Зочин

Одоогоор 7 зочин холбогдсон

« Аравдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

Гадаад харилцаа

Үйл ажиллагааны чиглэл:
•    Байгууллагын үйл ажиллагааг сурталчилж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
•    Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх  
•    Корпорацийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажилд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
•    Мэргэжлийн болон бусад шаардлагатай мэдээ мэдээллээр шуурхай хангах
•    Гадаадын ижил төст эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй холбоо тогтоох, харилцан туршлага солилцох хамтран ажиллах
•    Олон улсын хурал, сургалт семинарт идэвхитэй оролцуулах, мэргэжил дээшлүүлэх
•    Гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж нээх
Хамтран ажилладаг байгууллага:
Корпорацийн гадаад хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж ОХУ, АНУ, Польш, Хятад, Энэтхэг, Япон, Cолонгос, Грек, Вьетнам зэрэг орны эрдэм шинжилгээний байгуулагуудтай хамтран ажиллаж байна.
Гэрээ хэлэлцээр хамтын ажиллагаа
•   БНПАУ-Люблин хотын Фармакогнозын Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ - 2010 он
•   Грек  улсын Афин хотын Фармакогнозын Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ - 2010 он
•   БНХАУ-ын Бээжин хотын Төвд анагаах ухааны төв эмнэлэг, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах гэрээ - 2010 он
•   ОХУ-ын Москва хотын Орос Монголын хамтарсан уламжлалт анагаах ухааны “Наран” эмнэлэгтэй эмийн судалгаа эмийн үйлдвэрлэлийн талаар хамтран ажиллах гэрээ – 2010 он
•   ӨМӨЗО-ны Хөх хотын Их сургуультай монгол эм, эмийн ургамлын хими болон стандартын судалгаа явуулах, монгол эм тан  үйлдвэрлэх талаар хамтран ажиллах гэрээ,  2009 он
•   Солонгос улстай хамтран ажиллах, технологи дамжуулах гэрээ, 2008 он
•   Вьетнам - Уламжлалт анагаах ухааны төв эмнэлэгтэй хамтран ажиллах  санамж бичиг, 2007 он

2010 оны 09 сарын 15 – 10 сарын 15-ны хооронд Бүгд Найрамдах Солонгос улсын Жечеон хотод явагдсан Дэлхийн Уламжлалт Анагаах ухааны Био - Expo-д Монголын уламжлалт анагаах ухааныг төлөөлөн тус Корпораци оролцсон. Тус үзэсгэлэнгийн үеэр монголын уламжлалт анагаах ухааны түүх, эмчилгээ оношлогоо, эм засал болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй таниулахын зэрэгцээ Монгол улсынхаа соёл, зан заншил, ахуйн онцлогийг  дэлхий дахинаа дэлгэрэнгүй сурталчилах боломж олдсон. Уг үзэсгэлэнд Монгол улсаас нийт 7 төлөөлөгч, мөн түүнчлэн дэлхийн 10 гаруй орны 30 гаруй төлөөлөгчид оролцож өөр өөрийн орны уламжлалт анагаах ухааны  онцлогийг таниулан сурталчилсан. Үзэсгэлэнг нийт 1.500 мянган хүн, гадаадын 50 мянга гаруй төлөлөгчид үзэж сонирхсон. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт с оролцож семинарт оролцож санал бодлоо солилцож байсны зэрэгцээ ижил төст эрдэм шинжилгээний байгууллага, эмийн үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.

Бусад үйл ажиллагаа:
-    1999 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Азийн уламжлалт Анагаах ухааны Yндэсний төв”-өөр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.
-    1994 онд Япон улсад төвтэй “Азийн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх олон улсын холбоо”-ны гишүүн болсон.
-     Канад улсад төвтэй “Олон улсын хөгжлийн судалгааны төв”-ийн Сингапур дахь салбартай холбоо тогтоон тэдний зардлаар “Монгол, Төвд эмнэлгийн мэдээллийн сан” төслийг гүйцэтгэж үр дүнг “Монгол,Төвд эмнэлгийн мэдээллийн сан” товхимол хэлбэрээр хэвлэн гаргасан байна.

Хамтран ажилладаг улс байгууллага
1.    БНПАУ-Люблин хотын Фармакогнозын Хүрээлэн
2.    Грек – Афин хот, Фармакогнозын Хүрээлэн
3.    ОХУ – Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Төвд эмнэлгийн Салбар
4.    ОХУ- Буриад Улсын Ахмадуудын эмнэлэг, Нийгмийн халамжийн яам
5.    ОХУ, Москва, Орос Монголын хамтарсан Уламжлалт анагаах ухааны Эмнэлэг
6.    Хятад–Төвд анагаах ухааны төв, эрдэм шинжилгээний Төв,
7.    ӨМӨЗО-ны АУИС, Монгол эмнэлэг, макромолекулын химийн хүрээлэн
8.    Солонгос–ШУА, Биологийн Хүрээлэн
9.    БНСАУ- Уламжлалт анагаах ухааны хүрээлэн
10.    Энэтхэг–Шинжлэх Ухаан Технологийн Төв, Дэли
11.    Вьетнам- Уламжлалт анагаах ухааны төв эмнэлэг
12.    АНУ- Монтанагийн Их Сургууль, Bozeman, MT, USA

Холбоо барих утас: 976-11-342551, 976-99098579
Факс: 976-11-342551,
Email: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү , Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Dr. (PhD) A.Aлтанцэцэг