт 4.7%-иар буурсан (p>0.05) бол цусны улаан эсийн тунах хурд нуугдсан халууны бүлэгт 2.9%-иар, бөөрний архагийн бүлэгт 8.28%-иар тус тус буурсан байна. (p>0.05), Хяналтын бүлэгт цусны цагаан эсийн тоо (22.23%), улаан эсийн тунах хурд (47.55%) эмчилгээний дараа статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байна. (p<0.05)

-Бие махбодын өвөрчлөлийн хувьд бөөрний нуугдсан халуун өвчний бүлэгт шар 44.1%, хий 29.4%-ийн  өвөрчлөлттэй байсан бол бөөрний архагийн бүлэгт хий 45.7%, бадган 30.4%-н өвөрчлөлтэй, хяналтын бүлгийнх шар 57.5%, хий 27.5%-ийн өвөрчлөлттэй байгаа нь Уламжлалт анагаах ухааны онолын үндэслэлийг баталсан үзүүлэлт гарчээ.Нуугдсан халуун өвчинд халууны шээс, бөөрний архагт хүйтний шээс, хяналтын бүлэгт халуун, хүйтэн шээс бараг ижил илэрчээ.

-Шээсний шинжилгээнээс харахад  хяналт буюу орчин үеийн анагаах ухааны аргаар эмчилсэн бүлэгт E.coli, staphylococcus бактерийн хэмжээг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилсэн бүлгээс илүү буурсан байна. Харин нуугдсан халууны бүлэгт staphylococcus, бөөрний архагийн бүлэгт E.coli илүү буурсан үзүүлэлттэй байгаа нь тодорхойлогдлоо.

- Нян хавсарсан  бөөрний нуугдсан халуун, бөөрний архаг өвчнийг уламжлалт эмээр эмчлэх нь клиник лабораторийн шинжилгээний харьцуулсан  үзүүлэлтүүдээс үр дүнтэй болох нь харагдаж  аргачилсан зөвлөлмжийг боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

-Архаг пиелонефрит өвчнийг уламжлалт  аргаар (өвөрчлөл, судал, шээс) оношилж лабораторийн шинжилгээнд тулгуурлан ялган оношлох зэрэг үзүүлэлтийг тусгасан эмчилгээний стандарт боловсруулж  захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөд бэлтгэсэн.

Үр дүнгийн нэр:

-Архаг пиелонефрит    өвчнийг уламжлалт аргаар эмчилсэн эмнэлзүйн судалгааны дүн /тайлан/

-Уламжлалт жорын үр дүнг үнэлсэн аргачилсан зөвлөмж

-Уламжлалт эмчилгээний стандарт

 

2.1.2.Ил шарх анагаах нөлөөтэй эмийн хими-фармакологийн судалгаа

Гүйцэтгэгчид: Д.Хишгээ, Л.Хишигжаргал, Б.Дэжидмаа, Ц.Нямдэмбэрэл

Тус хамтлагийн судлаачид Ил шарх анагаахкалвацин бэлдмэлийг  хими-фармакологи-технологийн  судалгааны дүнд зохион бүтээж түүний үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл, үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулж батлуулах ажлыг гүйцэтгэсэн.

Эрүүл мэндийн байгууллагын өмнө тулгарч байгаа асуудлын нэг бол шархыг эмчлэх, эдгэрэлтийг түргэсгэх үйлдэл бүхий өндөр идэвхитэй эм бэлдмэлийг гарган авч, эмчилгээний практикт нэвтрүүлэх нь чухлаар шаардагдаж байна. Эрдэмтдийн судалгаагаар байгалийн гаралтай биологийн идэвхит нэгдлүүд болох кумарин, каротиноид, полифенолт нэгдэл, макро микро элементүүд нь өөхний исэлдэлтийн чөлөөт радикал болон исэлдэлтийн хорт бүтээгдэхүүний концентрацийг бууруулснаар эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Монголын уламжлалт анагаахад арьсны зарим идээт үрэвсэлт өвчин, түлэнхийн үед хэрэглэж ирсэн эмт бодисууд цөөнгүй байдаг. Тэдгээрийн тоонд тэнгэрийн дүлий мөөг, дэгдийн овгийн зарим ургамлууд орно.

Эрдэмтэн Бальхаев.М.И (2004 он) Илдэн игүүшиний түүхий эдээс шарханд хэрэглэх 5% шингэн тосон түрхэцийг гарган авч, уг бэлдмэл нь шархны пролиферацийн үед нөлөөлдөг бөгөөд шархны эдгэрэлт, нөхөн төлжилтөнд үрэвслийн эсрэг, спазмолитик, антиоксидант, мембран бэхжүүлэх чанар, бактерийн эсрэг үйлдэл үзүүлдгийг тогтоосон байдаг. Энэ мэтчилэн дээрхи өвчны үед хэрэглэгддэг ургамлын гаралтай  бэлдмэл цөөнгүй бий. Үүнтэй уяалдуулан бид уламжлалт анагаахад хэрэглэж ирсэн Тэнгэрийн дүлийн спор, номхотгосон жонш, том навчит дэгд зэрэг ургамлуудыг судлагдахуун болгон авч хими-фармакологи, эмийн технологийн иж бүрэн судалгааг хийж эхлээд байгаа юм.

Тэмтрүүл судалгааны явцад эмийн хэд хэдэн хэлбэрүүдийг сонгосноос арьс салстын үрэвсэлт өвчний үед гель хэлбэрийн түрхэц нь арьсанд амархан шингэж, эмийн бодисыг хурдан чөлөөлдөг, эмчилгээний  үйлдэл сайн зэрэг давуу талтай эмийн хэлбэр болох нь ажиглагдав.

А.Хими-фармакологийн судалгааны дүн

-Химийн судалгаагаар Калвацин бэлдмэлд агуулагдаж байгаа  биологийн идэвхит нэгдэл  флавоноид, сапонин, куркуминоид, аргаах бодис, органик хүчлүүд зонхилон агуулагддаг болохыг чанарын урвал болон нимгэн үет хроматографийн аргаар илрүүлэв. Бэлдмэлийн хандлагдах бодисын хэмжээг тодорхойлоход 400 этанолд-25.7%, 700 этанолд-27,1%, 960-22,2%, нэрмэл усанд 19,6% байснаас 400, 700-д илүү хандлагддаг болохыг тодорхойлов.Түүнчлэн чийглэгийн хэмжээг тодорхойлоход 5,05% байв.

-Калвацин бэлдмэлд нийлбэр флавоноид 1%, аргаах бодис 0,07-1,15%, куркуминоид-0,02%-тай байна. Мөн тус бэлдмэлийн жорын найрлаганд орж буй дүлий мөөгөнд аргаах үйлчилгээтэй бодис-1,3%, нийлбэр органик хүчил-2.01% мөн үхэр дэгдэнд аргаах бодис-0,1%, органик хүчил-1,87%-иар тус тус агуулагдаж байна.

-Эрдсийн судалгааны дүнд Калвацин бэлдмэлд Ca-42,2%, P-6,17%,  K-5,58 % байгаа нь хамгийн өндөр агууламжтай байхаас гадна  Mg, Al, Si, S, Mn. Fe, Cu, Zn, Ti, O зэрэг элементүүд тодорхойлогдсон бөгөөд хүнд металлын элементүүд  зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Эдгээр химийн судалгаанд үндэслэн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг боловсруулж 2012 оны 12 сарын 05-ний өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулав.

-Калвацин бэлдмэлийн архаг хорон чанарын судалгаагаар   туршилтын ба хяналтын амьтдын биеийн ерөнхий болон  жин, арьс салстын байдал, хөдөлгөөний идэвх, дотор эрхтнүүдийн индексийг харьцуулан судалж үзэхэд   статистикийн хувьд  ялгаагүй байгаа нь (p>0.02)   амьтны бие махбодид удаан хугацаагаар хэрэглэхэд  архаг хордлого үүсгэх  чанаргүй болох нь тогтоогдсон.

-Түлэнхийн шархны эдгэрэлтийг  радиоиммунологийн аргаар   үнэлсэн  судалгаагаар хавдар үхжлийн хүчин зүйлийг  (TNF) түлэнхийн стандарт загвар үүсгэсэн амьтны цусанд тодорхойлж үзэхэд  Кальвацин гель эмээр эмчилгээ явуулсан   3 хоногт хяналтын бүлэгт 1,8±0,1, туршилтын бүлэгт 1,76±0,2 болж  0,03 дахин буурсан бол 7 дахь хоногт хяналтын бүлэгт   1.76±0.15, туршилтын бүлэгт  1.70±0.1 0,1 буюу  0,1 дахин багассан  байна (p<0.05). Эндээс  үрэвслийн  урьдал   хүчин зүйлсийн нэг болох цитокины үүсэлтийг бууруулах үйлдлээр үрэвслийн эсрэг идэвхтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

-Калвацин бэлдмэл хор багатай бөгөөд зохиомлоор үүсгэсэн шарх, шархлааны  эдгэрэлт, нөхөн төлжилтийг түргэсгэх,  цус тогтоох, өвдөлт, үрэвсэл намдаах, үрэвслийн өмнөх цитокины үүсэлтийг бууруулах үйлдэлтэй болохыг тогтоож  шинэ эмийн фармакологийн үндэслэлийг бий болгосон нь эх орны шарх анагаах байгалийн гаралтай эмийн тоог нэмэгдүүлэх онол практикийн ач холбогдолтой ажил болсон.

Үр дүнгийн нэр:

-Ил шарх анагаах ургамлын гаралтай бэлдмэлийн  хими-фармакологийн судалгааны дүн /тайлан/

- Кальвацин ил шарх анагаах ургамлын гаралтай бэлдмэлийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл

 

Б.Технологийн судалгааны дүн

-Том навчит дэгдийн түүхий эдийн чанарыг стандартын дагуу шалгаж, тохирох хандлагч, тохиромжтой жижиглэлтийн зэрэг болон хандлах аргыг тогтоож, шингэн ханд гарган авч зохих технологийн дагуу өтгөрүүлэн бэлтгэх технологийг боловсруулах судалгааг явуулж, технологийн дамжлагын тодорхойлолтыг боловсруулсан.

-Эрдсийн түүхий эд жоншийг галын хүчийг ашиглаж номхотгох технологи аргаар явуулж, хүний биед шингэх хэмжээнд боловсруулж номхотгон гельд оруулан бэлтгэсэн. Гелийн суурийг бэлтгэхдээ хэд хэдэн төрлийн суурь бодис, чийгшүүлэгч, уусгагч, консервант, рН тохируулагч зэргийг ашиглан тэнгэрийн дүлий, дэгдийн ханд, номхотгосон жонштой тохиромжтой байхаар сонголт хийсэн. Дээрх судалгааны дүнд Кальвацин гель хэлбэрийн гадуур хэрэглэх бэлдмэлийг бэлтгэсэн.  технологийн зааврын төслийг боловсруулав.

-Гелийн найрлагыг Том навчит дэгдийн өтгөн ханд, номхотгосон жонш, тэнгэрийн дүлийн спор ба гель үүсгэгч туслах бодисуудын хоорондын нийцэл болон тогтвортой байдлыг харгалзан  тогтоож, Калвацин гель эмийг үйлдвэрлэх технологийн зааврын төслийг боловсруулж 2012 оны 12 сарын 05-ны өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлан, гүйцэтгэх захирлын 2012 оны 19-ны өдрийн 168 тоот тушаалаар үйлдвэрт мөрдөн ажиллахаар шийдвэрлэв.

Үр дүнгийн нэр:

-Технологийн судалгааны үр дүн /тайлан/

-Калвацин гель үйлдвэрлэх технологийн заавар

 

2.1.3.”Уламжлалт жорын нейрофармакологийн судалгаа”

Гүйцэтгэгч: биологийн ухааны доктор Ж.Алдармаа

Монголын уламжлалт анагаах ухаанд төв мэдрэлийн системийг тайвшруулах чиглэлээр Сорогзонноров, агар-35, агар-17, агар-8 гэх мэт олон жорууд  хэрэглэгддэг. Уламжлалт анагаах ухааны онолоор Агар-35, Агар-17, агар-8 жорууд “хий”-тэй цус хөөрсөн төлөвтэй эмгэгийн үед даралт бууруулах нойрсолтыг дэмжих зорилгоор хэрэглэгддэг хэдий ч дотроо өвөрмөц ялгаатай байдаг. Тухайлбал: Агар-8 уушиг, зүрхний хий халууныг арилгах чадалтай ба зүрх түгших, амьсгал цухалдах, ханиах, ар өвөрөөр хатгах зэргийг анагаана. Агар-17 нь хий цусны хямарлаас үүдэх толгой өвдөлт, зүрх дэлсэх, бөөрөнд муу цус саринснаас өдөөгдөх хүзүү хөшилтийг засах ба голын хийн өвчнийг анагаана. Агар-35 нь хатгалага, хий халуун нян харшилдсаныг засах ба хоосон зүрхний халууныг дардаг байна. Сорогзонноров  нян халуун, хий харшсан ба хий хатгалгыг дарах чадалтай. Мөн амин судлын хий аривдсанаар солиорох, хоосон халуун, бадган-шар хавсарсан хуян зэргийг арилгана гэж эдгээр жорын хэргэлэгээг түс бүр ялган  заажээ (Төмөрбаатар Н. 1998).

Уламжлалт жоруудын фармакологийн судалгаа бараг хийгдээгүй учир бид жоруудын фармакаологийн үйлдлийг судалж хэрэглэгээг илүү оновчтой болгох улмаар шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож  нотолгоожуулах  зорилго тавин  ажиллаж дараах үр дүнд хүрсэн. Үүнд:

-Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн Агар-35, Агар-8, Сорогзон 11 жоруудыг сонгон авч нейрофармакологийн судалгаа явуулсан.

-Фармакологийн судалгаагаар Агар-35 жор нь амьтанд хэрэглэсэн тунгаас хамаарч  нойрсолтыг дэмжих, төвийн серотонинергик, дофаминергик тогтолцоог саатуулах, мөн ГАМК-ергик тогтолцоог идэвхжүүлэх, айдас намдаах, түгшүүр тайлах нөлөөтэй болохыг тогтоов (P<0.05). Агар-35 жор нь изопротеренолоор өдөөсөн зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед АСАТ, АЛАТ, ЛДГ, КФК ферментийн үзүүлэлтийн ихсэлтийг хүчтэй бууруулж зүрхний үйл ажиллагааны алдагдлыг засах, сэргээх идэвхтэй байна.

-Фармакологийн судалгаагаар Агар-8 жор нь амьтанд хэрэглэсэн тунгаас хамаарч нойрсолтыг дэмжих, төвийн ГАМК-ергик тогтолцоог идэвхжүүлэх, холинмиметик, дофаминергик тогтолцоог саатуулдаг мөн айдас намдаах, түгшүүр тайлах нөлөө үзүүлдэг болохыг илрүүлэв (P<0.05).

-Фармакологийн судалгаагаар Сорогзон-11 жор нь амьтанд хэрэглэсэн тунгаас хамаарч  төвийн серотонинергик тогтолцоог хүчтэй идэвхжүүлэх  үйлдэлтэй болохыг  тогтоосон (P<0.05).

-Судалгааны үр дүнгийн “Олон найрлагатай жорын сэтгэл, мэдрэлийн фармакологийн үйлдлийг тогтоосон үндэслэл” нэртэй   дууссан ажлын тайлан бичиж 2012.12.05 өдрийн эрдмийн зөвлөлийн ¹04 тоот хурлаар захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөөр дэмжигдсэн.

Үр дүнгийн нэр:

Уламжлалт жорын сэтгэл, мэдрэлийн фармакологийн судалгааны дүн /үндэслэл/

 

2.1.4.”Эмт бодисын номхотголын судалгаа”

Гүйцэтгэгчид: Д.Хишгээ, З.Оюун, Г.Пүрэвсүрэн, Ц.Нямдэмбэрэл, Э.Сугаржав

Уламжлалт эмийн найрлаганд ордог зарим эрдэс, ургамлын  номхотгосон ба номхотгоогүй дээжинд технологи, фитохимийн  болон фармакологийн судалгааг явуулж харьцуулан онолын дүгнэлт өгч дууссан ажлын тайлан бичиж хамгаалах  зорилт тавин ажилласан.

А. Химийн судалгаа:

Уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, тархи толгойн өвчнийг анагаан эмчлэх зорилгоор хүний хөтөл гавал, хонины толгойн ясаар эм, тан хийж байсан мэдээлэл байдаг.

Шинжилгээний дүнгээс үзвэл малын толгойн ясны элементүүдийн найрлага нь хүний хөтөл гавлын ясны нийт элементүүдийн агуулгын тоо хэмжээнээс илүүгүй байгаа бөгөөд хонь, адууны толгойн яс бүрт агуулагдсан элементүүдийн хэмжээ нь номхотгон боловсруулах үед өөр болж, зарим хольц элементүүд нь саармагжин буурч, зарим элементүүд нь өсч, иж бүрэн элементийн бүрдэл бүхий тэнцэлд орсон байгаа нь орчин үеийн нанотехнологийн нанохэмжээст бүтээгдэхүүн болсныг илтгэж байна.

Түүнээс гадна номхотгох явцад хонины толгойн ясанд Ti, Sr, Cl зэрэг цацраг идэвхтэй элементүүд илэрч байгаа нь олон жилээр хээр гадаа хувхайран хэвтсэн яс аажимдаа газрын хөрсөн доорхи ус тундасанд угаагдаж, ясны органик бүтцэд өөрчлөлт орж, газрын хөрсний олон төрлийн язгуур махбод түүнд хуримтлагдан эрдэсждэг болох нь дээрх судалгааны дүн харуулж байна. Мөн хүнд металлын элемент болох Pb, Cd, Hg, As зэргүүд илрээгүй учир хорт бодис байхгүйг батлав.

Нөгөө талаар адуу, хонины толгойн ясыг номхотгоогүй ба номхотгох (битүү, задгай) явцад ясны бүтцийг бүрдүүлэгч гол элемент Ca-ийн агуулагдах хэмжээ багасахад, PO4-ийн агууламж тодорхой зүй тогтлоор ихсэж байгаа нь ажиглагдлаа.

Эд эсийн хоорондын ион солилцоонд тогтмол орж байдаг ясны гол бүрдүүлэгч элемент нь Ca, P, Mg бөгөөд түүний 0.01%-д бичил элементүүд (F, Sr, Fe, Cu, Mn, Mo, Zn, Cd, B, Be, Se, Li) байдаг. Тиймээс Ca, P, Mg, Zn элементүүд адууны толгойн ясанд илүү агуулагдахаас гадна мөн Zn элемент хонины толгойн ясанд илрээгүй байна.

Мэдрэлийн системийн хэсгүүд дэх минерал бодисуудын хэмжээ, түүний солилцоо, үйлчлэх үйлчилгээг одоогоор бүрэн төгс төгөлдөр судлагдаагүй байна.

Харин бид мэдрэлийн гаралтай өвчинд дээрх гавал, толгойн яснуудын анагааж буй нөлөө, үйлчилгээг шинжлэх ухааны зүгээс судалж, судалгааны үр дүнгээр тайлбар хийхийг оролдлоо.

Анх Кунк 1911 онд полиневрит өвчнийг анагаах чадвартай В-витаминыг олж тогтоожээ. Хүний бие махбодид В витамин дутагдахад мэдрэл, булчингийн систем, хоол боловсруулах зам, дотоод шүүрлийн булчирхайнууд гэмтэж бодисын солилцоонд хүндхэн хямрал витамингүйдэл үүснэ. Үүний улмаас өвчилсөн хүний биед уураг, өөх тос, ялангуяа нүүрс усны солилцоонд эрс өөрчлөлтөнд орон хямарч  цус, шээсэнд пировиноградын хүчил, кето хүчлүүд хэвийнхээс 5-6 дахин ихэссэн байдаг.

Кетохүчлүүд исэлдэн карбоксилгүйжих процессыг хурдасгах чухал исэлдэн ангижруулагч ферментүүдийн молекулын найрлаганд В-витамины пирофосфорын эфир байдгийг тогтоосон байна. Нүүрс ус  карбоксилаза ферментийн нөлөөгөөр исэлдэн задарна. Хэрэв В-витамин дутагдвал карбоксилаза фермент, липотиамид, пирофосфорын нийлэгжилт зогсонги байдлаар дутагдсанаас пирвиноградын хүчил цаашдаа исэлдэн задрахгүйн улмаас их хэмжээгээр төв мэдрэлийн системд хуримтлагдан түүнийг хордуулж мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөж ухаан алдах, толгой өвдөх, саажилт үүсэх зэрэг өвчин эмгэг илэрдэг.

Энэ бүхнээс харахад бидний судалгаа, шинжилгээний дүнд адууны толгойн ясанд биемахбодод чухал хэрэгцээт элементүүд (Ca, Mg, P, Zn) илүүтэйгээр голлон агуулагдаж байгаа учир тархи мэдрэлийн гаралтай өвчнийг анагаах үйлдэлтэй эм тангийн жорын найрлаганд ордог хүний хөтөл гавлын ясыг адууны толгойн ясаар орлуулах нь зүйтэй байна.

Үлэг гүрвэлийн чулуужсан номхотгосон, номхотгоогүй ясны спектрийн судалгаанаас харахад Р, Са, Fe-ийн агууламж харьцангуй өндөр байснаас гадна бага хэмжээтэй бусад элементүүд илэрсэн юм. Номхотгосны дараа Р, Са-ын агууламж багассан ба Fe нь ихэссэний зэрэгцээ зарим нэг тухайлбал Si, Zn, Al, K нэмэгдэж, Cu, Y хасагдсан байна. Энэ нь номхотгоогүй байхад давхардан харагдахгүй байсан элементүүд, номхотгосны дараа спекрт илрэн гарч ирдэгтэй холбон тайлбарлаж болох юм. Голдуу тархин ба гэдсэн хатгалга, бүлх шөрмөс гэмтэж яс бэртсэн, мэсний шарх, хулгай хөлс гарах, шижин өвчин, дусал алдах нойр хулжих, зүүд олшрох, бам өвчин зэргийг засахад хэрэглэдэг жорын найрлаганд ордог байсан нь дээрх элементүүдийн үйлдэлтэй холбоотой байх үндэслэл харагдаж байна.

Гантиг (цасан дусал чулуу)-ийн найрлагыг багажит анализын аргаар судлахад Zn, Ca зэрэг элементүүд илэрсэн. Орчин үеийн анагаах ухаанд биологийн ач холбогдол бүхий элементүүдийн дотроос цайрыг хүний биеийн чухал эрхтнүүд болох элэг, бамбай булчирхай, өнчин тархи, бэлгийн ба нойр булчирхайнуудад хуримтлагддаг болохыг олсон ба уургийн нэгдлүүдэд голлон оролцдогийг тогтоожээ. Мөн бие махбодид чухал үүрэг гүйцэтгэгч ферментүүийн нэгдэлд оролцдогоос гадна дотоод шүүрлийн булчирхайн гармоныг идэвхжүүлэх нөлөөтэй гэж нотолсон нь уг эрдэсд голлон агуулагдаж буй цайрын үйлдэлтэй холбож тайлбарлаж болох юм хэмээн үзэж байна.

 

Химийн судалгааны дээрх дүгнэлтүүдийг дараах үр дүнд тулгуурлан гаргасан болно. Үүнд:

1. Судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан биологийн идэвхтэй минерал элемент кальци, фосфороор баялаг малын яс нь хүний хөтөл ясны минерал бүтэцтэй төсөөтэй байна. Эндээс үндэслэн хүний хөтөл гавлын ясыг малын толгойн ясаар орлуулан уламжлалт эмийн жорын найрлаганд оруулах  боломжтойг илрүүлж  улам нарийвчлан судалж минерал бүтцийг тогтоож үр дүнгийн боловсруулалт хийх шаардлагатай байна.

2. Үлэг гүрвэлийн чулуужсан ясны номхотгосон, номхотгоогүй түүхий эдийн спектрийн судалгаанд Р, Са, Fe-ийн агууламж харьцангуй өндөр байснаа  номхотгосны дараа Р, Са-ын агууламж багасаж харин Fe нь ихэссэний зэрэгцээ зарим нэг тухайлбал Si, Zn, Al, K нэмэгдэж, Cu, Y хасагдсан байна. Энэ нь ясыг номхотгосны дараа спектрийг бүртгэх явцад өмнө нь спектрт давхардаж байсан элементүүд илрэн гарч ирдэгтэй холбон тайлбарлаж болох юм.

X-Ray дифрактометрээр Үлэг гүрвэлийн чулуужсан номхотгоогүй ясны найрлага нь CaCO3, Ca5F(PO4)3, Ca10(PO4)6(OH)2 байв. Харин битүү шатааж номхотгосоны дараа түүний найрлага нь Ca5 F(PO4)3, СaO болсон бол задгай шатааж судлахад Ca5,061F0,89(P2,87O11,46), СaO байв.

3. Номхотгоогүй болон номхотгосон (битүү, задгай хэлбрээр) адуу, хонины толгойн ясны бүтэц хүний гавлын ясны бүтэцтэй адил болохыг X-Ray дифрактометрээр шинжлэн судалж тогтоолоо.

4. Рентген флуоросценцийн шинжилгээний дүнд малын толгойн ясны элементүүдийн найрлага нь хүний хөтөл гавлын ясны нийт элементүүдийн агуулгын тоо хэмжээнээс илүүгүй байгаа бөгөөд хонь, адууны толгойн яс бүрт агуулагдсан элементүүдийн агууламж нь номхотгон боловсруулах үед өөр болж, зарим хольц элементүүд нь саармагжин буурч, зарим элементүүд нь өсч, иж бүрэн элементийн бүрдэл бүхий тэнцэлд орсон байгаа нь орчин үеийн нанотехнологийн нанохэмжээст бүтээгдэхүүн болсоныг харуулж байна.

5.Хонины толгойн яснаас илүү адууны толгойн ясанд биемахбодод чухал хэрэгцээт элементүүд (Ca, Mg, P, Zn) голлон агуулагдаж байна. Тиймээс цаашид тархи мэдрэлийн гаралтай өвчнийг анагаах үйлдэлтэй эм тангийн жорын найрлаганд ордог хүний хөтөл гавлын ясыг адууны толгойн ясаар орлуулж хэрэглэх боломж гарч байна.

6. Спектрийн судалгааны зарим үр дүнгээс харахад тэдгээрийн химийн бүтэц нилээд зөрөөтэй болох нь ажиглагдлаа. Барилгын гэх гантигийн спектр нь Өвөр Монголоос илгээсэн түүхий эдтэй харьцангуй адил байхад Ц.Хайдав багшийн үлдээсэн түүхий эд өөр бүтэцтэй байв. Уламжлалт эмнэлгийн сурвалжид бичснээс харахад цасан дусал чулуу нь цайр агуулагдах ёстой байтал бусад 2 дээжинд цайр илрээгүй нь гантиг нэрийн дор хэрэглэх түүхий эдийг сонгохдоо уламжлалт хэрэглээний үндэслэл дээр тулгуурлан, өвчний заалт, түүхий эдийн сонголтыг сайтар нягтлан үзэж онцгой анхаарах хэрэгтэй нь харагдаж байна.

Мөн Умардын хорс (Aconitum septentrionale), шар хорс (Aconitum barbatum Pers)-ын номхотгосон түүхий эдэд гарсан өөрчлөлтийг химийн дараах судалгаагаар тогтоов. Үүнд:

1.Умардын хорсны нийлбэр алкалоидыг нимгэн үеийн хроматографийн аргаар судлахад номхотгохын

өмнөх дээжинд 8 алкалоид илэрсэн бол номхотгосны дараа 5 алкалоид илэрлээ. Энэ нь номхотголын явцад зарим алкалоидууд гидролизд орон задарсантай холбоотой байж болох юм.

2. Шар хорсонд хийсэн НҮХ-ийн судалгааг явуулан номхотгосон болон номхотгоогүй дээжинд ижил

12 улбар шар алкалоидын толбонууд илэрсэн. Энэ нь уг хорсонд агуулагдах алкалоидууд хүчлийн гидролизд орж давс хэлбэрт шилждэг хэмээсэн судлаачдын дүгнэлттэй тохирч байна. Номхотголыг 5% болон 10% ар үрийн шүүсэнд харьцуулан судлахад онцын ялгаа илрээгүйг НҮХ ба тоон тодорхойлолтын дүн харуулж байна.

3. Хоёр зүйл хорсыг номхотгосны дараа тэдгээрт агуулагдах алкалоидын хэмжээг титрийн аргаар

судлахад номхотгосон умардын хорсны нийлбэр алкалоид 0,024%, номхотгоогүй умардын хорс 0,16% байсан бол номхотгосон шар хорсны нийлбэр алкалоид 0,02%, номхотгоогүй шар хорс 0,06%-ийн агууламжтай байв.

Б.Фармакологийн судалгаа

Гүйцэтгэгч: Т.С.Варламова, Ц.Ханджав

Уламжлалт зарим эм танг  найруулахын өмнө хийгддэг  чухал нэг боловсруулалт нь эмт бодисыг номхотгох явдал юм. Эмт бодисын номхотголын уламжлалт арга барил, номхотголын үед явагдах өөрчлөлтийг орчин үеийн фармакологийн судалгааны аргаар судлан, номхотгох аргын шинжлэх ухааны үндэслэл тогтоох нь  онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд номхотгоогүй, номхотгосон шар ба умардын хорсны  үрэвсэл намдаах нөлөө ба адуу, хонь, хүний хөтөл гавал яс, үлэг гүрвэлийн чулуужсан ясны зарим фармакологийн үйлдлийн нөлөөг харьцуулан судлаж   дүгнэлт гаргах, дууссан ажлын тайлан бичих зорилт тавин ажилласан.

Фармакологийн судалгаа явуулсны дүнд дараах үр дүнгүүдийг гаргах үндэслэл бүрдсэн.

Шар хорс ба умардын хорс формалинаар өдөөсөн сарвууны үрэвслийн эмгэг загвар дээр үрэвсэл намдаах нөлөө үзүүлж байна. Номхотгосон шар хорс ба умардын хорс номхотгоогүйгээс арай илүү нөлөөтөй байна. Эдгээр ургамлын үрэвслийн эсрэг үзүүлэх нөлөө нь тэдгээрт агуулагдах алколоидтой холбоотой байдаг.  Төв мэдрэлийн тогтолцооны коразолын фон дээр сорилд битүү шатааж номхотгосон адуу, хонь, хүний хөтөл гавлын яс  ба үлэг гүрвэлийн чулуужсан  яс нь номхотгоогүй ба задгай шатааж номхотгосоноос нь туршилтын амьтны таталтын өмнөх нууц үеийн хугацаа ба таталт үргэлжлэх хугацааг илүү уртасгаж байна.

Номхотгосон адуу, хонь, хүний хөтөл гавлын яс,  ба үлэг гүрвэлийн чулуужсан  яс нь таталтын эсрэг нөлөөтөй байна. Битүү шатааж номхотгосон адуу, хөтөл гавлын яс ойролцоо нөлөөтөй байна. Хурц гипоксийн сорилын үед үлэг гүрвэлийн чулуужсан яс болон адуу, хонь, хүний хуучирсан гавал яс нь гипоксийн эсрэг нөлөөтөй байна ба битүү шатааж номхотгосон нь илүү нөлөө үзүүлж байна. битүү шатааж номхотгосон адуу, хүний хуучирсан гавал яс нь ойролцоо нөлөөтөй байна.

Иймд, эмт бодисын  номхотгол явуулахад тэдгээрийн хорон чанар бууран, үйлдлийн нөлөө илүү болж байна. Энэ удаагийн судалгаа нь  эмт бодисуудын чухал шинж чанар болох  хурц хорон чанар тодорхойлох, болон зарим харьцуулах фармакологийн судалгаа хийх ажлын эхлэлийг тавин  номхотгоогүй ба номхотгосон эмт бодисуудын харьцуулах судалгааны ирээдүйн суурь үндэслэлийг бүрдүүлсэн явдал  юм.

Судалгааны дүнд дараах үр дүнг тогтоосон. Үүнд:

1.Формалинаар өдөөсөн сарвууны үрэвслийн эмгэг загварыг Гацура В.В. (1978), S.Pooja -ын аргаар үүсгэн судлахад номхотгоогүй шар хорс үрэвслийг 33.9%-иар, умардын хорс  31.2%-иар,  номхотгосон шар хорс  54.7%-иар, умардын хорс 48,0%-иар  тус тус үрэвсэл намдаах үйлдэлтэй байв (Р<0.05). Эндээс номхотгосон хоер зүйл хорсны  үзүүлэх  үрэвслийн эсрэг нөлөө нь  илүү байгаа болохыг судлан тогтоов.

2.Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг үзэх судалгаагаар  коразолын фон дээр (100 мг/кг) номхотгоогүй адуу, хонь,   хүний хөтөл гавал яс, үлэг гүрвэлийн чулуужсан яс  нь таталтын өмнөх нууц үеийн хугацааг 2.8%, 6.3% 8.7%, 13.6%-иар тус тус уртасган, таталт үргэлжлэх хугацааг 3.4%, 7.3%, 4.3%,44%-иар тус тус уртасгасан байна. Мөн задгай шатааж номхотгосон адуу, хонь, хүний хөтөл гавал яс, үлэг гүрвэлийн чулуужсан ясны бэлдмэлүүдийн нь таталтын өмнөх нууц үеийн хугацааг 11.4%, 15.6%, 17.4%, 22.7%-иар тус тус ихэсгэн, таталт үргэлжлэх хугацааг 10.4%, 12.7%, 10.8%, 11.1%-иар тус тус уртасгасан.  Битүү шатааж номхотгосон адуу, хонь, хүний хөтөл  гавал яс,  үлэг гүрвэлийн чулуужсан яс нь таталтын өмнөх нууц үеийг 42.8%, 25.0%, 47.8%, 59.0%-иар P<0.05 тус тус  уртасгасан бол, таталтын үеийн үргэлжлэх хугацааг 32.7%, 18.2%, 36.9%, 44.4%-иар P<0.05 тус тус  уртасгасан үр дүнд хүрсэн.   Эндээс  номхотгосон  дээрх нэр бүхий бэлдмэлүүд нь  таталтын эсрэг нөлөөтэй болохыг  тогтоолоо.  Битүү шатааж номхотгосон адуу, хүний хөтөл  гавал яс нь ойролцоо нөлөөтөй байна.

3.Хурц гипоксийн үед үлэг гүрвэлийн чулуужсан номхотгоогүй яс хулганы амьдрах хугацааг 19.4%-иар (P<0.05), задгай шатааж номхотгосон нь 32.0%-иар (P<0.05), битүү шатааж номхотгосон нь 46.5-иар (P<0.05) уртасгаж байна. Хүний хөтөл гавал яс номхотгоогүй нь 11.6%-иар (P>0.05), задгай шатааж номхотгосон нь 26.7%-иар (P<0.05), битүү шатааж номхотгосон нь 39.7%-иар (P<0.05) амьтны амьдрах хугацааг уртасгаж байна. Адууны толгойн яс  номхотгоогүй нь 11.5%-иар (P>0.05), задгай шатааж номхотгосон нь 25.0%-иар (P<0.05), битүү шатааж номхотгосон нь 37.1%-иар (P<0.05) хулганы амьдрах хугацааг уртасгасан байна. Хонины толгойн яс - номхотгоогүй нь 13.3%-иар (P>0.05), задгай шатааж номхотгосон нь 24.3%-иар (P<0.05), битүү шатааж номхотгосон нь 28.5%-иар (P<0.05) хулганы амьдрах хугацааг хяналтын амьтантай харьцуулахад уртасгаж байна. Үлэг гүрвэлийн чулуужсан яс болон адуу, хонь, хүний хөтөл гавал яс нь гипоксийн эсрэг нөлөөтөй ба битүү шатааж номхотгосон нь илүү нөлөө үзүүлж байна. Номхотгосон адуу, хүний хуучирсан гавал яс ойролцоо нөлөөтөй байна.

В.Номхотгогдсон зарим түүхий эдийн технологийн судалгаа

Гүйцэтгэгчид: Л.Хишигжаргал, До.Наранцэцэг

Тухайн дэд төслийн хүрээнд  амьтны гаралтай 5 түүхий эд, 2 зүйл ургамлын номхотгох технологийн судалгааг явуулах, дүгнэлт өгөх, технологийн заавар боловсруулж баталгаажуулах зорилт тавин ажилласан.

1.Амьтны гаралтай 5 түүхий эдийн номхотголын судалгааны дүн:

Уламжлалт анагаах ухаанд аливаа амьтны ясыг эмийн найрлаганд оруулж хэрэглэхдээ номхотгох аргыг хэрэглэдэг. Номхотгол нь эмийн түүхий эдийн хорыг багасгаж, эвгүй үнэр, амтыг дарж, шимжүүлэн эмийн хүчийг нэмэгдүүлж, бие махбодид харш, урвуу үйлдэл үзүүлэхийг дарж, өвчин эмгэгийг анагаах чадлыг сайжруулж, аюулгүйгээр хэрэглэх боломжийг олгох чухал ач холбогдолтой юм.

Бид судлагдахуунуудыг битүү болон задгай шатааж номхотгосны дараа эрдсийн бүрэлдэхүүнийг үндсэн түүхий эдтэй харьцуулан судлахыг зорилго тавьсан. .

Хүний хөтөл гавлын яс, хонь, адууны толгойн ясыг тус тусад 2-3 удаагийн давталттай  номхотгож, ясны макро, микро элементийн бүрдлийг физик, геофизикийн рентгенфлюоресценцийн анализийн Horiba X-ray fluorescence analyzer Nesa-500W, рентген дифрактометрийн Shimadzu Maxima-X XDR-7000 багажаар тодорхойлж дараах үр дүнгүүдийг гарган авлаа. Үүнд:

1. Ясны кальци нь апатитын эрдэс Ca3 (PO)4 ОН байдалтай агуулагддаг бөгөөд битүү шатаах номхотголын дүнд ясны апатит дахь кальцийн атомын тоо нэмэгдэж, чөлөөлөгдсөн нүүрсхүчлийн хий нь организмын эд эсэд энерги зөөж, бодисын солилцоог идэвхжүүлэх бөгөөд кальцийн оксидын уусалтыг сайжруулдаг.

2. Битүү буюу хүчилтөрөгчгүй нөхцөлд шатааж номхотгоход ясны органик хэсэг  нүүрсжиж, исэлдэх, шатах, ангижрах зэрэг олон шатыг дамжин СО2-г үүсгэх ба хийн молекул хоорондын холбоо буюу вандервальсын хүч сул, нүүртөрөгчийн атомуудын 4 валент нь хосолсон давхар холбоог үүсгэж,  ясны гексагеналь апатит дахь кальцийн оксидын гадаргууд молекул –дисперсийн хэлбэрээр шингээгдэж, (Ca10(РO4)6(OH)2) бүтэцтэй болохыг судалгаагаар тогтоосон юм. 600-8000С-ийн температурт битүү шатааж номхотгоход аморф, 800-10000С-д задгай шатаахад талст төлвийн бодисыг тус тус үүсгэж байлаа.

3.Номхотгоогүй болон номхотгосон адуу, хонины толгойн ясны бүтэц нь хүний хөтөл гавлын ясны бүтэцтэй ойролцоо болохыг шинжлэн судалж тогтоосны үндсэн дээр, хөтөл хүний гавлын ясыг адууны толгойн ясаар орлуулан хэрэглэх боломжтойг судалгаагаар баталгаажууллаа.

4.Фармакологийн судалгаагаар номхотгоогүй болон номхотгосон (битүү ба задгайгаар) малын толгойн ясны хоруу чанарыг судлахад ерөнхийдөө хоруу чанар багатай түүн дотроо битүү шатааж номхотгосон хонь, адууны толгойн яс хоргүй болохыг баталгаажуулсан.

5. Амьтаны гаралтай түүхий эд хонь, адууны толгойн яс болон  хүний хөтөл гавлын ясыг номхотгоход орох түүхий эд, материалын орц хэмжээ болон цагийн норм, тоног төхөөрөмжийн ба номхотгох технологийн дамжлагын тодорхойлолт, үйлдвэрлэлийн химийн схем,  номхотгох дамжлагын үед үүсэх хорогдол зэргийг тогтоох судалгааг  Уламжлалт эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дамжлагууд дээр хийж нормчлол тогтоож, номхотгох технологийн зааврыг  боловсруулж батлуулан Гүйцэтгэх захирлын 2012.12.19-ний өдрийн 168 тоот тушаалаар Уламжлалт эмийн үйлдвэрт  дараах номхотгох технологийн заавруудыг мөрдүүлэн ажиллахаар үйлдвэрлэлд нэвтэрсэн болно.

Үр дүнгийн нэр:

-Эрдэс, амьтны гаралтай эмт бодисын номхотголын судалгааны дүн /тайлан/

-Хүний хөтөл гавлын ясыг номхотгох технологийн заавар, ерөнхий шаардлага

-Хонины толгойн ясыг  номхотгох технологийн заавар, ерөнхий шаардлага

-Үлэг гүрвэлийн чулуужсан ясны номхотгох технологийн заавар, ерөнхий шаардлага

-Гантиг /цасан дусал чулуу/ номхотгох технологийн заавар, ерөнхий шаардлага

 

2.Монгол оронд ургадаг 2 зүйл хорсыг номхотгох хими- фармакологи, номхотгох технологийн судалгааг гүйцэтгэж, улмаар тухайн ургамалуудад зонхилон агуулагдах биологийн идэвхит бүлэг нэгдлүүдийг таньж илрүүлэх, тоо хэмжээг тодорхойлох, номхотгох технологийг боловсруулан, номхотголын мөн чанарын шинжлэх ухааны горимыг тайлах судалгаа шинжилгээний ажлыг явуулж дараах үр дүнд хүрсэн.

1. Умардын хорсын газрын дээд хэсэгт  агуулагдах биологийн идэвхит нэгдэл алкалоидыг уламжлалт арга болох ар үрийн шүүс буюу хүчлийн, хүүхдийн шээс буюу шүлтийн уусмал хэрэглэж номхотгол явуулдаг уламжлалт аргыг орчин үеийн химийн шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан.

2. Умардын хорсын  дитерпены бүлгийн алкалоид болох аконитины нийлмэл эфирийн бүлэг бүхий алкалоид агуулдаг, шар хорс энэ бүлгийн алкалоид агуулдаггүйг судалгаагаар баталгаажуулсан бөгөөд энэ нь умардын хорс ургамлын аконитины бүлгийн алкалоидууд хүчил, шүлтийн гидролизид  орж,  аконитины бүтцэд байх эфирийн  холбоо тасарч,  хордуулах нөлөө  багасдагийг, Шар хорсыг номхотгоход түүнд агуулагдах алкалоид лаппаконитин нь давсны хүчилтэй гидролизд орж, N-деацетиллаппаконитин гэсэн давс хэлбэрт шилжиж хортой хүчтэй үйлдэл  нь сулардагийг шинжлэх ухааны үүднээс тайлбарсан нь уламжлалт анагаах ухааны онолын үндсийг судлахад дэвшилттэй ажил болсон.

3. Умардын хорс, шар хорс ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэй номхотгох технологийн зааврыг боловсруулсан нь уламжлалт анагаах ухааны жор найрлагыг бэлтгэн үйлдвэрлэх дамжлагын явцад хяналт тавих, эцсийн бүтээгдэхүүний аюулгүйн хэрэглээг баталгаажуулсан баримт болсон юм.

4. Судлаачдын Умардын хорс, шар хорсод агуулагдах биологийн идэвхит алкалоидын бүрдлийг номхотгохын өмнө ба дараа нь судлан, тогтоосон нь уламжлалт анагаах ухааны хувьд номхотголыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан  анхны суурь судалгааны ажил болсон юм.

Судалгааны үр дүнгээс 2 ургамлыг номхотгох технологийн зааврыг боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 сарын 05-ны өдрийн 168 тоот тушаалаар Уламжлалт эмийн үйлдвэрт мөрдүүлэн ажиллах мөн захиалагчид хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн.

Үр дүнгийн нэр:

-Ургамлын гаралтай эмт бодтсын номхотголын судалгааны дүн /тайлан/

-Шар хорсын газрын дээд хэсгийг номхотгох технологийн заавар

-Умардын хорсын газрын дээд хэсгийг номхотгох технологийн заавар

 

2.1.5.  ”Эмчлэх сэргийлэх аргын судалгаа”

Гүйцэтгэгчид: Г.Пүрэвсүрэн, Ж.Алдармаа, Д.Наранцэцэг, Д.Баярмаа

А. Эмчилгээний бигнүүрийн хими-фармакологи-технологи-эмнэлзүйн судалгаа

Тус хамтлаг нь ургамлын гаралтай бигнүүрийн хими, технологи, фармакологи, эмнэлзүйн судалгааг дуусгаж үйлдвэрлэх технологийн заавар боловсруулж баталгаажуулах дууссан ажлын тайлан бичих үндсэн зорилт тавин ажиллсан.

Уламжлалт анагаах ухаанд эмийн эмчилгээний зэрэгцээ бариа засал, хануур, самнуур зэргийг өргөнөөр хэрэглэж ирсний нэг нь бигнүүр юм. Бигнүүр буюу эмийн хандаар ороох дэвтээлэг нь өвдөлт, үрэвсэл намдаах, хэсэг газрын үйлдэл үзүүлэх үр дүнтэй учраас уламжлалт эмчилгээнд ашигласаар байна. Далан түрүү, урт навчит батраш, улаан чинжүү зэргээр найрсан үе мөчний бигнүүрийг судлагдахуун болгон авч  хими, технологи, фармакологи, эмнэлзүйн судалгааг хийж дараах үр дүнд хүрсэн. Үүнд: .

-Фитохимийн судалгаагаар бигнүүрт агуулагдах нийлбэр  флавоноид, кумарины хэмжээг апигенин

болон умбеллифероноор тооцон 1,57%, 0,8% болохыг спектрофотометрийн аргаар тус тус

тодорхойлов. Тухайн жорын найрлаганд биологийн идэвхи бүхий флавоноид, алкалоид,

кумарины уламжлалын нэгдлүүд хангалттай тоо хэмжээгээр агуулагдаж байгаа нь тухайн бигнүүрийн

үйлчилгээг харуулах нэг үзүүлэлт боллоо. Эрдэмтдийн судалгаагаар фенолт нэгдлүүд хялгасан

судсыг бэхжүүлэх, үрэвсэл намдаах үйлдэлтэйг тогтоосон байдаг бөгөөд бигнүүрийн найрлаганд

апигенин, кверцетин болон кумарин, алкалоид, эфирийн тос зэрэг нэгдлүүд агуулж байгаа  нь уг

жорын үйлдлийг нөхцөлдүүлдэг  байж  дүгнэлтийг хийсэн.  Кастемент бигнүүрийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг боловсруулж хэлэлцүүлж батлуулсан.

-Ерөнхий фармакологийн судалгаагаар  бигнүүрт хэрэглэх  70%-ийн спиртийн  хандны хорон чанар ЛД50= 0.51 г/кг бөгөөд амьтанд үүсгэсэн өвдөлтийн эмгэг загвар дээр  өвдөлт намдаах  нөлөөтэй байв.

-Өвөрмөц фармакологийн судалгаагаар 1%-ийн гистоаминаар өдөөсөн хурц хэлбэрийн үрэвслийн загвар дээр бигнүүрт хэрэглэх бэлдмэл нь 200, 400 мг/кг тундаа амьтны цусан дахь АСАТ-ийн хэмжээг 15-18%-иар (P<0.05), шүлтлэг фосфотазын хэмжээг 20.7-21.9%-иар (P<0.05), цусны цагаан эсийн тоог 20.29-40.5%-иар (P<0.05) тус тус багасгаж байгаа нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон.

-Технологийн судалгааг батлагдсан аргазүйн дагуу судалгааг хийж “Кастемент” нэртэй бигнүүрийн технологийн зааврыг боловсруулсан бөгөөд бэлэн бүтээгдэхүүний тодорхойлолтонд  цайвар ногоон өнгийн гадуур хэрэглэх нунтаг эм  бигнүүрийг буцлам 50-100 мл усанд дүрж бүгд жигд норж, дэвтсэний /3-5 мин/ дараа гаргаад 36-370С хэмийн дулаантай байхаар тооцож, бага зэрэг хөргөж хэрэглэхээр тодорхойлж технологийн зааврын төслийг боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулж гүйцэтгэх захирлын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 168 тоот тушаалаар Уламжлалт эмийн үйлдвэрт мөрдүүлэн ажиллах шийдвэр гарч үр дүнг захиалагч байгууллагад шилжүүлэхээр тогтсон.

-Эмнэлзүйн судалгаанд остеоартроз II, III оноштой 30-70 насны эрэгтэй, эмэгтэй 60 хүнийг сайн дурын үндсэн дээр санамсаргүй түүврийн аргаар сонгон эмнэл зүйн судалгааг явуулсан.

-Бигнүүр эмчилгээг халуун эмчилгээ хийх боломж муутай үрэвслийн идэвхжилттэй эмчлүүлэгчдэд сонгон хийхэд эмчилгээний 4-5 дахь өдрөөс үений хавдар, өвдөлт нь эмчилгээний бүлэгт 95,6% багасч, өвдөлт 85,1% статистикийн хувьд магадлалтайгаар багассан бөгөөд шаврын бүлэг буюу харьцуулах бүлгээс 10,0%-иар илүү байна.

-Бигнүүр эмчилгээний үр дүнг үнэлэх доод мөчдийн өвдөлтийг Лекений индексээр үнэлсэн дүнгээс харахад харьцуулах бүлэгтэй харьцуулбал дунджаар 0.1-0,6 баллаар өвдөлт арилсан эмчилгээний үр дүн гарсан. Энэ шавар эмчилгээ хийлгэсэн бүлэгтэй ойролцоо байгаа нь шавар эмчилгээг орлуулах боломжтой байж болох практикийн ач холбогдолтой үр дүн гэж үзлээ.

- Гониометрээр мөчдийн хөдөлгөөний далайцыг үнэлсэн судалгаагаар  бигнүүр эмчилгээ нь мөчдийн хөдөлгөөний далайцыг дунджаар 7.2-9.4 градусаар нэмэгдүүлсэн эерэг үр дүнтэй байна.

-Бигнүүрийн эмчилгээг остеоартроз өвчтэй хүнд хэрэглэсэн эмнэлзүйн судалгааны дүнд үндэслэн өдөрт 2 удаа  15-20 минут тавьж  хэрэглэх ба курс эмчилгээг  6 өдөр хийвэл үр дүнтэй байгааг тусгасан хэрэглэх зааврыг боловсруулсан.

Үр дүнгийн нэр:

-Эмчилэн сэргийлэх аргын судалгаа   /тайлан/

-Кастемент бигнүүр үйлдвэрлэх технологийн заавар

 

Б.”Эмчилгээний цайны хими-фармакологи-технологи-эмнэлзүйн судалгаа

Гүйцэтгэгчид: Д.Хишгээ, Т.С.Варламова, Л.Хишигжаргал, Ц.Оджаргал

“Уламжлалт анагаахын эмчилгээний зарим арга, эм тангийн технологийн судалгаа” төслийн   хүрээнд   уламжлалт   анагаах   ухаанд  өргөн хэрэглэгддэг    Алирсын навч - Vaccinium vitis idaea L., Лаврын навч - Laurus nobilis L, Наранцэцгийн үндэс - Helianthus annuus L. зэрэг  ургамалд хими-технологийн судалгаа шинжилгээ явуулан, үе мөчний өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх эмчилгээний цай / Санлавин/-г үйлдвэрлэх зорилготой хими-технологийн судалгаа шинжилгээний ажлыг явуулж дараах  үр дүнд хүрсэн юм. Үүнд:

1. Лаврын навчны химийн найрлагыг GS-MS-ын цуваа холбосон багажаар   стандарт бодисууд болон мэдээллийн сантай харьцуулах аргаар судлаж, тухайн ургамлын навчинд монотерпент болон сесквитерпент 20 гаруй нэгдлүүд агуулагдаж байгааг тогтоосон.

2. УАШУТҮК-ийн эмийн ургамал нутагшуулан, тарималжуулах плантацид тарималжуулсан Наранцэцгийн үндэсний фитохими, стандартчилалын судалгааг анх удаа хийж гүйцэтгэн, ургамлын үндсэнд биологийн идэвхтэй нэгдлүүдээс аргаах бодис (2.14%), нүүрс ус (18.279% ) зонхилон агуулагддаг болохыг илрүүлсэн ба Наранцэцгийн үндэс түүхий эдийг шалгаж хүлээн авах улсын стандарт / MNS 6287:2011 /-ыг боловсруулан батлуулсан.

3. Аньсны навчинд нимгэн үеийн хроматографын аргаар  фенолт гликозид арбутин, флавоноидын нэгдлүүд болох кверцетин, кемпферол, рутин тэдгээрийн гликозидууд, тооны тодорхойлолтоор 2.5% -н арбутин агуулагдаж байгааг тогтоосон.

4.Үе мөчний цайнд зонхилон агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээг, спектрофотометрийн аргаар 2.7%, титрийн аргаар арбутин 0.57%  байгааг тогтоож,  үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн шалгах тоон үзүүлэлт болгож боловсруулсан.

5. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнд аюулгүйн шинжилгээ болох хүнд металл, бактери, хөгц мөөгөнцөр, эшерихи коли, салмонелл, пестицид, токсины тоо хэмжээг Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг судлан тогтоосон нь фармакопейн өгүүлэл боловсруулах судалгааны ажлын гол үзүүлэлт болсон.

6.“Sanlavin” цайг 1г х 21ш–ээр 1000 хайрцаг  үйлдвэрлэхэд орох түүхий эд, материалын орц хэмжээ,  үйлдвэрлэлийн дамжлагуудад зарцуулах цагийн нормыг тогтоох судалгааг УЭҮ -н тоног төхөөрөмж, дамжлагууд дээр хийж нормчлол тогтоосон. Үүнд:

-  Санлавин цайг үйлдвэрлэх технологийн дамжлага ( жигнэх, угаах, цэвэрлэх /2%/, нунтаглах, шигших, холих /4%/, савлах /1%/ )-ын явцад үүсэх хорогдлын тоо хэмжээг тодорхойлсон.

- Түүхий эдийг нунтаглах тохиромжтой нунтаглалтын зэрэг (0.3-0.5мм тохиромжтой)  болон түүхий эдийг холих хурд, хугацаа ( 20-30 мин)-г тогтоож  жижиглэлтийн зэрэг ургамлын гаралтай цайнд агуулагдах БИБ-н гарц хэмжээнд нөлөөлөх хэмжээг тодорхойлон гаргасан.

- Ургамлын гаралтай Санлавин цайг хэрэглэх аргыг тухайн ургамалд агуулагдах БИБ-н агууламж, хандлагдах бодисын хэмжээ зэргийг тодорхойлсны үндсэн дээр тухайн бэлдмэлийг хүн хэрэглэхэд хандлаж, буцалгаж, шүүж, тунгааж уух хэрэглээг дөхөм болгож, цайны цаасанд савлаж, халуун усанд бүрж уух хамгийн энгийн хялбар аргыг тогтоосон.

- Судалгааны ажлыг нэгтгэж “Sanlavin” цайг үйлдвэрлэх технологийн зааврыг  боловсруулсан.

- Ургамлын гаралтай цайны хадгалалтын нөхцлийг тогтоох болон тогтвортой байдлын судалгаа хийгдэж байна.

- Үе мөчний үрэвсэлт өвчний үед дотуур хэрэглэх ургамлын гаралтай үе мөчний цайг  үйлдвэрлэхэд орох түүхий эдийн орц найрлага, түүхий эдийн нунтаглалтын зэрэг, уусгагчаар хандлахад ирэх бодисын хуурай үдпэгдлийг тогтоох судалгааг 2-3 удаагийн давтамжаар явуулж,  үйлдвэрлэх технологийн зааврын төслийг боловсруулсан. Судалгааны үр дүнгээс харахад ургамлын түүхий эдийг 0.5мм-3.0мм хэмжээтэй жижиглэж усаар хандлахад хуурай үлдэгдэл идээшмэл, чанамалд ойролцоогоор 0.3% байгаа тул цаашид үе мөчний цайнд орох түүхий эдээс ханд гарган авахад энэ жижиглэлтийн хэмжээг хэрэглэхээр тогтоож технологийн зааврыг боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар баталгаажуулан  Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 сарын 19-ний 168 тоот тушаалаар уламжлалт эмийн үйлдвэрт мөрдөн ажиллахаар шийдвэрлэж үр дүнг захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөөр тогтсон.

-Үе мөчний цайны фармакологийн зарим идэвхийг судалсан судалгаагаар амьтанд хэрэглэсэн  үений цай нь амьтанд үүсгэсэн декстранаар өдөөсөн сарвууны үрэвслийн загварын үед хэрэглэхэд  үрэвсэл намдаах нөлөөтөй болохыг тогтоов.

-Мөн туршилтын туулайд овальбулинаар өдөөсөн ревматоид артритын эмгэг загвар үүсгэж үений цайны үзүүлэх нөлөөг клиникийн шинж тэмдэг, үений шингэний шинжилгээ, гистопатологийн шинжилгээгээр хянахад үений цай нь үений үрэвслийг бууруулах нөлөөтөй байж болох нь батлагдлаа. Тухайлбал: үений цай хэрэглэсэн туршилтын бүлгийн туулайны овальбуминаар өдөөсөн өвдөгний үений үрэвсэл үүсгэсний 50 дахь хоногт үений гэрийн салст бүрхүүлийн эсүүд нөхөн төлжиж холбогч эд нь хэвийн бүтцэд шилжиж  судасжилт үүссэн байгаа нь эмчилгээний үр дүнтэй байна гэсэн дүгнэлтийн үндэслэл болсон байна. Харин Индометацин хэрэглэсэн харьцуулах бүлгийн туулайны өвдөгний үенд овальбуминаар өдөөсөн өвдөгний үений үрэвсэл үүсгэсний 50 дахь хоногт  салст бүрхүүл нь гүйцэд төлжигдөөгүй байхаас гадна холбогч эдэнд плазмт эс, эозинофил байгаа нь үрэвсэлт явц явагдаж байгааг харуулж байна.

-Үений цай нь хоргүй (DL50 =5.15г/кг) ТМС-г тайвшруулах, диурезыг ихэсгэх, архаг хордлого, үр удамд сөрөг гаж нөлөөгүй, гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайны үйл ажиллагаанд зохицуулах үр нөлөөтөй байна.

-Цусны бүлэгнэлтийг удаашруулан, цус шингэрүүлэх нөлөөтэй ба индометацинаар өдөөсөн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг багасгах идэвхитэй байна.

-Пироген 2.4-динитрофенол бодисоор зохиомлоор үүсгэгдсэн халууралтын үед гипотерми нөлөө үзүүлж байна.

-Эмнэлзүйн судалгаанд алгуурхан давшингуй явцтай, бага ба дунд зэргийн идэвхжилтэй ревматоид артрит /хэрлэг төст үений үрэвсэл/ өвчний үед  үе мөчний цайг хэрэглэж эмчилгээний нөлөөг тогтоох зорилго тавин ажилласан. Сайн дурын үндсэн дээр санамсаргүй түүврийн аргаар сонгосон 20-79 насны 70 өвчтөнг хамруулж  эмнэл зүйн II,III шатны судалгааг явуулсан.

-Эмнэлзүйн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын  дундаж нас 53 байгаа нь  дундаж насны хүмүүст тохиолдоно гэсэн гадаадын судлаачдын үр дүнтэй дүйж байна. Мөн эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд уг өвчнөөр илүүтэй өвчилдөг болох нь судалгаанд хамрагдсан өвчтөний хүйсийн харьцаа харуулж байна.

Судалгааны явцад үений цайг  21 хоног өдөрт 6.0г-аар 2-3 удаа давтан хэрэглэхэд  эмнэлзүйн шинж тэмдэг /өглөөний хөшингө буурах, үений өвдөлт намдах, ядралт багасах/ эерэг үзүүлэлт гарч, гониометрийн шинжилгээгээр үений далайц нэмэгдэх, иммунологийн шинжилгээнд зарим хүнд /АСЛО, “С” идэвхит  уураг, ревматоид фактор/ эерэг үзүүлэлт сөрөг болох  үр дүн гарсан.

-Эмнэлзүйн судалгааны үр дүнд Санлавин цайг ревматоид артрит өвний үед үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглэхээр хэрэглэх зааврыг боловсруулсан.

Үр дүнгийн нэр:

-Эмчлэн сэргийлэх аргын судалгаа /тайлан/

-Санлавин цай үйлдвэрлэх технологийн заавар

 

В.” Эмчилгээний тосны хими-фармакологи-технологи-эмнэлзүйн судалгаа”

Гүйцэтгэгчид: З.Ариунаа, З.Оюун, Б.Ууганбаяр, Ч.Эрдэнэчимэг, М.Доржлхам

Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь Хар лантанз (Hyoscyamus niger L.)-ийн түүхий эдээс тосон ханд гарган авах, улмаар түүний стандартын төслийг боловсруулах, фармакологи, эмнэлзүйн судалгааг дуусгаж  технологийн зааврыг баталгаажуулах  явдал байв. Эдгээр судалгааг явуулж дараах үр дүнд хүрсэн. Үүнд:

-Химийн судалгаагаар Хар лантанзын үрийн анатомийн бичил бүтцийг тодорхойлсон ба алкалоидын хэмжээ 0.078 ±0.01%, чийглэг 4.7± 0.015%, үнслэг 3.65 ±0.005%, усанд хандлагдах бодисын хэмжээ 10.047 ±0.04%, органик хольц 0.0446±0.01%, хүнд металлын хольц 0.043 мг/кг,  бактерийн нийт тоо 1х104, хөгц мөөгөнцөр илрээгүй ба цацраг идэвхит бодисын бохирдолгүй байна. Хар лантанзын үрнээс тосон ханд гаргах технологийн зааврыг боловсруулсан бөгөөд Хар лантанзын үрийг 0.3 мм хэмжээтэй жижиглэж, наранцэцгийн тосоор 4 цаг 600С-ын хэмд мацерацын аргаар хандлах нь тохиромжтой болохыг тогтоолоо. Тосон хандны хувийн жин 0.900-0.940 г/см3, хугарлын илтгэгч  1.472±0.002, нийлбэр алкалоидын хэмжээ 0.00574±0.0009%, хүчлийн тоо 2.567±0.016мг, саванжилтын тоо 70.169±0.12мг, йодын тоо 135.4±8.18%, нийт бактерын тоо 220, хөгц мөөгөнцөр, E.coli илрээгүй болохыг тогтоож, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн төслийг боловсруулав.

-Фармакологийн судалгаагаар амьтанд артритын эмгэг загварыг A.M. Bendele (2001)-ийн аргаар Папайнаар өдөөсөн үений үрэвсэлд Хар лантанзны бэлдмэлийн нөлөөг индомон тостой харьцуулан судлахад цусны цагаан эсийн тоо, улаан эсийн  тунах хурд, “С” идэвхит  уургийн хэмжээ тус тус буурч индомон түрхсэн амьтдын үзүүлэлттэй ойролцоо байна гэсэн дүгнэлтийг дахин баталсан  байна.

-Эд судлалын шинжилгээгээр Индомон болон Хар лантанзны тос хэрэглэсэн амьтдын үений гадаргуун мөгөөрсөн эд олон давхраатсан, үений гадаргууд холбогч эдэд зузаан өнгөр тогтсон ойролцоо эерэг үр дүн гарсан.

-Үений рентген шинжилгээгээр туршилтын 4 дэх 7 хоногт  хяналтын бүлгийг туршилтын бүлэгтэй харьцуулахад үений гадаргуу барзгар жигд бус болсон, зөөлөн эд хавагнасан, үе хоорондын зай өөрчлөгдсөн  нь ажиглагдсан.  Харин туршилтын бүлэгт  хавагнал, үрэвсэл буурч, үений зураглал тодрох хандлагатай  гэсэн эерэг дүгнэлт гарсан байна.

-Технологийн судалгаагаар “Лантанин” нэртэй тосон түрхлэгийг гаргаж авсан бөгөөд технологийн зааварт бэлэн бүтээгдэхүүний тодорхойлолт (ногоовтор туяатай тунгалаг, өвөрмөц үнэртэй гадуур хэрэглэх шингэн тосон эм), тос ялгах үйлдвэрлэлийн технологийн дамжлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын хяналт зэргийг дахин давталттайгаар хийж тусгасан  үйлдвэрлэх технологийн зааврын төслийг боловсруулсан. Хар лантанзны үрнээс тосон ханд гаргаж авахад Хар лантанзны үрийг 0.3 мм хэмжээтэй жижиглэж, наранцэцэгийн тосоор 4 цаг 600С-ын хэмд мацерацын аргаар хандлах нь тохиромжтой болохыг тогтоож Лантанин тосон ханд үйлдвэрлэх технологийн заавар боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар баталгаажуулан  Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 сарын 19-ний 168 тоот тушаалаар уламжлалт эмийн үйлдвэрт мөрдөн ажиллахаар шийдвэрлэж үр дүнг захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөөр тогтсон.

-Эмчилгээний тос, ультрафорез эмчилгээний аргын харьцуулсан II, III шатны эмнэлзүйн судалгаагаар тосыг  өвчтөнд хэрэглэхэд арьсанд үзүүлэх ямар нэгэн гаж нөлөөгүй үений өвдөлтөнд хэрэглэхэд зохимжтой байгааг тогтоож  сайн дурын үндсэн дээр сонгон авсан 30 үе мөчний болон захын мэдрэлийн үрэвсэл  оноштой өвчтөнд  хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг /өвдөлт, үений хязгаарлалт, булчингийн чангаралт/ болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр эмчилгээний тос нь Индомон тостой ойролцоо үр дүнтэй  болохыг тогтоосон.

-Эмнэлзүйн судалгааны явцад Лантанин тосон хандыг ультрафонофорез эмчилгээнд хэрэглэхэд гаж нөлөө харшлын урвал илэрээгүй бөгөөд нуруу нугамламайн гаралтай өвдөлтийн үед ультрафонофорез эмчилгээтэй хавсруулан хэрэглэх зааврыг боловсруулсан.

Үр дүнгийн нэр:

-Эмчлэн сэргийлэх аргын судалгааны /тайлан /

-Лантанин тосны үйлдвэрлэх технологийн заавар

 

2.2. “Уламжлалт эмт бодис, шинэ эмийн хими-фармакологи, эмнэлзүйн судалгаа”  ШУТ-ийн төсөл (2011-2013 он)

Удирдагч: анагаах ухааны доктор,  профессор Ч.Чимэдрагчаа

Гүйцэтгэгчид: 7

Гарсан үр дүн:

Уламжлалт эмт бодис, шинэ эмийн хими-фармакологийн судалгаа” ШУТ-ийн төсөл (2011-2013 он)-ийн хүрээнд хийгдэх эрдэм шинжилгээний ажлууд батлагдсан аргазүйн дагуу фармакологийн болон химийн анхдагч судалгааг явуулах зорилт тавин ажилласан.

А.Ил шарх анагаах болон ходоодны шарх анагаах, цус тогтоох үйлдэлтэй шинэ эмийн эмнэлзүйн судалгааны дүн

-”Калвацин” шинэ эмийн эмнэлзүйн судалгаа”-ны хүрээнд дараах бэлтгэл ажлыг гүйцэтгэв. Үүнд:

- Эмнэл зүйн судалгааг явуулах гэрээг  бэлтгэн ГССҮТ-тэй хамтран ажиллахаар батлуулсан.

-Эмнэлзүйн судалгааны ажлын зөвлөхөөр ажиллах мэргэжилтэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар гэрээг бэлтгэсэн.

--Калвацин эмийн эмнэл зүйн өмнөх судалгааны тайланг  Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын комиссоор хэлэлцүүлэн  зохих засварыг хийж  өргөн барьж шийдвэр гаргуулсан.

-Калвацин эмийн фармакологийн судалгааны тайланг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан.

-Калвацин эмийн фармакологийн судалгааны тайланг УАШУТҮКорпорацийн салбар ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан.

-Эмнэл зүйн судалгаа явуулах зөвшөөрөл авахаар ЭМЯ-ны биоанагаахын ёс зүйн хяналтын хороонд  материал бүрдүүлэн өргөн барьж ЭМЯ-ны Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хорооны  2010 оны 10 сарын 06 өдрийн хурлын ¹03  тоот протоколоор зөвшөөрөл авсан.

-Калвацин гель хэлбэрийн эмийг  үйлдвэрлэн, эмнэлзүйн туршилтанд хэрэглэхэд бэлэн болгосон.

Калвацин эмийн I шатны судалгааны эхний үр дүнгүүдээс үзэхэд гаж нөлөө илрээгүй ба түлэнхийн шархыг эмчлэх нөлөөтэй харагдаж байна. Мөн TNF α хэмжээг бууруулах нөлөөтэй байж болох нь ажиглагдав.

Дулааны үйлчлэлээс үүдсэн I-IIIА зэргийн түлэнхийн шарх бүхий өвчтнүүдэд Калвацин эмийг хэрэглэн эмчилгээний үр дүнг тооцох  зорилго тавин ажилласан.

Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүй (Randomized Clinical Trials)-н судалгааны зэрэгцүүлсэн  загварыг ашиглан дан нууцлалтайгаар явуулсан.  Туршилтын бүлэгт Калвацин 5%-ийн гелийг 1 өнжөөд өдөрт 1 удаа, харьцуулах бүлэгт Сильверсулфазин 1%-ийн тосон түрхлэгийг 1 өнжөөд өдөрт 1 удаа түрхэн шархыг боох ба нийт 21-28 хоног үр дүнг тооцохдоо бүлгүүдийг харьцуулан үнэлсэн. Судалгааны үр дүнг судалгааны шалгуур үзүүлэлт, үр дүнг үнэлэх арга, тусгайлан боловсруулсан карт, үзлэгийн карт, шархны эдгэрэлт үнэлэх карт, эмийн гаж нөлөөг мэдээлэх картуудыг боловсруулж эмнэлзүйн I шатны судалгааг цөөн тооны хүмүүст явуулж дараах үр дүнд хүрсэн.

Судалгааны эхний I шатанд Калвацин эмийг цөөн хүнд түрхэж аюулгүй, зохимжтой эсэхийг сорьсон. Түлэнхийн II-III АБ, I-III АБ оноштой   өвчтөний    шинжилгээний зарим үзүүлэлтээс  харахад цагаан эсийн тоо эмчилгээний төгсгөлд буурах хандлага илэрсэн ба улаан эсийн тоо цөөрсөн ба ялтаст эсийн тоо өсчээ. Биохимийн шинжилгээнээс үзэхэд Алат-ын хэмжээ өссөн нь статистикийн хувьд магадлалтай байна. TNF α нь эмчилгээний дараа буурсан нь статистикийн хувьд магадлалтай байна. --Калвацин эмийн I шатны судалгааны эхний үр дүнгүүдээс үзэхэд гаж нөлөө илрээгүй ба түлэнхийн шархыг эмчлэх нөлөөтэй харагдаж байна. Мөн TNF α хэмжээг бууруулах нөлөөтэй байж болох нь ажиглагдав.

Б. Дорнын уламжлалт анагаах ухааны хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулах  судалгаа

Эх зохиол, сурвалж бичгүүдийг цуглуулж, хэвлэлийн тойм цуглуулах ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:

А.“Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Номлохуйн үндэс” Найруулах эмийн орны Эмийн чадлыг үзүүлсэн 20-р бүлэг Бээжин бар 17-р зууны Төвд хэлээр барлагдсан 6 мөрөөр хуудас зохиол Б.Цахар гэвш Лувсанцүлтэм “Эм таних ухаан”: “Эрдэнэ, чулуу, шорооны эмийг таних ухаан” хэмээх 48*6,8 см мөрийн тоо 6 мөр, Хятад бар, Төвд хэлээр бичигдсэн 10 хуудас зохиол, “Мод, тан, шимийн эмийг таних ухаан” хэмээх 48*6,8 см мөрийн тоо 6 мөр, Хятад бар, Төвд хэлээр бичигдсэн 18 хуудас зохиол, “Өвсөн эмийг таних ухаан” хэмээх 48*6,8 см мөрийн тоо 6 мөр, Хятад бар, Төвд хэлээр бичигдсэн 37 хуудас зохиол, “Давс, амьтнаас гарах хийгээд, үнсэн эмийг таних ухаан” хэмээх 48*6,8 см мөрийн тоо 6 мөр, Хятад бар, Төвд хэлээр бичигдсэн 8 хуудас зохиол, В.Жамбалдорж “Анагаан үйлдэгч рашааныг эндүүрэлгүй танин барих уран толинд асар номлосон үзэсгэлэнт нүдний чимэг оршвой” хэмээх 7 мөрөөр Монгол бар, Төвд хэлээр барлагдсан 174 хуудас зохиол, Ишбалжирын “Дөрвөн рашаан”-ы  Рашааны хурим-Эмийн нэрсийн тоо, товчилсон нэрс, эмийг аймгаар ангилсан бүлэглэсэн дагалдах бүлэг, Рашааны цагаан шүүдэр-Эмийг орлуулан хэрэглэх 45-р бүлэг зэрэг эх зохиол, сурвалж бичгүүдийг судалгааны материал болгон сонгон авлаа.

-Мэдээлэл цуглуулах үе шатанд  зорилтонд тусгагдсан дагуу мэдээ материалыг цуглуулан боловсруулалт хийх ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:

-Эм найруулах аргыг харьцуулан авч үзэж түүвэр хийв. Мөн судалж байгаа зүйлийн мөн чанарыг баримтанд түшиглэн танин мэдэх, баримтыг тайлбарлах, дотоод шинж чанарын ерөнхий, давтагдах, ижил төстэй, ялгаатай чухал зүй тогтолыг олж харах, түүнчлэн ижил төстэй зүйлүүд боловч агуулгаараа ялгаатай байгааг харьцуулан судалж байна.

-Найруулсан эмийн тэмдэглэл орцын хэмжээ, хачир тавьсан байдал, паян болон шинээр боловсруулсан эмийн жорыг тодорхойлох чиглэлээр судалгааг хийсэн. Мэдээ, материалыг текст хэлбэрээр компьютерт шивж оруулсан. Цуглуулсан мэдээлэлийг бичмэл хэлбэрт буулгасны дараа судалгааны зорилтын дагуу кодлож, категорт хуваасан. Мэдээлэлийг зорилтот бүлэг бүрээр нэгтгэн, агуулга утга санаа, ижил төстэй санаа, агуулгын харилцан хамаарал зэргээр дугаарлан нэг дараалалд оруулав.

1.Эрднийн эм таних ухааны харьцуулалт:

1.1.“Анагаах ухааны дөрвөн үндэс”-т заасан эрдэнийн 10 эм байгаа бөгөөд Гууль болон тугалгыг нэмж бичсэн ба Ман оо Шижидэд Эрдэнийн эм ямар хэлбэрт байдаг, түүний хэлбэрээс хамаарах чадал, бодьтой танин барих арга зэргийг нарийн тодруулан бичсэн байна. Жишээ нь : “Төмрийн шүүс Ямар нэгэн зүйлийн төмрийг усанд буцалгаж шүлс мэт ширгээсэн шүүс болно.  “Алтанчимэг“-т төмрийн шүүс гэдэг нь төмрийг бүлээн усаар угаагаад ар үрийг жаахан хийсэн халуун усанд нэг хоног дэвтээсэн шүүс болно гэжээ. Мөн төмрийн талх болон хаг, төмрийн нүүрс, анжсан төмөрийг тодорхойлсон. Эрдэнийн эмийн бүлгийн бичихдээ “Алтанчимэг “, Сүмбэ хамба Ишбалжир ”Эмийг таних цагаан болор толь”, “Лишигүрхан”, “Бутувийн зарлиг”, “Увдисын үндэс”,“Анагаах ухааны дөрвөн үндэс” эдгээр ном судар бичгүүдээс ишлэл татан бичсэн байна.

1.2.Цэзармигжин сударт Эрдэнийн эмийг эс хайлдаг- 25, хайлдаг- 13 гэж үзэн Санскрит,Төвд, Манж нэр, гардаг газар , өнгө,  хэлбэр дүрс, амт чанар, чадал, эмд орох хэсэг, номготгох арга, эндүүрлийг залруулах зэргийг нарийн тодорхой тайлбарлажээ. Тухай үеийн эм бодисын эндүүрэлгүйгээр таних хэрэглэж байгаа байдлыг заан гаргаж, эрдэнийн эмийг зөвөөр таниж хэргэлэхийн чухал чанарыг заан гаргасан байна.  Эс хайлах эрдэнийн эм Очир алмааз, Оюу, Индранил, Биндэръяа, Бадмаараг, Маргад, Ванал, Сүгандгири,  Сираг,  Чүнжүг, Гартамэн, Си, Шангашила, Гал болор, Усан болор, Болор, Гэгадана ”Бүшабарага”, Номин, Хув, Сувд,  Сувдан хясаа, Бадар, Лавай, Явуухай, хайлах эрдэнийн эм: Мөнгөн ус, Алт, Мөнгө, Зэс, Лити, Төмөр, Хүрэл,  Гууль, Цагаан тугалга, Хар тугалга, Цайр,  Ширэм зэрэг 38-н зүйлийн эрдэнийг эмийг номлосон байна. Литийг харьцуулалт хийж буй 2 сударт чулуун эмийн бүлэгт ангилан бичсэн ба тэр дагуу чулуу эмийн бүлэгт харьцуулалтыг хийлээ. Эс хайлах эрдэнийн эмийн ангилалд одоо үед  үнэт эдлэл байдлаар хэрэглэдэг олон эрдэнийн чулуунуудыг бичсэн ба тэдгээрийн эмийн чадлыг заахдаа “Болор бөмбөг” судраас ишлэл аван бичсэн байна.

1.3. Лувсанчүлтэм “эм таних ухаан”, Жамбалдорж “Үзэсгэлэн нүдэн чимэг”  сударт эрднийн эм алт, мөнгө, зэс, төмөр, гууль, тугалга,  оюу, сувд, сувдны хясаа, шүр,  номинг “Алтаар насыг уртатган хөгшдийг чийрэг болгон эрдэнийн хорыг арилгана...”, “Мөнгөөр шар усны өвчин ба өгөр цусыг хатаана...”, “Зэсээр өгөрийг хатааж, уушги, элэгний халууныг арилгана...”, “Оюугаар хор хийгээд элэгний халууныг арилгана”..., “Оюугаар хор хийгээд элэгний халууныг арилгана...”, “Сувдаар тархи цувирахыг зогсоон хор өвчнийг арилгана...”, “Хясааны чадал нь сувдтай адил...”, “Лавайгаар өгөрийн хатааж дүүрснийг нэвтлэн яснын халууныг арилгана...”, “Шүрээр элэгний халуун, судсын халуун, хорын халууныг ялгааг тодорхойлон бичсэн байна.

Судалгаанд  “Анагаах ухааны дөрвөн үндэс” болон Монголын Цахар гэвш Лувсанчүлтэмийн “Эм таниах ухаан”, Жамбалдоржийн “Үзэсгэлэн нүдэн чимэг” зохиолуудад эрднийн эмт бодисын талаар бичсэн эх сурвалж бичигт байгаа тодорхойлолт тайлбар сэлтийг харьцуулан судалсан. Судалгааны дүнд  эрднийн 12 эмт бодисын талаар “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т  бичсэн тодорхойлолтыг Монголын нэр бүхий маарамбууд дэлгэрүүлэн тайлбарлаж өгснийг тодруулсан байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийсэн байна.

В.Биеийн дархлааг дэмжих, хордлого тайлах үйлдэлтэй эмт бодисын хими-фармакологийн судалгаа

Цүрдгэр цахилдагийн фитохимийн судалгаа

Тарималжуулсан цүрдгэр цахилдаг ургамалд агуулагдах флавоноидын   уламжлалын 20-иод нэгдлийг нимгэн үеийн хроматографийн аргаар илрүүлж, нийлбэр флавоноидын хэмжээг спектрофотометрийн аргаар 7.7%  байгааг тодорхойлов.

Цахилдагийн хандлагдах бодисын хэмжээг 20%, 70%, 96%-ийн этилийн   спирт болон усанд тодорхойлоход 70%-ийн этилийн спиртэнд хамгийн сайн  (22,38%) хандлагдаж байгааг илрүүлэв.

Цүрдгэр цахилдагийн фармакологийн судалгаа

-Цүрдгэр цахилдгийн үр болон үндсийн идээшмэл, спиртэн хандын хурц хорон чанарыг OECD-420-ийг мөрдлөг болгон туршихад 2000-5000 мг/кг хүртэл хорон чанар илрээгүй ба GHS-ийн ангиллаар Зэрэглэл-5-р хорон чанаргүй гэж үнэлсэн.

-Цүрдгэр цахилдгийн үндсийн идээшмэл нь шээс ялгаралтыг нэмэгдүүлж байгаа нь бусад бүлгийн бэлдмэлээс давуу үйлдэлтэй байна.

-Туршилтын амьтанд CCL4-өөр өдөөсөн элэгний хурц үрэвслийн эмгэг загварт  Цүрдгэр цахилдгийн үндсийн спиртэн ханд нь элэгний ийлдсийн ферментийг бууруулж, элэгний эд, эсийн бүтэц харьцангуй хадгалагдсан байгаа нь элэг хамгаалах нөлөөтэй.

-Харханд CCL4-өөр өдөөсөн элэгний архаг үрэвслийн эмгэг загварт Цүрдгэр цахилдгийн үрийн спиртэн ханд нь үрэвсэл, хордлогоос хамгаалах үйлдэлтэй байна.

-Цүрдгэр цахилдгийн үндсийн идээшмэл нь цөс ялгаралтыг сайжруулах  үйлдэлтэй байна.

Г.Хүдрийн заар агуулсан нийлмэл найрлагатай уламжлалт эм Гарьд-5-ийн хими, фармакологийн судалгаа

”Гарьд-5” эмийн  фитохимийн судалгаа”

-Гарьд-5 эмэнд агуулагдаж байгаа биологийн идэвхит нэгдлүүдийг үндсэн ургамал болох Ар үр, манчин, шудаг, руда зэргийг стандарт бодис галлын хүчил, костунолид,  α -азаронтой харьцуулан нимгэн үеийн хроматографийн аргаар таньж тодорхойллоо. Агуулагдах нийт полифенольт нэгдлийг Фолин-Чикольтогийн аргаар спектрофотометрт хэмжихэд 24.0%, диэтилийн эфирт уусах алкалоидын хэмжээг титрийн аргаар тодорхойлоход 0.01% байна.

Гарьд-5” эмийн  фармакологийн  судалгаа

-Хурц хорон чанарын судалгаагаар Гарьд-5 эмийн   хорон чанар (LD50) нь 2.28±0,15 г/кг бөгөөд 95%-ийн итгэх хязгаар нь 2,14~2,44 г/кг байна.

-Нянгийн эсрэг үзүүлэх нөлөөг Staphylacocus aureus, Staphylococcus, Escherichia coli, Shigella dysenteriae, Pseudomonas aeruginasa,  Proteus, Bacillus anthracis бактерийн өсгөврүүдийг ашиглаж судалгааг явуулж байгаа боловч үр дүн төгс гараагүй тул хүлээгдэж байна.

-Өвдөлт намдаах үйлдлийг Ghogh (2008)-ийн тогтоох  судалгаагаар лабораторийн цагаан хулгана дээр цууны хүчлээр үүсгэсэн өвдөлтийн үед Гарьд-5 эм нь туршилтын амьтны өвдөлтийн хариу урвалын эхлэх хугацааг уртасгаж байгаа бөгөөд нийт хариу урвалийн тоо нь хяналтын бүлэгтэй харьцуулахад 20, 80, 200 мг/кг тундаа 40,4-47.9%-иар бага байна (p<0.05).

- Туршилтын амьтанд үений үрэвслийн эмгэг загварыг Nergis M, Bahattin K нар /2007 он/-ын аргаар үүсгэж эмийн нөлөөг судлахад Гарьд-5 эм нь 80мг/кг, 200 мг/кг тундаа хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай ялгаатай (p<0.05) үрэвслийн эсрэг нөлөөтэй байв.

Д.“Гаршуулж буй хүдрийн зан төрхийн судалгаа”

Хүдрийн зан төрх улмаар гирэгчний зан төрхийн судалгааг хээлтэй, төллөх, төллөлтийн дараах үеүүдэд ажиглан судлах зорилго тавьсан. Бид гаршуулж буй хүдэрт амьдралын онцлог, хэв маяг, биологийн мөчлөгт нь тохирсон арга зүйг (Green,1987) сонгон ажиглалтын судалгааг явуулж дараах үр дүнд хүрлээ. Үүнд:

- Орооны үе: А. Бугат-Хангай гирээг Мөнгөнзул гирэгчингийн хашаа руу /2011.11.17-2011.12.13/  оруулж хээлтүүлэг хийсэн. /25 өдрийн турш/

Б. Бугат-Хангай гирээг Баянзул гирэгчингийн хашаа руу /2011.12.14-2012.01.04/ оруулж хээлтүүлэгт оруулсан. /21 өдрийн турш/

- Хээлтэй үе: Хээлтүүлэгт оруулсан гэригчингүүдийг хүдрийн зан төрхийг ажиглах арга зүйн (Green, 1986) дагуу 3, 4, 5 сард тус тус ажиглалт судалгаа хийсэн. Ингэхэд хээлтүүлэгт түрүүлж оруулсан гирэгчин сүүлд нь хээлтүүлэгт оруулсан гирэгчингээс хөдөлгөөний хувьд удааширч, тайван болсон байсан. Мөн хоол тэжээлийн хувьд бусад хүдрүүдээс илүү ихээр идээшлэх зан төрх үзүүлэж байсан. Түүнчлэн хамгийн эхэнд хээлтүүлэгт оруулсан Мөнгөнзулын гэдэс томорч, сунасан хээл авсан болох нь харагдаж байсан. Цаашдаа гирэгчний төллөх үе болон төллөлтийн дараах үеийн зан төрхийг судлах болно.

Е. Ховор, ховордсон зүйл эмийн ургамлыг тал хээрийн бүсэд тарималжуулах агротехнологийн үндэслэл

Энэ хамтлагийн гүйцэтгэгчид сонгосон судалгааны объект болох Эмийн бамбай, Үхэр гоньд  ургамлын тариалах эх материал бэлтгээгүй судалгааны  жилийн төлөвлөгөө удаашралтай явагдаж байна.

 

2.3.“Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор биобэлдмэл, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, боловсруулалт”  (2011-2014 он)

Удирдагч: анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Чимэдрагчаа

Гүйцэтгэгчид: 41

Гарсан үр дүн:

“Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор биобэлдмэл, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, боловсруулалт”  (2011-2014 он)-ийн хүрээнд хийгдэх эрдэм шинжилгээний ажлын дараах аргазүйг төлөвлөгөөний дагуу боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж /2012,04,14 №2 протокол/ батлуулав. Үүнд:

-”Уламжлалт эмийн түүхий эд болон жорын мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа”-ны арга зүй

-Байгалийн гаралтай ургамлын түүхий эд ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх” арга зүй

-Орчин үед нэн ховордсон эмт ургамлыг биотехнологийн аргаар ургуулах технологи” аргазүй

-“Элэг хамгаалах нөлөөтэй биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон шүрний номхотголын химийн судалгаа”-ны аргазүй

-Бөөр хамгаалах үйлдэлтэй биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн“ Malbus”-ын фармакологийн судалгаа-ны аргазүй

-“Ясны сийрэгжилтийг бууруулах нөлөөтэй БИХНБ-ний фармакологийн судалгаа”-ны аргазүй

-“Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор, биобэлдмэл, БИХНБ-ний химийн судалгааны аргазүй

-Эрдсийн гаралтай түүхий эд номхотгох технологийн судалгаа”-ны аргазүй

-Уламжлалт талх эм болох Сожид-11, Гүргэм-7 эмийн хэлбэрийг өөрчлөх технологийн судалгаа”-ны аргазүй

-“Зарим эмийн түүхий эдийг тарималжуулах, ургацыг нэмэгдүүлэх агротехнологийн судалгаа”-ны аргазүй

Мөн “Элэг хамгаалах нөлөөтэй биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон шүрний номхотголын химийн судалгаа”-ны аргазүй, “Ясны сийрэгжилтийг бууруулах нөлөөтэй БИХНБ-ний фармакологийн судалгаа”-ны аргазүй, Бөөр хамгаалах үйлдэлтэй биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн“ Malbus”-ын фармакологийн судалгаа-ны аргазүй байгууллагын ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцэгдэн   дэмжигдсэн бөгөөд цаашид дараагийн шатны хурал болох ЭМЯ-ны био-анагаахын ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж  ёс зүйн зөвшөөрөл /2012 оны 04 сарын 23-ны өдрийн №09 тоот тогтоол/ авсан амьтан дээр явуулах туршилт, судалгааны ажил  эхлэн хийгдэж байна.

 

Зарим үр дүнг тайлагнавал:

А.Элэг хамгаалах, хаван бууруулах, ясны сийрэгжилтийн эсрэг нөлөөтэй 3 биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний судалгаа

- Элэг хамгаалах нөлөөтэй Антомен цай нь туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед цусан дахь Асат, Алат, шүлтлэг фосфотаза ферментийн хэмжээг бууруулж байна. Ялангуяа шүлтлэг фосфотаза ферментийн идэвхийг харьцуулах бүлэгт авсан Карсил эмээс илүү бууруулах нөлөөтэй болохыг урьдчилсан байдлаар тогтоов.

-Элэг хамгаалах нөлөөтэй БИХНБ-ийг үйлдэрлэх технологийн дамжлагын тодорхойлолт, үйлдвэрлэлийн  эдийн засгийн болон цагийн норм нормчлолыг тогтоох судалгаагаар Алтайн далан хальсны жимсний чийглэг 59.95% болохыг тогтоож, Алтайн далан хальсны жимсийг хатаахдаа  564гр  дээж авч шүүс шахагчаар 280 г шүүс ялгаж авах боломжтойг тодорхойлж, жимсний шаар 269гр –ыг хатаах шүүгээнд 400С -600С-т  4цаг 20 мин хатааж дээжийг хэмжихэд 54 гр болсон хорогдлыг тооцсон, мөн 280 гр жимсний шүүсийг 600С -800С-т 1цаг 15мин өтгөрүүлээд өтгөн хандыг хэмжиж үзэхэд 34.7 гр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтойг тогтоосон байна.

-   Алтайн далан хальсны жимсэнд  чийглэг  6.6%, үнслэг 4.5%, хандлагдах бодис 70 0 этанолд 49.9 %, флаваноид 2,9% болон органик хольц, антоцианы чанарын болон тоон үзүүлэлтийг тодорхойлсон.

-Бөөрний үйл ажиллагааг дэмжих Малбус БИХНБ-ний орц найрлага, үйлдэрлэх технологийн дамжлагын тодорхойлолт, үйлдвэрлэлийн  эдийн засгийн болон цагийн норм нормчлолыг тогтоох судалгаагаар Зэлэн зангуу, дэгсрэнгийн нунтаглалтийн зэргийг  3-5 мм, Орхигдмол жамба ургамлын үрийн нунтаглалтийн зэрэг 0.125 мм хамгийн тохиромжтой  хэмжээ болохыг тогтоосон.

- Үйлдвэрлэлийн нунтаглалтийн хорогдолын судалгаагаар Зэлэн зангуу, дэгсрэн 1%, Орхигдмол жамба  2%  байгааг тогтоосон.

- Зэлэн зангуу, Дэгсрэнг усанд хандлаж, хандлагдах бодисын хэмжээ, гарц, эдийн засгийн болон цагийн норм нормчлол тогтоох  эхний ээлжийн технологийн  судалгаа хийгдээд байна.

-“Malbus”-бэлдмэлийн хурц хорон чанарыг Прозоровский В.Б (1978)-ийн аргаар тодорхойлсон. Туршилтын амьтны 50%-ийн үхэл  “Malbus”-бэлдмэлийн 13-20 г/кг тунд хэлбэлзэж байсан ба LD50=16.3 болно. В.И.Березовская (2003)-гийн ангилалаар бэлдмэл нь хор багатай байна.

- Малбус бэлдмэлд Зэлэн зангуугийн газрын дээд хэсэг, орхигдмол жамбын гэрцгэнэтэй үр, дэгсрэн  зэрэг эмийн түүхий эдүүд ижил хэмжээтэй орж байгаа бөгөөд энэ бэлдмэлийн хэрэглээ, хэлбэрийг боловсруулах технологийн судалгааг болгох капсул эмийн хэлбэрт оруулах туршилтыг явуулсан.

- Химийн шинжилгээний дүнг  үндэслэн 50%-ийн этилийн спиртээр хандлан эмийг мөхлөгжүүлбэл боломжтой болохыг тогтоолоо. Химийн болон эм судлалын судалгаанд шаардлагатай хэмжээний эмийг хийх зорилгоор Зэлэн зангуу  1000г, Дэгсрэн  1000г, Жамбын үр  500г    хэмжин авч нунтаглан 15 л 50%-ийн этанолын ханд тавьж шүүж аван гарсан хандыг өтгөрүүлэн 500 г жамбанд шингээн мөхлөгжүүлэн хатаахад 840 г болсон.

- БИХНБ-ийг найрлаганд орж буй түүхий эдийг /өндөгний хальс/ номхотгох технологийн дамжлагын судалгаагаар Өндөгний хальсыг хүчлийн гидролизд оруулах судалгааг явуулсан. Үүнд:

-Нимбэг жимсэнд лимоны хүчлийн хэмжээ  5,13% болохыг тогтоов.

-Хүнсэнд хэрэглэдэг лимоны хүчлийн нунтагт лимоны хүчлийн хэмжээ 112%  болохыг тодорхойлов. Эдгээр  судалгааны үр дүнгээс харахад нимбэг жимсэнд агуулагдах лимоны хүчил дундажаар 5-6% байгаа учраас лимоны хүчлийн нунтагаас 5%-ийн уусмал найруулан өндөгний хальсыг гидролизид оруулан карбонат кальцийг гарган авах бүрэн боломжтой болохыг Нил улаан туяаны спектрээр тодорхойлов.

-Судалгаагаар өндөгний хальсан дахь цитрат кальцийн функциональ бүлгүүдэд гидроксилын бүлэг 3475.73., 3437.15., 3307.92 см-1 мужуудад маш сул хэлбэлзлийн давтамж, карбоксил (COOH)-ийн карбонил бүлэг 1735.93 см-1 мужид сул , 1610.56 см-1-д карбоксилат ионы карбоксил бүлгийн шингээлтийн эрчим тус тус сул илэрсэн. Харин  амин бүлэг төдийлөн илрээгүй байна

-Эгхомон БИХНБ нь преднизолоноор үүсгэсэн  остеопорозын  эмгэг  загварын үеийн кальци ба фосфорын хэмжээг хэвийн хэмжээнд хүргэх, остеопорозоос урьдчилан сэргийлэх нөлөөтэй байна.

-Эгхомон БИХНБ нь хорон чанар багатай байна.

Б.Уламжлалт талх эм Сожид-11, Гүргэм-7 эмийн хэлбэрийг өөрчлөх технологийн судалгаа

- Гүргэм-7 уламжлалт талх эмийн хэлбэрийг дэвшилтэт технологи ашиглан боловсронгуй болгох  технологийн дамжлагын судалгааны хүрээнд нунтаглалтын хорогдол /%/-ыг  тогтоох судалгааг явуулж, дараах үр дүнд хүрсэн. Үүнд:

Гүргэм-28, Жуган-4, Гиван-6, Бонгар-68, Тэмээн хөх-40, Хөх дэгд-70, Алтанцэцэгийн үр-64 тус тус  байгааг тогтоосон.

В.Монголд ургадаггүй 1 зүйл ургамлыг нутагшуулан, тарималжуулах агротехнологийн судалгаа

-Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.), Чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.) Монгол хунчирын (Astragalus mongolicus L.)-үндэслэг ишээр салган тариалах, гарцыг нэмэгдүүлэх  судалгааны хүрээнд   судалгааны арга зүйг боловсруулан батлуулж, үндэслэг ишээр салган тариалах туршилт эхэлсэн. Гарцыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэн ажиглалт хийж байна.

1.Монгол хунчрыг 5/25 нд үрээр тарихад соёололт нь 96%  амьдралт нь 83%  амьдарч бусад хувилбараас  илүү, байлаа.

2.Монгол хунчрыг 5/25 нд бордоотой тарихад вегетацийн хугацаа нь 112 хоног үргэлжилж ургалт нь гүйцсэн. Харин  бордоогүй болон 6/5 нд тарьсан хувилбарууд вегетацийн хугацаандаа фенологи нь гүйцээгүй.

3.Чихэр өвсийг тарьсан хувилбаруудаас 5/25 нд 1м2 талбайд 10 кг бууцан бордоогоор бордож  тарихад ургалтын хугацаан нь 129 хоног үргэлжилж  эхний жилд 14.5 кг/га нойтон үндэс үүсэж бусад хувилбараас давуу болох нь тогтоогдов.

4.Лидэрийг 5/20 нд бууцан бордоотой хөрсөнд үндэсний хэсгээр тарьсан хувилбар  газрын дээд хэсгийн /46.5кг/ байсан бол 5/25 нд бууцан бордоотой үрээр тарьсан хувилбар  үндэсний /9.9кг/ ургац илүү байна.

5.Лидрийг үндэсний хэсгээр тарихад соёололт болон цаашид амьдрах чадвар нь  чихэр өвснийхөөс 15-20 хувиар бага байгаа нь түүний үндэс нарийхан, өөртөө ус чийг бага хуримтлуулдаг,   ургах нахиа цөөнтэй байдгийг гэрчилж байна.

6.Талгадорж ургамлыг 6/12 нд шууд ил талбайд тарихад 8/26 ныг хүртлэх хугацаанд ургал эрхтэний өсөлт нь 15-23 см болж байхад 8/26-27 нд шилжих шөнө агаарын темпратур -20с болоход нилэнхүйдээ  хяруунд цохигдсон байлаа.

-Руда тариалах судалгаанд тариалах эх материал  үр, үндэслэг иш захиалгын дагуу нийлүүлэгдээгүйгээс төлөвлөгөө хугацааны хоцрогдолтой явж байгааг анхаарах шаардлагатай байна.

Г.Эрдсийн гаралтай түүхий эд номхотгох судалгаа

-Номхотгоогүй сувдыг  арга зүйн дагуу  рентгенфлуоронсценц,  Х-ray diffractometer анализын багажит аргуудаар эрдсийн бүрдлийг тодорхойлоход  CaCO3-91,72%, (карбонат кальц нь уг түүхий эдийн хатуулгыг бүрдүүлэгч), арагонит (хүний биеийн кальцтай хамгийн ойролцоо бүтэцтэй учраас биед ихээр шингэдэг), конхиолин- 5,94% (уургийн гаралтай органик бодис), кальцит, ус- 2,23% байна.  Дундаж нягт- 2,685. Конхиолины найрлаганд метионин, глутаминовая кислота, глицин, аланин, аспарагины хүчил зэрэг 18 аминхүчил, Al, Cu, Mn, Na, Zn, Sе,Ti, Sr мэтийн 18 микроэлемент агуулагдаж байгааг тодорхойлов.

-  Хясааг номхотгох технологийн дамжлагын судалгаагаар 500гр хясаа хэмжин авч  цэвэрлэсний дараа 0,5-1см хэмжээтэй болтол жижиглэн 1литр сүүнд хийж зөөлөн галаар тасралтгүй хутгаж сүүг ширгэтэл чанасны дараа нэрмэл усаар 3 удаа зайлж тунгаан авч хатаах технологийн дамжлагын ерөнхий бүдүүвчийг гаргасан. Мөн номхотгосон хясааг  химийн болон фармакологийн судалгаанд өгсөн.

- Шүр номхотгох технологийн дамжлагын судалгаагаар шүрийг угааж цэвэрлээд жижиглэж нунтаглан,  тогоонд хийж дээрээс нь сүү болон усыг 1:1 харьцаатай холин хийж зөөлөн галаар шингэнийг нь ширгэтэл чанаж үлдсэн хэсгийг хатааж нунтаглах технологийн бүдүүвч дамжлагыг гаргасан.

Д.Байгалийн гаралтай шинэ эм, бэлдмэл биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи

Тус хамтлаг нь дотроо 5 чиглэлээр судалгаа шинжилгээний ажлаа төлөвлөн ажиллаж дараах үр дүнд хүрсэн байна.

Д.1.Уушиг амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэгийн үед хэрэглэх уламжлалт анагаах ухааны жорууд дээр суурилан явуулах шинэ эмийн судалгаа

Дагш-4 нийлмэл жорын судалгааны үр дүнгээс

-Дагш-4  нийлмэл жорын усан идээшмэлийн 50%-ийн үхэл үүсгэх тун нь (LD50) 1,15 гр/кг болох нь тогтоогдлоо.

-Цагаан хулганад Адреналин гидрохлоридаар үүсгэсэн  үед уушигны эдийн хавагналтын байдлыг уушигны индекс, цулцангийн диаметр, мөн сурфактантын тогтворт чанарын коэффициент гэсэн үзүүлэлтээр тодорхойлсон. Эмчилгээний бүлэгт нийлмэл жорыг 10мг/кг буюу 0,1мл/10гр тунгаар тооцож, нийт 5 өдөр зондоор уулгаж хэрэглэсэн.

Туршилтын дүнгээс харвал, Дагш-4 жорыг уулгаж хэрэглэсэн амьтдад уушигны сурфактантын тэсвэрт чанар 1.82 дахин нэмэгдэж, цулцангийн диаметр 15.8%-иар нэмэгдэж байгаа нь илэрсэн юм.

-Нийлмэл жор нь нормобарын гипокси буюу  хүчилтөрөгч дутагдалтай орчинд эсийн тэсвэрлэх чадварыг дээшлүүлдэг. Энэ идэвхи нь Актовегинаас дутуу боловч Адамсын тэрэлж, Энэтхэг тэрэлжтэй ойрлцоо, мөн Салимон, Иммуналаас илүү болох нь илэрсэн болно.

Д.2.Ишеми, реперфузи-гээр нөхцөлдсөн зүрх, тархи зэрэг эрхтний цусан хангамжийн хурц алдагдлын  үед эд эсийн гэмтэл үхжлийг саатуулах шинэ эмийн судалгаа

Уламжлалт анагаах ухаанд  хорхой, шар усны өвчинг анагаах, шархыг анагаах үйлдлээр хэрэглэгдэж ирсэн уламжлалтай, төвдээр  Маршад гэх Сарнайн овогт багтах Удвал навчит тавилгана (Spiraea aquilegifolia) ургамлын үйлдлийн механизмыг нарийвчлан судлах ажлыг явуулахдаа бид  ургамлын усан экстракт болон 30%-ийн спиртэн ханднаас  мөхлөгжүүлэн үрэл хэлбэрт оруулан бэлтгэж, туршилтын амьтанд 100 mg/kg  тунгаар уулгаж хэрэглэв.

Маршадын бэлдмэл нь:

-Ийлдэс дэхь хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний тоо хэмжээг 21.7%-иар, цусны улаан эсийн мембранд агуулагдах МДА-н хэмжээг 19.2%-иар буурч, цусны улаан эсийн мембраны хэт исэлд тэсвэрт чанар 20%-иар нэмэгддэг болох нь илрэв.

-Хүчилтөрөгчийн дутагдлыг тэсвэрлэх чадвар  15-23  минут болж уртасдаг

-Маршадын бэлдмэл нь тромбины хугацааг 20.3%-иар, протромбины хугацааг 18.2%-иар, зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацааг 4.9 сек-ээр уртасгаж, цусны бүлэгнэлтийг багасгаж, цус шингэлэх үйлдэлтэй болох нь илэрсэн ба энэ үйлдэл нь Аспиринаас ялимгүй дутуу байгааг олж тогтоогоод байна.

Д.3.Элэгний өвчний үед сэдээгдэх эмгэг жамын шугамыг саатуулах үйлдэлтэй шинэ эмийн судалгаа

Барбад-11 жорын элэг хамгаалах үйлдэл

-Цагаан харханд CCL4 -өөр үүсгэсэн элэгний үрэвслийн 3-14 дэхь хоногт Алат, Асат ферментийн идэвхийг 23-34%-мар, ЩФ-аза-г 18-27%-иар, ГГТ-аза-г 31-37.4%-иар тус тус буруулдаг болох нь илрэв.

-Цагаан харханд CCL4 -өөр үүсгэсэн элэгний үрэвслийн 3 дэхь хоногт   ИНЛП:БНЛП-ын харьцааг 5%-иар, үрэвслийн 7 дахь хоногт 17.6%-иар, дэхь хоногт 25.6%иар тус тус нэмэгдүүлж,өвчин архагших тутам мембран дээр шингэн үечлэлийг сайжруулан элэгний эсийн үхжил задралыг багасган, фиброз үүсэхээс хамгаалах идэвхтэй байж болох нь илэрсэн юм.

-Цагаан харханд CCL4 -өөр үүсгэсэн элэгний үрэвслийн 3-14 дэхь цөс нийлэгжүүлэн ялгаруулах идэвхийг 14-19.7%-иар хурдасгадаг болох нь илэрсэн.

Д.4.Бөөрний аутоиммуны гаралтай, суурин мембран-гломерул аппаратын гэмтлийг бууруулах үйлдэлтэй эмийн судалгаа

“Туйплан-7” нийлмэл жорын бөөр хамгаалах үйлдэл

-Туйплан-7” нийлмэл жорын LD50 3.2 гр/кг болох нь тогтоогдов.

-Туулайд “Туйплан-7” нийлмэл жорыг усан идээшмэлээс 160 мг/кг тунгаар тооцон зондоор уулгасан. Канамицин сульфатаар үүсгэсэн нефритийн загварын 1-14 дэхь хоногт Холестеролын тоо хэмжээг 1.02-1.12 дахин, ТГ-ийг 1.1 дахин, БНЛП-ийг 10%-иар бууруулж, өөх тосны солилцоонд эерэгээр нөлөөлдөг байж болох нь илрэв.

-Туршилтын дээрх нөхцөлд Креатинины хэмжээг 39.2-33.2-42.3%-иар, мочевин 29.4-18.8-25.9%-иар бууруулж бөөрний түүдгэнцрийн эргэн шимэгдэлтийг сайжруулдаг жор болох нь илэрсэн.

Д.5.Уламжлалт анагаах ухааны  нийлмэл жоруудаас биеийн тамир тэнхээ сайжруулах адаптоген үйлдэлтэй шинэ эмийн судалгаа

Цансэр -3 нийлмэл жорын зарим судалгааны дүн

-Нийлмэл жор нь ин витро орчинд антиоксидант, мембран бэхжүүлэх нөлөөтэй.

-Цагаан хулганад биеийн жингийн 20%-тэй тэнцэх ачааг зүүж ачаалал өгсөн тохиолдолд амьтдын ажиллах чадамжийг 41.3%-иар дээшлүүлдэг болох нь илрэв. Энэ нөлөө нь Адамсын тэрэлж, Энэтхэг тэрэлжийн усан идээшмэлтэй харьцуулахад ойролцоо байгаа нь илрэв.

-Цагаан хулганад ХЦУЭ-ээр өдөөсөн дархлалын урвалыг нэмэгдүүлэх нөлөөтэй, энэ идэвхи нь Тагш-4-ээс ялимгүй дутуу болох нь илрэв.

Е.“Орчин үед нэн ховордсон эмт ургамлыг биотехнологийн аргаар ургуулах технологи”

Судалгааны эх материалын тойм цуглуулух, судалгааны аргазүй батлуулах, гэрээ байгуулах, Эмийн бамбай биотехнологийн анхдагч болон чихэр өвсний бичил ургамлын үзэгдэл зүйн ажиглалт судалгааг явуулах зорилго тавин ажилласан.

-Орчин үед нэн ховордсон эмт ургамлыг биотехнологийн аргаар ургуулах технологи” нэртэй судалгаааны аргазүйг эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан /2010.04.22 №2 протокол/.

1.In vitro-д соёолуулсан эмийн бамбайн 5 долоо хоногтой цухуйцын навчны эксплантаас шууд нахиа үүсгэхэд 2-ИП, ИЦХ-г (2-ИП 4.0мг/л, 6.0мг/л, ИЦХ-0.3мг/л) хоршуулсан байдлаар болон Кин.-г (1.5 мг/л) дангаар нэмсэн ½ ЛС үндсэн тэжээлийн орчин илүү тохиромжтой.

2. Үзэгдэл зүйн ажиглалтаар ex vitro(хүлэмж)-д шилжүүлэн ургуулсан эмийн бамбайн (Valeriana officinalis L.) вегетацийн хугацаа 100-110 хоног байлаа.

3. Ex vitro (хүлэмж)-д ургаж буй эмийн бамбайн үндсэнд изовалерины хүчил нийлэгжиж байна.

4. In vitro-с ex vitro(хүлэмж)-д шилжүүлсэн эмийн бамбайн навчны дотоод бүтэц бүрэн хэлбэржсэн боловч байгалийн дээжтэй харьцуулахад навч нимгэрсэн. Энэ нь тарималжуулсан нөхцөлд навчны зузаан багасдаг ерөнхий зүй тогтолтой дүйцэж байна.

5. Үе зайдмын өсгөврөөр гаргаж авсан эмийн бамбайн бичил ургамал нь 2 дахь жилээс эхлэн морфологи бүтцээрээ эх ургамалтайгаа ижил төдийгүй үрлэх чадвартай 2175 үр түүж авч туршилтандаа хэрэглэж байна.

6. Буржгар сарааны (Lilium martagon L.) үрийг соёолуулахад гиббериллин (GA3)  нэмсэн ½ ЛС тэжээлийн орчин тохиромжтой. Цаашдын туршилтанд булцуу, үндэс, навчны эксплантыг хэрэглэх боломжтой болсон.

7. Үзэгдэл зүйн ажиглалтаар хүлэмжинд ургаж буй урал чихэр өвсний (Glycyrrhiza uralensis Fisch)  вегетацийн хугацаа 110-118 хоног байлаа.

Е.Байгалийн гаралтай ургамлын түүхий эд ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа

-Шивүүрт цульхир (Agriophyllum pungens)-ын үр болон гурилд терпент болон фенолт нэгдэл агуулагдаж байгааг НҮХ-ын аргаар тогтоолоо. Улмаар фитохимийн судалгааны дүнд тухайн ургамлын үрийн петролейны эфирийн ханднаас “F-1” бодисыг ялгасан ба түүний бүтцийг тогтоох судалгаа хийгдэж байна.

-Цульхирын үр ба гурилд линолейны хүчил 560.7µгр/гр, 586.4 µгр/гр, холин 707.4мг/кг, 638.4 мг/кг, диметилфумарат <25мг/кг тус тус хэмжээтэй байгаа нь судасны хананы хатуурал, таргалалт ба элэгний хорт хавдараас сэргийлэх үйлчлэл үзүүлэх магадлалтай хэмээн дүгнэж байна.

-Шивүүрт цульхирын үрийн этилийн спиртэн ханд 10.0%, 11.25%, 12.5%, 20.0%; петролейны эфирийн ханд 13.75%, 15.0%, 16.25%, 20.0%; дихлорометаны ханд 10.0%, 11.25%, 18.75%, 35.0%; усан ханд 7.5%, 8.75%, 13.13%, 20.0% -ийн тус тус хэмжээтэй антиоксидант идэвх үзүүлэв.

-Шивүүрт цульхирын үрийн усан ханд нь M. luteus, S. epidermidis, S. aureus нянгуудын хувьд стандарт Канамицин антибиотикаас илүү идэвх үзүүлсэн сайн үр дүн гарсан.

-Ш. цульхирын үрийг ашиглан уураг, аминдэм, эрдэс бодис, эслэг агуулсан уламжлалт идээ ундааны шинжийг хадгалсан илчлэг, тэжээллэг чанар сайтай, зохицуулах үйлчлэлтэй, эмчилгээ-сувилгааны зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэв.

-БИХНБ-ний фитохимийн найрлагыг нэг дээжинд 20 гаруй үзүүлэлт тодорхойлохоор БНХАУ-ын Бээжин хот дахь “Хүнсний найрлага, аюулгүй байдлын төв лаборатори”-д шинжилгээнд өгсөн.

-Ургамлын дээж бэлтгэх болон технологийн туршилтанд хэрэглэх зориулалт бүхий 3 ш багаж, тоног төхөөрөмж (аналитик жин, хатаах төхөөрөмж, холих боловсруулах төхөөрөмж) БНХАУ-аас худалдан авсан.

З.“Уламжлалт эмийн түүхий эд болон жорын мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа”

-Ховордсон эмийн ургамлын нэрсийн жагсаалт гаргалаа.

- Эмийн ургамлын нэршил, таних арга, бүтэц, ангилал, хэрэглэх заалт боловсруулав.

- Монголын уламжлалт анагаах ухаанд суралцагсдын гарын авлага бичих төлөвлөгөө гаргаж 3 ном төвд хэлнээс орчуулав.

- Уламжлалт анагаах ухааны унших бичгийг бичих төлөвлөгөө гаргаж 2 ном монгол бичгээс хөрвүүлэв.

И.Монголын уламжлалт эмийн зохистой хэрэглээний гарын авлах бичиг номыг шинэчлэн боловсруулах

-Уламжлалт жор найрлага, түүнд орох түүхий эдийн эрдэм чадал, хэрэглээ, зарим нэг түүхий эдийн номхотгол судлал, жоруудын судлагдсан байдлын талаархи материал, ном судрыг цуглуулсан.

- Номхотголын уламжлалт аргуудыг нэгтгэн бичиж,  зарим  ургамал, амьтан, эрдсийн түүхий эдийг номхотгох уламжлалт аргууд болон жор найрлагын хувилбарыг үйлдвэрлэлийн хэмжээнд бэлтгэх орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэлийн хорогдол зэргийг тооцож боловсруулан бичиж байна.

Й.Орчин үеийн уламжлалт эмийн үйлдвэрийг байгуулах техник эдийн засгийн судалгаа

1.Уламжлалт эмийн үйлдвэрийн үндсэн бүтэц үйл ажиллагааг тооцох ерөнхий зарчим, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавигдах шаардлагыг боловсруулах  болон уламжлалт эмийн үйлдвэрлэлийн технологийн дамжлагын тодорхойлолтуудын эрэмбийг гаргасан  байна.

2.Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага (GMP) төслийг боловсруулан ЭМЯ-ны УАУ-ны мэргэжлийн зөвлөл, Хүний салбар зөвлөл, Хүний эмийн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд дараагийн шатны хурлаар орохоор бэлтгэж байна.

3.Энэ стандартаар бид эхний удаа шаардагдах үйлдвэрийн барилгын орчны үзүүлэлт, эрүүл ахуйн талаас тавигдах үндсэн шаардлага, үйлдвэрлэлийн дамжлагын ерөнхий зураглал, байрлал шаардагдах тоног төрөөрөмүүд, урсгалын байрлал зэрэг үзүүлэлтийг  тусган боловсруулсан.

4.Уламжлалт эмийн үйлдвэрийн  барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүн хүчин, орлого, зарлагын  зардал, санхүүжилт зэрэг тооцоог хүчин чадал нь тодорхой болсон тохиолдолд техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцон гаргах судалгаа хийхээр бэлтгэж, материал үзэх, цуглуулах ажлууд хийгдэж байна.

 

2.4. ”Уламжлалт эм тан, найруулах зарчим, технологийн судалгаа”  (2012-2014 он)

Төслийн удирдагч: МАУ-ны академич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн

Анагаах ухааны доктор  З.Ариунаа

“Уламжлалт эм тан, найруулах зарчим, технологийн судалгаа”-ны энэхүү төсөл нь  ШУТ-ын үндэсний зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдаж  төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх  гэрээ,  өртөг зардал тохиролцсон протоколд гарын үсэг зурж баталгаажсан бөгөөд 2012 оны 07-р сараас эхлэн хэрэгжихээр болсон. Төслийн үр дүнгийн даалгаварт тусгагдсан үр дүнг хариуцан гүйцэтгэх багийг бүрдүүлж, төсөл хэрэгжүүлэх энэ оны төлөвлөгөөг боловсруулан батлуулах зорилт тавин ажиллаж байна.

Судалгааны дараах аргазүйг батлуулж зарим тэмтрүүл судалгааны үр дүн гарсан. Үүнд:

1. 2012 оны  12 сарын 05 –ны өдрийн ¹04 тоот хулын протоколоор батлагдсан аргазүй

1.1. “Бүлэглэн шаталсан бүтэцтэй 3 эмийн химийн судалгаа”-ны аргазүй

1.2. “Бүлэглэн шаталсан бүтэцтэй 3 эмийн фармакологийн  судалгаа”-ны аргазүй

1.3. Цусны бүлэгнэлтийн тогтолцоонд нөлөөтэй уламжлалт эмийн химийн судалгаа”-ны аргазүй

1.4. Цусны бүлэгнэлтийн тогтолцоонд нөлөөтэй уламжлалт эмийн фармакологийн  судалгаа”-ны аргазүй

1.5. Элэг хамгаалах үйлдэлтэй Лонал эмийн химийн   судалгаа”-ны аргазүй

1.6. Элэг хамгаалах үйлдэлтэй Лонал эмийн технологийн   судалгаа”-ны аргазүй

1.6.Элэг хамгаалах үйлдэлтэй Лонал эмийн эмнэлзүйн  судалгаа”-ны аргазүй

 

2.Зарим судалгааны үр дүн

2.1.Уламжлалт эм тан найруулах арга зарчмыг задлан шинжилж 100 эм тангийн гэмд үзүүлэх буюу жишиг итгэлцүүрийг тооцсон дүн

105 эмт бодисын хий, бадган, шар дарах амтын чадлын жишиг итгэлцүүрийг тооцоолж харьцуулан шинжилсэн дараах үр дүн гарсан байна. Үүнд:

Дангаар хий дарах (9)

-Ларзи, библин, голтбор, сүгмэл, лидэр, цагаан гандигар, гаврын хальс, жиданга, абрай, улаалзгана  эмт бодисын амтын жишиг итгэлцүүр нь хий дарах.,

Хий ба бадгана дарах (22)

Жуган, хар гавар, үзэм, арунг, хөх сувд, бриянгу, амтат зэгс, анар, задь, үнэрт ногооны үр, мана, саармаг жамба, чацарган, молор давс, хэл цоргигч давс, хулууны үр, үхэр үүргэнэ, царсны үр, саримсаг, руда, өмхий давирхай эмт бодисын амтын чадлын жишиг итгэлцүүр нь хий, бадганыг хавсран дарах.,

Хий ,шар дарах (8)

Жуган, хар агар, өмхий давс, абрай, хар агар, үзэм, хөх удвал, амтат зэгс эмт бодисын амтын жишиг итгэлцүүр  нь хий, шарыг хавсран дарах.,

Шар дарах (46)

-Башига, бонгар, дүгмони, гиван, балга, гадүр, зүрхэн шош, чихэр өвс, арунг, өргөст арц, домти, цагаан бона, мэхээр, жажиг, сранмядаг, жэршүнханд, улаан үндэс, гүгэл, банздоо, төмөр дэгд, шар модон турс, цагаан агь, хар байван,  илжигэн чихний навч, цагаан зүлгэнчимэг, мөсөн чихэр, цагаан зандан, цагаан сороол, энгэсэг, марина, наймаалж, цагаан хор, басбүрү, цульхир, жүр үр, модон хөвөнгийн хэлтэс, матарын хумс, бүшилз, зүлгэнхүж, хадны улаан хаг, бүсүхан, хүн хорс, гүргэм, алтанцэцэгийн үр, улаан зандан, модон хөвөнгийн тоорцог эмт бодисын амтын чадлын жишиг итгэлцүүр нь шарыг дарах.,

Дангаар бадган дарах (12)

-Сэяв, цагаан сэро, улаан гаа, жиданга, царсны үр, үмхий зэгс, хонилон, гагол, зидрага, саврай эмт бодисын амтын чадлын жишиг итгэлцүүр нь  бадгана дарах.,

Шар, бадган дарах (9)

-Барагшун, шимэлдэг, цагаан хор, цагаан гаа, бар үр, габүр, хирсний эвэр, заар эмт бодисын амтын жишиг итгэлцүүр ньшар, бадганыг хавсран дарах.,

Хий, шар, бадгана дарах (10)

-Царсны үр, үхэр үүргэнэ, хулууны үр, хэл цоргигч давс, чацаргана, молор давс, үнэрт ногооны үр, саармаг жамба, ларзи эмт бодисын  амтын чадлын жишиг итгэлцүүр нь  нь хий, шар, бадганыг хавсран дарах.,

2.2. 50 гаруй жорын    гэмд нөлөөлөх амтын чадлын жишиг итгэлцүүрийг тооцоолж  гаргасан. Үүнд:

Хий дарах (1)

-Хар байван-3 жорын амтын чадлын жишиг итгэлцүүр нь хий дарах.,

Шар дарах (3 )

-Аюулхайн бэтгийн анар-8, гүргэм-3, шар мод-3 жорын амтын чадлын итгэлцүүр нь  шар дарах.,

Хий, бадган, шар (23)

-Гүргэм-3, уушигны халууны гүргэм-7, ходоодны халууны гүргэм-7, элэгний халууны гүргэм-7, дэлүүний халууны гүргэм-7, хий халууны гүргэм-7, бадаган халууны гүргэм-7, гавар-7, гавар- 9, гавар-14, гавар-25, даманайжиг, элэгний анар-5, элэгний анар-8, уушигны хүйтний анар-8, эс шингэний анар-8, борын анар-8, хүйтэн шарын анар-8, зүрхний хүйтний анар-8, бөөрний хүйтний анар-8, шээс хаагдсаны анар-8, хүйтэн хорхойн анар-8, мана-4 жорын амтын чадлын жишиг итгэлцүүр нь хий, шар , бадгана дарах.,

Хий, шар дарах (6)

-Савны халууны гүргэм-7, судлын халууны гүргэм-7, ясны халууны гүргэм-7, цагаан бона-5, зандан-3, дигда-4 жорын амтын чадлын жишиг итгэлцүүр нь хий, шар дарах.,

Шар, бадгана дарах (3)

-Гүргэм-3, шарын халууны гүргэм-7, цасны халууны гүргэм-7  жорын  амтын чадлын жишиг итгэлцүүр нь шар, бадгана дарах.,

Хий, бадган (6)

-Анар-3,анар-4, анар-5, анар-6, илчийг сэлбэх анар-8, хэвлийн хүйсний анар-8 жорын амтын  чадлын жишиг итгэлцүүр нь хий, бадгана дарах.,

2.2. Бүлэглэн шаталсан бүтэцтэй 3 эмийн хими-фармакологийн судалгааны дүн

-Эм, тан найруулах уламжлалт арга зарчмуудыг задлан шинжлэн, эм тангуудын гэмд-хий, шар, бадганд үзүүлэх үйлдлийн хувь хэмжээг, жишиг итгэлцүүрийн дүнг тооцон гаргах, харьцуулсан судалгааны хүрээнд Бүлэглэн шаталсан бүтэцтэй 3 эмийн хими-фармакологийн харьцуулсан судалгааг явуулж, судалгааны 1-р обьектоор:  “Гүргүм-3” голлогч эмийг, судалгааны 2-р обьектоор:  “Элэгний Гүргүм-7”,” Бөөрний Гүргүм-7” жоруудыг, судалгааны 3-р обьектоор: “Нэмэлт-4-Элэг ”  болон “Нэмэлт-4-Бөөр” жорлолтыг сонгон авч нийт 5 обьект дээр элэг хамгаалах, бөөр хамгаалах үйлдлийг жоруудад агуулагдах биологийн идэвхит бодисуудын бүтэцтэй холбон шүтэлцүүлж судлахзорилготой ажилласан. Дараах үр дүнг гаргав.

- “Голлогч-3”, “Бөөрний гүргүм-7”, “Элэгний гүргүм-7” жоруудын LD50-ын хурц хорон чанарыг тодорхойлж   эмчилгээний тунг тогтоов.

-“Голлогч-3”, “Бөөрний гүргүм-7”ын бөөр хамгаалах үйлдлийг Шиншилла үүлдрийн 20 туулай дээр Канамицин сульфатаар үүсгэсэн нефрит өвчний эмгэг загварын үед туршилтын 1, 3, 7, 14, 28 дэхь хоногт цусны ийлдэст агуулагдах ХС, ТГ, БНЛП, ИНЛП, АлАТ, АсАТ, Креатинин, Мочевин, үлдэгдэл азот зэрэг үзүүлэлтээр., мөн цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар, ийлдэс болон шээсэнд агуулагдах МДА-ын тоо хэмжээ, коагулограммын үзүүлэлтээр Нефромон зэрэг ургамлын гаралтай зарим бэлдмэлүүдтэй харьцуулан судалж байна. Туршилтын ажил үргэлжилж байна.

2.3.Өрнө-Дорнын анагаах ухааны онол аргазүй боловсруулах судалгаа

Дорно-Өрнийн нэгтгэмэл анагаах ухааны онол арга зүй боловсруулах судалгаа“ дэд төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

-Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны интеграци дээр бий болдог анагаах ухааны гуравдахь тогтолцооны онол-аргазүйн үндэслэлийг судалж, шинэ тогтолцооны загварчлалыг боловсруулан, судалгаа, сургалт, оношлогоо, эмчилгээнд нэвтрүүлэх судалгааг явуулах зорилготой юм.

Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны интеграци дээр бий болдог анагаах ухааны гурав дахь

тогтолцооны онол-аргазүйн үндэслэлийг судалж, шинэ тогтолцооны загварчлалыг боловсруулан,

судалгаа, сургалт, оношлогоо, эмчилгээнд нэвтрүүлэх онолын судалгааны хүрээнд 25.5 хэвлэлийн

хуудас номыг бичиж хэвлүүлээд байна.

 

2.5. “Уламжлалт нийлмэл жорын найрлаганд суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэлзүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” нэртэй  инновацийн төсөл (2010-2012 он)

Удирдагч: анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Чимэдрагчаа

Уламжлалт жорын найрлаганд суурилсан 13 нэрийн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний (БИХНБ) фармакологи, технологи, стандартын судалгааг явуулж технологийн заавар, стандартыг боловсруулах болон баталгаажуулах ажлыг гүйцэтгэх үндсэн зорилттой ажилласан.

Энэхүү зорилтын хүрээнд дараах үр дүнд хүрэв. Үүнд:

2.5.1. Фармакологийн судалгааны дүн:

-Фармакологийн судалгаагаар бүтээгдэхүүний үхлийн дундаж тун /DL50 / В.Б.Прозоровскийн аргаар (1978) цагаан хулганад сүүлний тараагуур судсаар тарьж тодорхойлоход Хэбулин  2.24 (1.9-12.5), Стефолин 0.41 (0.35-0.47), Ливеркус 7.08 (6.2-8.0), Санталин 5.64 (4.9-6.4), Лактука 3.55 (3.1-4.0),  Гастрофайр 1.41 (1.2-1.7), Зипермон  2.58 (2.2-3.0),  Миринула 16.3 (14-19), Амиржид 7.08 (6.2-8.0),  G модулятор 1.41 (1.1-1.7),  Аспалин 1.03 (0.8-1.8),  Эукал 1.29 (1.1-1.5), Хиппогал 8.1 (7.1-9.4)  буюу 1 кг биеийн жинд тус тус дээрх хэмжээтэй хуурай бодис ноогдож байгаа болохыг тогтоов.

-Хорон чанар, аюулгүйн байдал И.В.Березовская ангилалаар (2003)  цагаан хулганад тодорхойлсон хорон чанарыг үндэслэн Хэбулин  хор багатай, Санталин хоргүй, Лактука хоргүй, Гастрофайр хор багатай, Стефолин хор багатай,  Ливеркус хоргүй, Зипермон хоргүй, Миринула хоргүй, Амиржид хоргүй, Хиппогал хоргүй, Аспалин хор багатай, G модулятор хор багатай, Эукал хор багатай ангилалд хамаарагдаж байв.   Мөн эдгээр 13 нэрийн бүтээгдэхүүн нь архаг хордлого үзүүлэхгүй, хоргүй, удаан хугацаагаар хэрэглэхэд амьтны бие махбодид харшлах ямар нэгэн хор гаж нөлөөгүй, биед хуримтлагдах чанаргүй болно.

2.5.2.Технологийн судалгааны дүн

- Технологийн судалгаагаар цай хэлбэртэй 5 бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд технологийн зааварт бэлэн бүтээгдэхүүний тодорхойлолт Хэбулин (цайвар шаргал өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг, гашуун амттай), Стефолин (цайвар шар өнгийн, өвөрмөц үнэртэй, амтлаг амттай),  Санталин (улаавтар шар бор  өнгийн, өвөрмөц үнэртэй, эхүүн гашуун амттай), Лактука  (цайвар бор шаргал  өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг, гашуун амттай) үйлдвэрлэх технологийн дамжлагын судалгааг түүхий эдийн гадаад байдал, өнгө, үнэрийг мэдрэхүйн эрхтнээр, чийглэг, үнслэг, хандлагдах бодисын хэмжээг фармакопейн аргаар, холилтын зэрэг болон хурдыг тогтоохдоо жижиглэлтийн зэрэг, түүхий эдийн чийгшил, овоорох нягт, урсах чанар, жижиг хэсгүүдийн үрэлтийн коэффициент, холигч төхөөрөмжийн шинж чанарын үзүүлэлтийг тогтоосон. Мөн эм үйлдвэрлэхэд орох эмийн түүхий эдийн орц найрлага, хэмжилт, нунтаглалт, шигшилт, холилт, савлалтын хорогдол, цагийн нормчлол, тоног төхөөрөмж, технологийн дамжлагын тодорхойлолтыг гаргаж технологийн зааврын төслийг боловсруулж, батлуулсан.

-Үрэл хэлбэртэй 5 бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд гастрофайр технологийн зааварт бэлэн бүтээгдэхүүний тодорхойлолт (цайвардуу бор өнгийн,  өвөрмөц үнэртэй, гашуун амттай), Ливеркус (хар хүрэн өнгийн, өвөрмөц үнэртэй, гашуун амттай), Аспалин  (хар хүрэн өнгийн, өвөрмөц үнэртэй, гаа шиг эхүүн амттай), G модулятор (хүрэн өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг амттай), Миринула (бор хүрэн өнгийн, өвөрмөц үнэртэй, гашуун амттай), үйлдвэрлэх технологийн дамжлагын судалгааг явуулж түүхий эдийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн дамжлагын үе шат, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн дамжлагын тодорхойлолт, үйлдвэрлэлийн хаягдал ба хорогдол, үйлдвэрлэлийн хяналт шалгалт, техник эдийн засгийн нормативүүдийг тогтоож үрэл үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулж, батлуулсан.

-Бүрхүүлтэй  4 бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд технологийн зааварт бэлэн бүтээгдэхүүний тодорхойлолт Амиржид (цайвар шаргал өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг эхүүн амттай), Зипермон  (цайвар шаргал өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг гашуун амттай), Хиппогал (цайвар шар өнгийн, өвөрмөц үнэртэй, давслаг эхүүн амттай), Эукал ( цайвар шар өнгийн, анхилам үнэртэй, гашуувтар амтлаг амттай),  үйлдвэрлэх технологийн дамжлагын судалгааг явуулж түүхий эдийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн дамжлагын үе шат, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн дамжлагын тодорхойлолт, үйлдвэрлэлийн хаягдал ба хорогдол, үйлдвэрлэлийн хяналт шалгалт, техник эдийн засгийн нормативүүдийг тогтоож бүрхүүл үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулж, батлуулсан.

2.5.3.Стандартын судалгааны дүн

-Стандартын судалгаагаар Хэбулин (чийглэг 8.5%-иас багагүй, хандлагдах бодис 53.3%-иас багагүй, нунтаглалтын зэрэг 3 мм-ээс ихгүй, нийлбэр фенолт нэгдэл 13.0%-иас багагүй), Стефолин (чийглэг 4.8%-иас багагүй, хандлагдах бодис 26.5%-иас багагүй, нунтаглалтын зэрэг 3 мм-ээс ихгүй, нийлбэр фенолт нэгдэл 7.5-иас багагүй), Санталин   (чийглэг 7%-иас багагүй, хандлагдах бодис 15.3%-иас багагүй, нунтаглалтын зэрэг 3 мм-ээс ихгүй, нийлбэр фенолт нэгдэл 8.0%-иас багагүй), Лактука (чийглэг 8.5%-иас багагүй, хандлагдах бодис 15.8%-иас багагүй, нунтаглалтын зэрэг 3 мм-ээс ихгүй, нийлбэр алкалоид 0.76%), гастрофайр (чийглэг 8.7%-иас багагүй, үрлийн задралт 55 минутаас ихгүй, үрлийн жингийн хэлбэлзэл ±0.04, нийлбэр алкалоид 2.0 мг), Ливеркус (чийглэг 10.0%-иас багагүй, үрлийн задралт 57 минутаас ихгүй, үрлийн жингийн хэлбэлзэл ±7.4, 5.5, нийлбэр флавоноид 2.3 мг, органик хүчил 0.3 мг), Миринула  (чийглэг 8.2%-иас багагүй, үрлийн задралт 53 минутаас ихгүй, үрлийн жингийн хэлбэлзэл ±5.6-6.07%,  нийлбэр алкалоид 0.5 мг),  G модулятор (чийглэг 14.8%-иас багагүй, үрлийн задралт 50 минутаас ихгүй, үрлийн жингийн хэлбэлзэл ±6.0-6.4%,  нийлбэр алкалоид 1.4 мг),  Аспалин  (чийглэг 7.2%-иас багагүй, үрлийн задралт 57 минутаас ихгүй, үрлийн жингийн хэлбэлзэл ±8.6-9.7%,  нийлбэр стериодын сапонин  0.25 мг), Эукал  (бүрхүүлтэй бүтээгдэхүүний дундаж жин 0.25 г,  задралт 30 минутаас ихгүй,  нийлбэр флавоноидын хэмжээ 9.0 мг), Хиппогал (бүрхүүлтэй бүтээгдэхүүний дундаж жин 0.25 г,  задралт 30 минутаас ихгүй,  нийлбэр флавоноидын хэмжээ 8.5 мг), Зипермон (бүрхүүлтэй бүтээгдэхүүний дундаж жин 0.25 г,  задралт 30 минутаас ихгүй,  нийлбэр алкалоидын  хэмжээ 1.9 мг), Амиржид (бүрхүүлтэй бүтээгдэхүүний дундаж жин 0.25 г,  задралт 30 минутаас ихгүй,  нийлбэр фенольт нэгдлийн  хэмжээ 28.2 мг) болон шалгах арга, тоон тодорхойлолт зэрэг үзүүлэлтийг тогтоож  стандартын төсөл боловсруулж, батлуулсан.

2.5.4.Лабораторийн шинжилгээний дүн

-Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын лабораторид аюулгүй байдлын шинжилгээг өгч дээрх 6 БИХНБ-д  бактерийн ерөнхий тоо 105-ээс ихгүй, хөгц мөөгөнцөрийн хэмжээ 104 –ээс ихгүй, колиформын тоо 104-ээс ихгүй, салмонелл илрээгүй, афлотоксин В1 0.005-иас ихгүй, пестицидийн үлдэгдэл илрээгүй, хүнд металл кадми 1.0 мг/кг –аас ихгүй, хүнцэл 1.0 мг/кг, хар тугалга 10.0 мг/кг-аас ихгүй, мөнгөн ус 0.1 мг/кг-аас ихгүй буюу аюулгүй болохыг тогтоосон.

2.5.5.Эмнэлзүйн судалгааны дүн

-Эмнэлзүйн бичиглэлийн судалгаагаар Хэбулин (өтгөн халталаас үүдсэн хордлогыг тайлах, зөөлнөөр туулгаж, өтгөн хатахаас сэргийлэх), Стефолин (ханиад, томуугаар өвдсөн үед ханиалга дарах, цэр шингэлж ховхлох), Санталин (цээжээр эвгүй оргих, давчдах, зүрх орчим өвдөх үед зүрхний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх), Лактука (нойр хулжихаас сэргийлж, тайвшруулах) зорилгоор өдөрт  1- 2 удаа   1г-ийг 100-150 мл  буцалсан халуун усаар 15-20 минут  хандалж   уухаар бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг боловсруулсан. Харин гастрофайр (хоолны дуршлыг нэмэгдүүлж, шингээлтийг сайжруулах), Ливеркус (элэгний архаг үрэвслийн үед элэг цэвэрлэх ба элэгний үйл ажиллагааг дэмжих),  Миринула (Цээжээр хэсэж хатгуулах болон зүрхээр өвдөх, нойр алдахыг багасгаж тайвшруулах ),  G модулятор (нуруу бэлхүүсээр өвдөхийг багасгаж, сарын тэмдэг цувирахыг тогтоох), Аспалин  (бөөрний архаг үрэвслийн үед бөөрний үйл ажиллагааг дэмжих) өдөрт 4 үрлийг усаар даруулж уух, Эукал  (хоолой өвдөх, ханиад, томуугаар өвдөхөөс урьдчилан сэргийлэх), Зипермон ( идээ ундааны шингэлтийг сайжруулах, хэхрэхийг зогсоох, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих), Амиржид (хордлого тайлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх),  Хиппогал (ууц нуруу, бэлхүүс, давсгаар өвдөхийг намдаах) эдгээр  бүтээгдэхүүнийг  өдөрт 4 бүрхүүлийг усаар даруулж уухаар хэрэглэх зааврыг боловсруулсан байна.

2.5.6. Биологийн идэвхит бүтээгдэхүүний баталгаажилт, гэрчилгээ

-Дээрх 21 нэрийн бэлдмэлийн  материалыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг авсан. Үүнд: Миринула ¹1340, Зипермон ¹1348, Хиппогал ¹1347, Амиржид ¹1346, Эукал ¹1345,G-модулятор ¹1339, Аспалин ¹1338, Хэбулин ¹1342, Лактука ¹1341, Ливеркус ¹1337, Гастрофайр ¹1336, Глицировит ¹1317, Иммунтэг ¹1316, Иммунактив ¹1315, Сплин пдас ¹1314, Халитон ¹ 1313, Реумакс ¹1312, Рубифолин ¹1310, Куркумарэн ¹1311 болно.

3. Бусад үйл ажиллагаа:

3.1.Хүний нөөц, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх талаар:

- ШУТ-ийн энэ жил дуусах төслийн хүрээнд хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлуудын онолын түвшинг сайжруулах болон үр дүнг захиалагчид цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх үүднээс эрдэм шинжилгээний ажилтан нарын дунд  онолын семинарыг  “Үе мөчний эмчилгээний эм, бэлдмэлүүдийн фитохими, технологийн судалгаа” /цай, бигнүүр, тос/, “Үе мөчний эмчилгээний бэлдмэлүүдийн фармакологийн судалгаа, орчин үеийн туршилт, судалгааны тойм”, “Ил шархыг амьтан, ургамал, эрдсийн гаралтай нийлмэл жороор эмчилсэн дүн”  сэдвээр  зохион байгуулсан нь судалгааны үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах онолын дүгнэлтүүдийг гаргах болон дууссан ажлын тайлангийн  хэлцэмж бичигдэхэд тодорхой үр дүнгээ өгөх алхам боллоо.

-Эм судлалын болон фитохимийн  тасгийн хамт олон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршилтын амьтан дээр зохиомлоор декстранаар өдөөсөн үрэвслийн загвар, ганцаардуулан тусгаарласан хулганы түрэмгийлэлд эмт бодисын үзүүлэх нөлөө, резерпины фон дээр эмт бодисын үзүүлэх нөлөөг судлах сорил, гентаметацинаар өдөөсөн  нефритийн загвар  үүсгэх, цусны шинжилгээнд амьтны хураагуур судаснаас цус авах,  амьтанд паразитын өндөг илрүүлэх, биологийн идэвхит бодисын антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлох  зэрэг   10-аад арга зүйг шинээр эзэмших  замаар судалгаа шинжилгээний ажилд нэвтрүүлэн ажилласан нь судалгааны онолын түвшин сайжруулахад нөлөө үзүүлэхүйц ажил боллоо.

- Эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Ууганбаяр, Б.Дэжидмаа нар ЭМШУИС-ийн докторантурт үргэлжлүүлэн суралцаж сэдвийн аргазүйгээ баталгаажуулсан. Мөн   эрдэм шинжилгээний ахлах ажилтан, биологийн ухааны доктор Ж.Алдармаа “Шүдний өвчний эмчилгээнд нейрофармакологийн үйлдэлтэй ургамлыг хэрэглэх асуудалд” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсад судалгаа, шинжилгээний ажлаа эхлэхийн  зэрэгцээ эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д.Уранзаяа “Цүрдгэр цахилдаг (Iris ventricosa Pall.)-ийн фармакологийн судалгаа“ сэдвээр шинжлэх ухааны магистрын зэрэг горилж урьдчилсан хамгаалалт амжилттай хийгээд байна.

- Байгалийн нэгдлийн хими-стандартчилал-технологийн лабораторид  дадлагажигч ажилтан -1-ийг шинээр авч технологийн судалгааны  чиглэлээр аргазүй эзэмшиж байна.

-Эмийн ургамал тарималжуулах плантацид Хятад улсын ӨМӨЗО-ны Хөх хотын Жимс ногооны мэргэжлийн шинжлэх ухаан судлах газар болон манай байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу 2012 оны 06 сарын 08,-наас эхлэн 2 мэргэжилтэн ирж эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, докторант  Б.Дорждэрэм  ургамал тарималжуулах, хөрс боловсруулах, ургац нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний аргазүйг эзэмшиж хамтарсан судалгаа хийж байна.

-Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан магистрант Д.Уранзаяа, Э.Сугаржав нар “Jet” англи хэлний сургалтын төвд 1 сарын хугацаагаар ахиулсан дунд шатны 1 сарын сургалтанд явж “А” үнэлгээтэй төгсч хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна.

3.2 Бүтээл туурвилын талаар:

-Тайлангийн хугацаанд магистрын зэрэг хамгаалах нэг сэдэвт зохиол-1, “Монгол анагаах ухааны идээ ундаан засал” ном, “Хүдрийг монгол орны нөхцөлд шинжлэх ухааны үндэстэй судалсан үр дүн” номын эх-1, Тэжээхүйн ухаан. ¹7 эрдэм шинжилгээний цуврал бүтээл, Databases of Mongolian-Tibetan traditional medicine. Ser 7,  эрдэм шинжилгээний өгүүлэл-25 /гадаадад-8, олон улсын мэргэжлийн сэтгүүлд-1 хэвлэлтэнд/ гаруй, илтгэл -20 гаруйг тавьж хэлэлцүүлсэн байна. БИХНБ-ний стандарт-6, технологийн заавар 6, эм бэлдмэлийн фармакопейн өгүүлэл- 4, эм бэлдмэлийн технологийн заавар-4 төсөл, эмчилгээний стандарт-1, зөвлөмж-1-ийг боловсруулж баталгаажуулахын зэрэгцээ  дууссан ажлын тайлан нэгтгэсэн-6 чиглэл бичиж     баталгаажуулсан байна.

-БШУЯ-ны шилдэг бүтээлийн шалгаруулалтанд  “Уламжлалт анагаах ухааны нэр томъёоны толь бичиг” тусгай байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

3.3 Зохион байгуулсан хурал, цаг үеийн холбогдолтой үзэсгэлэнд оролцсон  талаар:

-БШУЯ-ны нээлттэй хаалганы Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан өдөрлөгт оролцож  тус байгууллагын үйл ажиллагаа, бүтээлийг сурталчилах болон уламжлалт эмчилгээ, уламжлалт эмээр үйлчилэх ажлыг зохион байгуулсан.

-“Монгол анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” нэртэй олон улсын хурлыг 2012 оны 09 сарын 18-ны өдөр зохион байгуулж   Монголын анагаах ухааны салбарт гарсан ололт, шинэ мэдээлэл солилцох, цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход  чухал алхам болсон ажил боллоо.

Шинжлэх ухааны ажилтаны өдрөөр зохион байгуулсан магистр, докторантын эрдмийн чуулганд оролцож  залуу судлаач Б.Ууганбаяр, Б.Дэжидмаа нарын тавьсан илтгэл тэргүүн, дэд байрын шагнал, цом  хүртсэн байна.

- БШУЯ-наас зохион байгуулсан “Шинжлэх ухаан технологийн болон инноваци, цөм технологийн төслийн үр дүнгүүд”  сэдэвт үзэсгэлэнд   инновацийн болон зэхэц төслийн үр дүнгээр оролцож биологийн идэвхит 21 бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн дэд байрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

-ЭМЯ, Монголын анагаах ухааны академиас зохион байгуулсан төслийн үр дүн үзэсгэлэнд  шинэ эм бэлдмэлүүдээ сурталчилан оролцсон.

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Улсын мэргэжлийн хяналтын газар, МУИС, ТИС, Ботаникийн хүрээлэн зэрэг судалгаа, шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач нартай фитохими, эм судлал, стандарт, технологийн асуудлаар нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирснийг онцгойлон тэмдэглэж байна.

3.4. Гадаад хамтын ажиллагааны талаар:

-Монголын Уламжлалт  Анагаах ухааны талаар явуулж буй эрдэм шинжилгээ судалгаа, эмийн технологи, эмчилгээ оношлогооны чиглэлээр шинэ мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, эмчилгээний шинэ арга зүйд суралцах, шинэ дэвшилтэд технологи эзэмших чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрүүлийг хамгаалах тэнхимтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

-Тус Корпорацийн захирал тэргүүтэй төлөөлөгчид  БНХАУ-ьн ӨМӨЗО-ны Хөх хотын Эрүүлийг хамгаалах тэнхимд зочилж уг гэрээнд гарын үсэг зурсан.

-Уг гэрээний нэг заалт болох эмийн ургамлын байгалийн нөөцийг тогтоох, нөхөн сэргээх, нэн ховор болон ховордсон ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг хамтран гүйцэтгэх, мэргэжилтэн солилцох, арга зүйн зөвлөмж гаргах чиглэлийн дагуу  Хятад улсын ӨМӨЗО-ны Хөх хотын Жимс ногооны мэргэжлийн шинжлэх ухаан судлах газарын хооронд   нэмэлт гэрээ байгуулж мөн гарын үсэг зурсан.

-Энэхүү нэмэлт гэрээний дагуу ӨМӨЗО-оос эмийн ургамлын 2 мэргэжилтэнг урьж ирүүлэн тус Корпорацийн Эмийн ургамал тарималжуулах төвд судалгаа, шинжилгээний ажил хамтран хийж байна.

-АНУ-ын Вашингтон хотноо 2012 оны 6 сард зохион байгуулагдсан  Эрүүл хүнс –эм нэртэй сургалт семинарт тус Корпорацаас  нэг хүн оролцоод ирсэн.

-БНХАУ-ын Бээжин хотноо 2012 оны 8 сард зохион байгуулагдах “The 5th Beijing International Seminar on Tibetan Studies” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тус Корпорацийн эрдэм шинжилгээний хамт олноос судалгааны ажлын чиглэлээр нийт 8 илтгэл хураангуйг илгээж  хэвлүүлэхэд бэлэн болгосон.

-БНПАУ-ын Люблин хотноо 2012 оны 5 сард зохион байгуулагдсан “Chromatography of natural products”  олон улсын эрдэм шинжилгээний 8-р бага хуралд  эрдэм шинжилгээний илтгэл хураангуй 9-ийг постер хэлбрээр явуулж хэвлүүлсэн.

-Гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах хүрээнд  Польш улсын  Анагаах ухааны академийн Эм зүйн сургуультай хамтран ажиллах гэрээ (эмийн ургамлын хими-фармакологи), Грек улсын Афин хотын Их сургуулийн Эм зүйн сургуультай хамтран ажиллах гэрээ (эрдэм шинжилгээ, мэргэжилтэн сургах, солилцох)-тэй ажиллаж байна.

 

4. Захиалгат болон бусад ажлын талаар:

Уламжлалт эмийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн уламжлалт эм тангийн хорон чанар тодорхойлох, идэвхит тун тогтоох судалгааны хүрээнд

1.Бөөрний тан                    DL50 = 2.82 (2.3 – 3.4) г/кг.

2.По Ар үр-10                     DL50 = 4.1 (3.5 – 4.7) г/кг.

3.Барагшун үрэл                DL50 = 5.15 (4.5 – 5.9) г/кг.

4.Барагшуны ханд (7%)      DL50 = 1.03 (0.8 – 1.18) г/кг.

5.Долоогоны ханд              DL50 = 2.24 (1.9 – 2.5) г/кг  тус тус тодорхойлж бэлдмэлүүд нь хор багатай  буюу хоргүй байна.

 

1.Бөөрний тан                    0.1 – 0.3 г/кг.

2.По Ар үр-10                     0.15 – 0.4 г/кг.

3.Барагшун үрэл               0.2 – 0.5 г/кг.

4.Барагшуны ханд (7%     0.04 – 0.1 г/кг.

5.Долоогоны ханд             0.08 – 0.2 г/кг    идэвхит тунг И.П.Западнюк (1983), Е.Г.Батракын  (1989) аргаар тооцоолж гаргалаа.

 

5.Виварын үйл ажиллaгааны талаар

Виварын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж  амьтны тоо толгойг тоолох үйл ажиллагааны карт  болон амьтныг гарал үүслийн гэрчилгээтэй болгох ажлыг эхлээд байна. Эм судлалын тасгаас сар бүр  амьтны тооллогыг хийж  тусгай картаар бөглөж тайлагнаж байхаар график гарган ажиллаж байна. Виварид туулай, харх, хулгана зэрэг 3 төрлийн амьтанг  үржүүлж өсгөх, эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг явуулахад туршилтын амьтнаар хангах, илүү өссөн  амьтнаа зарж борлуулах  үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Амьтны тооллогыг 2012 оны 12 сарын 15-ны   байдлаар тоолж энэхүү тайланд тусгав.

1. Харх: 2012 оны эхэнд гөлчгий, нас бие гүйцсэн 258  харх байсан. Үүнээс  жилд  харх 827   толгойгоор  өсч, туршилтанд 455 харх өгч, 10 харх заазалсан байна. Энэ  жилд 140 харх зарагдаж  910000 төгрөгийн орлого орсон байна. Үлдэгдэл 500 толгой харх байна /бие гүйцсэн голдуу/ байна.

2. Хулгана: 2012 оны эхэнд 650 хулгана байсан. Үүнээс   жилд хулгана 723 толгойгоор өссөн байна. Туршилтанд 632 толгой хулгана өгч, 295 хулгана зарагдаж 590000 төгрөгийн орлого олсон.   Үлдэгдэл 430 толгой хулгана байна. Туршилтанд хэрэглэгдэх хулганыг цаг хугацаанд нь бүрэн хангасан.

3.Туулай: 2012 оны эхэнд 20 туулай байсан. Бүтэн  жилд 43 толгойгоор өсч нийт 63  туулайтай болсон.  Үүнээс туршилтанд 14 туулай  өгсөн ба заазалсан туулай-3, 1  туулай зарагдаж  7500 төгрөгийн орлого орсон байна.  Үлдэгдэл туулай  42 толгой  байна.

Бүтэн жилийн эцэст  нийт 972  амьтан виварт өсгөн, үржүүлж байна.

Гадны байгууллагад цагаан харх 140, цагаан хулгана 295 ширхэг, туулай 1-ийг зарж борлуулсны дүнд  1507500 төгрөгийн  орлогыг байгууллагын дансанд оруулсан (С.Алтанцэцэг, Д.Дашцэрмаа, Г.Нямдорж нар).

 

6. ДҮГНЭЛТ

Тус  корпорацийн эрдэм шинжилгээний төвийн хамт олон  2012  онд гүйцэтгэх  Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан эрдэм шинжилгээний ажлын  төлөвлөгөөт зорилтоо 100%-ийн биелэлттэй гүйцэтгэсэн гэж  дүгнэж байна.

 

7.САНАЛ

1. “Уламжлалт анагаахын эмчилгээний зарим арга, эм тангийн технологийн судалгаа” ШУТ-ийн төсөлт ажлын хүрээнд үр дүнгийн даалгаварт тусгагдсан 6 багц нийт 14 үр дүнгийн  боловсруулалтыг шаардлагын түвшинд хийж, цаг хугацаанд нь тайлангаа онолын зохих түвшинд  бичиж хүлээлгэж өгөх боломжийг бүрдүүлсэн гүйцэтгэгч нарыг сайшаан  тэмдэглэж байна.

2. 2012 оны байдлаар Эмийн ургамлын агротехнологийн судалгаан дээр эмийн ургамлын түүхий эдийн гарц муудсан болон зарим төсөлд сонгон авч нутагшуулан, тарималжуулах эмийн ургамлыг тариалаагүй төлөвлөгөөт зорилтондоо хүрээгүй зэрэг  асуудал гарсан нь захиалсан эх материал /үр, үндэслэг иш/ ирээгүй, бэлтгээгүй, анхан шатны төлөвлөлтөнд алдаа гаргасан, сонголт зарим ургамал дээр оновчгүй хийгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалсан  байна. Цаашид төслийн нэр дээр сонгон авсан ургамлыг /руда/ эх материалыг зохих хугацаанд нь олж  судалгаа,  шинжилгээний ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

3.”Уламжлалт эм тан, найруулах зарчим, технологийн судалгаа”  (2012-2014 он) шинээр хэрэгжих ШУТ-ийн төслийн 2012 оны төлөвлөгөө, аргазүйг  цаг хугацаанд нь зохих журмын дагуу боловсруулан  эрдмийн зөвлөлийн хурлаар  батлуулсан судалгаа шинжилгээний ажил жигдэрч эхэлсэн байна.

4.“Байгалийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эм, уламжлалт жор биобэлдмэл, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, боловсруулалт”  (2011-2014 он), ”Уламжлалт эм тан, найруулах зарчим, технологийн судалгаа”  (2012-2014 он) 2 шинэ төслийн  дэд төслүүдийн судалгааны ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж тодорхой явцын үр дүнгүүдийг  гаргасан тайланг бичиж хамгаалсан байна.

 

 

Эрдэм шинжилгээний тайлан нэгтгэсэн:

Эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор                           Г.Наранцэцэг