Зочин

Одоогоор 10 зочин холбогдсон

« Аравдугаар сар 2018 »
1 2 3 4 5 6 7
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Санал асуулга

Та манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгнө үү!

MongolianEnglish (United Kingdom)
A+ R A-

Уламжлалт эмийн үйлдвэрийн танилцуулга

Уламжлалт эмийн үйлдвэрийн эрхэм зорилго:
Уламжлалт болон шинээр бүтээсэн эм тангийн үйлдвэрлэлийн чанар, аюулгүй өндөр түвшинг хангаж, техник технологийн шинэчлэл хийнэ.
Уламжлалт эмийн үйлдвэр нь 1973 онд Шинжлэх Ухааны Академийн харъяа Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмүүдийг туршин үйлдвэрлэх  зорилготойгоор үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. 1990 оноос Уламжлалт анагаахын  амбулатори нээгдэж  судсаар оношлох үзлэг, бариа засал, хануур самнуур, эм барих болсноор уламжлалт эмийн үйлдвэрлэлийн хөгжилд тодорхой ахиц гарсан.
Уламжлалт эмийн үйлдвэр нь судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулан 20 гаруй нэрийн шинэ эм, бэлдмэлийг  үйлдвэрлэж, эмчилгээний практикт нэвтрүүлж  байна.
Мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан ургамал, амьтан, эрдэсийн гаралтай 100-аад  нэр төрлийн уламжлалт эм, танг үйлдвэрлэхийн зэрэгцээ зарим нэг жорын бэлтгэх технологийг боловсронгуй болгон эм танг үрэл, шахмал ,мөхлөг, ханд , сироп хэлбэрээр үйлдвэрлэж өөрийн клиникийн  эмнэлгийг эмээр хангахын  зэрэгцээ хот хөдөөгийн уламжлалт анагаахын эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудад нийлүүлж зарим хэсгийг ОХУ, Польш зэрэг орнуудад  экспортлож  байна.
Үйлдвэрийн технологичид  ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийн стандарт боловсруулах, эм танг найруулах уламжлалт  арга барилыг судлах, эмт бодисыг номхотгосноор юу нь өөрчлөгдөж, хүний биед эмчилгээний үйлдэл үзүүлдэг механизмыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах,  баталгаажуулах үүднээс номхотгосон ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийн ерөнхий үнслэг, усанд хандлагдах бодис, үнсэнд микроэлементийг атом шингээлтийн спектрийн аргаар тогтоох судалгаа явуулан  номхотгох горим, технологийн заавар 30 орчмыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлээд  байна.
Уламжлалт эм тан, номхотгосон эм бодист  хоруу чанар /LD50 /- ыг тогтоох судалгааны ажлыг жил бүр төлөвлөгөөтэй явуулан 10 орчим түүхий эд, 40 орчим эм тангийн хоруу чанарыг тогтоогоод байна.
Судалгааны дүнд Уламжлалт жорын хяналтын  лавламж , Ургамлын эмийн зүй зохистой хэрэглээ  гэсэн 2 номыг хамтын бүтээлээр гаргасан нь уламжлалт эмийн үйлдвэрүүд дагаж мөрдөх  гарын авлага болсон юм.
Уламжлалт  эм тан, үрэл эм,талх эмийг бэлтгэх технологи, тавигдах ерөнхий шаардлага гэсэн улсын стандартыг  боловсруулан  гаргасан нь Уламжлалт эмийн үйлдвэрүүдийн эм танг шалгах, хянан баталгаажуулах баримт бичиг болсон юм.
Тус Корпораци нь Уламжлалт эм танг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан шинэ хэлбэрт оруулах, тоног төхөөрөмжөө солих, нэмэгдүүлэх, аюулгүй, зүй зохист  хэрэглээг хангах үүднээс судалгаа явуулах, баталгаажуулах, сав баглаа боодол, хаяглалтыг сайжруулах, зар сурталчилгааг нэмэгдүүлэх, үйлдвэрийг GMP-ийн шаардлагад нийцүүлэн дэлхийн жишиг үйлдвэрт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Бүтээгдэхүүн


Тан эм
1.Аглиг-4
2.Ар жутан
3.Бираага-5
4.Бариав-3
5. Бөөрөн шош-7
6. Банлаг-3
7. Гишүүн-3
8. Гагол-4
9. Гонид-5
10. Гавлын яс-3
11. Дэгд-4
12. Жамц-4
13. Жамба-6
14. Жамба -2
15. Жонлон-5
16. Жүрүр-7
17. Зандан-3
18. Зомошин -6
19. Индра-4
20. Лидэр-7
21. Манү-4
22. Манү-10
23. Марав-3
24. Марчин-13
25. Мартан -13
26. Норов-7
27. Сэма-3
28. Сум мод-7
29. Сэндэн-4
30. Сроло-4
31. Сүгмэл-3
32. Танчин-10
33. Харүца-5
34. Царвон-5
35.Цулхир-4
36.Чинтан
37.Юнва-4
38. Шумхан-2
39.Шар мод-3
Талх эм
40. Ран агар -8
41. Шун агар-8
42. Агар-15
43. Ар үр -5
44. Аржу
45. Агар-35
46. Алтан элс-8
47. Барагшун-9
48. Бираага-5
49. Бираага-13
50. Бойгар-10
51. Бөөрний арүр-18
52. Бонтаг-25
53. Банздоо-6
54. Ванжингарав-15
55. Пагрил-10
56. Гаа-7
57. Гиван-9
58. Гавар -9
59. Гавүр-25
60. Гүргэм-7 \олгойн
61. Гүргэм-7\зүрхний
62. Гүргэм-7\элэгний
63. Гүргэм-7 \дэлүүний
64. Гүргэм-7\хийн
65. Гүргэм-7\бөөрний
66. Гүргэмчогдон
67. Гагол-19
68. Гоюу-7
69. Гүмврүм-7
70. Дамнайжаг
71. Дали-16
72. Дэгд-8
73. Жамбрай-6
74. Жонш-6
75. Жонш-4

78. Манагчимбу
79. Жуган-25
80. Задь-5
81. Задь -14
82. Зандан-8
83. Зову-8
84. Лоцадгүнсэл
85. Лиши-6
86. Лиши-12
87. Олгой-13
88. Мана
89. Нару-3
90. Нидажэндог
91. Руда-6
92.  Ронтал -10
93. Сожид
94. Сүгмэл-10
95. Сүгмэл-7
96. Сэяв-6
97. Сэбрү-5
98. Сэбрү-4
99. Сэбрү-8
100. Сэмбрүбадмаа
давжид
101. Сорогзон-11
102. Сэрдэг-5
103. Сэрдог-11
104. Сэндэн-25
105. Танчин-25
106. Тагтүггүнсэл
107. Түглогүнсил
108. По арүр- 10
109. Шимшин-6
110.  Шижид-6
111. Жэршүн -6
112. Шамбрам-6
113. Шингүн-25
114. Юмодеүжин-24
115. Явуухай-6
Үрэл эм
116. Бойчун-15
117. Барагшун-13
118. Баву-7
119. Дүвтоврилгар
120. Банлаг-37
121. Жачун-13
122. Гүргэм-13
123. Гоюу-13
124. Дэгсрин-7
125. Дүдзирилгар
126. Жуган-25
127. Зандан-8
128. Задь-5
129. Затал-10
130. Ноцог-6
131. Рашинамжил
132. Руда-13
133. Сорогзонноров
134. Сарийчун
135. Сампилноров
136. Үлчү-18
137. Чацаргана-5
138. Чагдар үрэл
139. Чун-9
Эрдэм шинжилгээний үр дүнд
гарсан эм
1. Нейровален 0.5 гүрэл эм
2. Асваргал 0.3г үрэл эм
3. Барагшун 0.45 г үрэл эм
4. Шилмүүсний рашаан 400.0 г
5. Барагшунт рашаан 400.0 г
6. Халгайн рашаан 400.0г
7. Долоогоны ханд 25 мл
8. Стеллариафитин 100 мл сироп
9. Валмедин 25 мл
10. Таван рашаан 50.0 г
11. Барагшуны ханд 7%
12. Цинаспол 0.4 үрэл
13. Алтангагнуур 25 мл
Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
1.Агар
2.Бойчун
3.Гарнаг
4.Гарьдь
5.Гиван
6.Гургум
7.Даль
8.Жумза
9.Задь-5
10.Манагчимбу
11.Марчен
12.Норов
13.Рашинамжил
14.Руда
15.Сампилноров
16.Сожид
17.Сорогзон
18Сугмэл
19.Сэндэн
20.Танчен
21.Тунгалаг
22.Улчу
23.Шижид
24.Юнаа