Зочин

Одоогоор 10 зочин холбогдсон

« Долдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

Танилцуулга

Клиник эмнэлгийн эрхэм зорилго:
Нотолгоонд суурилан эмчилгээ, үйлчилгээний нэр төрлийг олшруулан, чанарыг эрхэмлэн, ёс зүйн харьцааг дээдлэн мэргэжлийн өндөр түвшинд шуурхай үйлчилнэ.
Уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стационарийн болон амбулаторийн чиглэлээр үзүүлж байгаа магадлан итгэмжлэгдсэн, даатгалаар санхүүждэг төв эмнэлэг юм.


Анх 1989 онд  Эрүүлийг хамгаалах сайдын “ Ардын эмнэлгийн салбар байгуулах “  тушаалаар Улсын Клиникийн 1-р эмнэлэгт 30 ортойгоор өдрийн стационар нээгдэж гар засал, иог, биеийн тамир, тосон шарлага, хануур, төөнө, зүү эмчилгээ хийж эхэлсэн.
Улмаар 1990 онд Ардын эмнэлгийн салбарыг Монгол эмнэлэг сувилалын төв болгон өргөтгөн одоогийн байгаа Улаанбаатар сувилалын байранд ардын уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувилалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба  1999 онд Ардын Эмнэлгийн хүрээлэнтэй нэгдэж Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпорацийн нэг салбар болох уламжлалт анагаахын клиник эмнэлэг болсон .
Өнөөдөр Клиникийн эмнэлэг нь стационарт 100 ортой эмчилгээний тасаг, амбулаторийн тасаг, сувилахуйн алба, үйлчилгээний алба, хоол үйлдвэрлэлийн тасгуудаас гадна үйлчилгээгээ иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгох үүднээс хотын төвд салбар амбулатори, Гачууртад улирлын чанартай эмчилгээний салбар тасаг нээн ажиллуулж байна.
Тус эмнэлэгт зөвлөх эмчээр  академич, Анагаах ухааны доктор, профессор, МУ-ын хүний гавъяат эмч Н.Төмөрбаатар, клиникийн профессор эмч  3, зөвлөх зэргийн эмч -3, тэргүүлэх зэрэгтэй эмч 9,  ахлах зэрэгтэй эмч 7, ахлах зэргийн сувилагч -4,   Анагаах ухааны магистр 6,  нийт эмч нарын  80 хувь нь эрдмийн болон мэргэшлийн  зэрэг, цолтой эмч нар ажиллаж байна.
Тус эмнэлэг нь нотолгоонд суурилан уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж байна.
Амбулаторийн тусламж үйлчилгээг 10 кабинетаар өдөрт 120-150 үйлчлүүлэгчдэд үйлчилж байна. Тус эмнэлэг нь тусламж үйлчилгээндээ уламжлалт анагаах ухааны оношлогооны үндсэн аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ орчин үеийн лаборатори болон багажийн  шинжилгээний аргуудыг хэрэглэж байна.
Сувилахуйн алба нь хүн амд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг өргөн цар хүрээтэй явуулж байна. 
Статистик дүнгээс үзэхэд манай клиникээр эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн  эмчилгээний үр дүн 90-98% хүрч байгаа нь эмчилгээний үр дүн сайтай байгааг харуулж  байна.  Өнөөдөр Монгол улс  уламжлалт анагаах ухааны чиглэлээр ДЭМБ-н төрийн бодлоготой 25 орны нэг болсон төдийгүй бүх шатлалын эмнэлэгтээ уламжлалт анагаах ухааны ухааны тусламж үйлчилгээг үзүүлэхээр заасан нь тус эмнэлгийн хамт олны хөгжлийн бодлого болон практикийн томоохон ач холбогдолд үндэслэсэн болох нь тодорхой юм.