Зочин

Одоогоор 8 зочин холбогдсон

« Долдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

Үүсэл хөгжил түүх

Монгол ард түмэн өөрийн орны байгаль, цаг уур, нүүдэлчин ард түмнийхээ ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг, сэтгэхүй, бие бялдрын онцлогтой зохицсон Энэтхэг, Түвдийн эмнэлгийн язгуурт багтах боловч өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй, бие даасан онол арга зүйн үндэстэй, Монголын хэмээх тодотголтой эрдэм мэдлэг, дадлага туршлага бүхий, орчин үеийн анагаах ухаанаас зарчмын хувьд эрс ялгаатай уламжлалт анагаах ухааныг цогцлон хөгжүүлж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь 1930-аад оны дундуур тухайн үеийн хэт улс төржсөн явцуу бодлогын уршгаар уламжлалт анагаах ухааныг шашинтай адилтган  хоцрогдсон зүйл хэмээн ад шоо үзэж сүм хийд, мамба дацангуудыг нураан сүйтгэж, ном судрыг шатаан устгаж, оточ лам маарамба нарыг баривчлан хорьж байсан.
Өнгөрсөн зууны 50-60-аад оны үед дорно дахины уламжлалт анагаах ухааны сэргэн хөгжих үйл явц Хятад, / Өвөрмонгол, Түвд /  ЗХУ /Буриад/, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг орнуудад эрчимжиж улмаар дэлхий нийтийн шинжтэй болж эхэлсэн.   
Чухам энэ үед буюу 1959 онд Монгол улсын нам төрийн тэргүүн  Ю.Цэдэнбалын даалгавраар академич Ц.Хайдавын шууд удирдлагын дор тус корпорацийн эхлэл болох Эм судлалын тасгийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн харъяанд байгуулсан нь дорно дахины анагаах ухааны буурал түүхийг эргэн харах, хуудас нь шарлаж сэвтсэн шоголтой номыг хайж цуглуулан салхи үзүүлэх, тухайн үед амьд  сэрүүн байсан лам, маарамба нарын мэдлэг хүчин чармайлтыг ашиглан эх орныхоо ургамал, амьтан, эрдэсийн гаралтай баялаг түүхий эдийг судлах эрдэм судлалын эрэл хайгуул хийх ажлыг зохион байгуулж эхэлжээ.
1959 онд 3 ажилтантай байгуулагдаж байсан Эм судлалын тасаг өргөжиж улмаар 1973 онд ШУА-ийн харъяанд Байгалийн нэгдлийн хүрээлэн, 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжиж уламжлалт анагаах ухааны түүх, эх орны эмийн түүхий эдийн тархац, фитохими, уламжлалт эм тан, эмнэл зүйн судалгаа хийх, шинэ эм бэлдмэл зохион бүтээх,  үйлдвэрлэх ажлын эхлэлийг тавьжээ. 
Өнгөрсөн хугацаанд Уламжлалт анагаах ухаан, түүний дотор судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээний мэргэжлийн толгойлогч байгууллага болох Ардын эмнэлгийн хүрээлэнг бэхжүүлэх талаар Төр засгаас анхаарч 1994 оноос хүрээлэнгийн эмийн туршилт үйлдвэрлэлийн цехийг шинэчлэн тоноглож хүчин чадлыг нь өргөтгөсөн байна.
Улмаар 1996 онд Эрүүл мэндийн сайдын А/20 тоот тушаалаар Ардын эмнэлгийн хүрээлэн, Монгол эмнэлэг сувилалын төв, Рашаан судлалын төвийн үйл ажиллагаа,  удирдлага зохион байгуулалтыг нэгтгэн Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын үндэсний хүрээлэн болгон өргөтгөж энэ чиглэлийн  мэргэжлийн төв байгууллагыг бий болгосон. 
Монгол улсын Засгийн газрын 1998 оны 162-р тогтоолоор “Уламжлалт анагаахын төвийн орон тоо, төсөвт багтаан Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпораци” – ийг байгуулсан түүхтэй.